Улаанбаатарчуудад шийдэх ёстой олон асуудал бий. Сүүлд нийтийн тээврийн асуудлаа шийдүүлэхээр битүүхэн горьдлого тээсэн боловч бүтсэнгүй. Хотын удирдлагууд улаан, ногоон өнгийн шинэ автобус худалдан авсан нь хэл ам дагуулж, ард олныг бухимдуулав. Одоо нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа улаан автобусыг 2023 оны нэгдүгээр сард БНХАУ -аас оруулж ирсэн. Ингэхдээ нийт 224 ширхэг их багтаамжийн автобусыг “Шиамэн голдэн драгон бус” компаниас тус бүрийг нь 640 мянган юань буюу ойролцоогоор 302 сая төгрөгөөр худалдан авсан гэдгийг аудитын байгууллагаас тогтоосон. Гэвч нийслэлийн албаныхан өөр өөр үнэ хэлж, иргэдийн төөрөгдүүлж байна.
Эхэндээ шинээр авч буй автобусны нэг бүрийн үнэ 253.5 сая төгрөг гэж НЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээлж байсан. Сүүлдээ нэг бүрийн үнэ нь хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр 265 сая төгрөг болж нэмэгдсэн. Гэтэл өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар улаан автобусыг 275.1 сая төгрөгөөр худалдан авсан гэх юм. Тэрбээр өнөөдөр /2023.10.30/ мэдээлэл хийхдээ "Улаан автобусын нэг бүрийн үнэ нь 275.1 сая төгрөгийн үнэтэй 122 автобус худалдан авсан байна" гэв.
Мөн энэ үеэр "Өнгөрсөн 2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл нэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авсан автобус бүрийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна" гэдгээ мэдэгдсэн юм.
Холбоотой мэдээ