Х.Нямбаатарын төлбөртэй бүстэй болох зохицуулалтыг МАН унагах уу?

Хуучирсан мэдээ: 2023.10.30-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатарын төлбөртэй бүстэй болох зохицуулалтыг МАН унагах уу?

Х.Нямбаатарын төлбөртэй бүстэй болох зохицуулалтыг МАН унагах уу?

Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулах зорилгоор Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нэлээн хатуу зохицуулалттай хуулийн төслийг өргөн барихаар боловсруулж буй. Тухайлбал, Баруун дөрвөн замаас-Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайвны гүүр хүртэл төлбөртэй бүс тогтоох, мөн татварын тодорхой зохицуулалт тусгаад буй юм.

УИХ дахь МАН-ын бүлэг энэхүү хуулийн төслөөс төлбөртэй бүс тогтоох заалтыг дэмжээгүй гэдэг асуудал яригдаж буй. Эл асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Татвар, төлбөртэй  бүсийн асуудлыг нэлээн сайн ярилцах ёстой.  Засгийн газар саналуудаа боловсруулж чиглэл өгөх ёстой гэж өмнөх бүлгийн хуралдаанаар үзсэн. Засгийн газраар хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барих юм байна гэж ойлгосон.  Алийг нь дэмжих вэ,  дэмжихгүй вэ гэдгээ түгжрэлтэй нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн олон талаас нь ярилцах хэрэгтэй.  Хуулийн төсөл өргөн баригдсаны дараа бүлгээр дахин хэлэлцэнэ” гэдэг байр суурь илэрхийлээд байна.

2022 онд хийгдсэн “Түгжрэлээс үүсэх нийгэм эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, алдагдсан боломжийн өртөг тооцох” судалгаагаар Улаанбаатар хотын 2021 оны түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 3.82 их наяд төгрөг буюу 1,245 сая ам доллар болохыг тогтоосон байдаг. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэж үзэх нь бий. Тиймээс үе үеийн хотын дарга нар төлбөртэй бүс тогтоох шаардлага үүссэн талаар асуудал хөндөж ирсэн ч ажил хэрэг болгосон удаагүй. Харин Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар эл зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулаад байгаа ч олонхийн бүлгээс дэмжлэг авах найдвар бага байна. Учир нь, дээрх зохицуулалттай хуулийн төслийг УИХ-аар баталсан нөхцөлд ирэх онд болох УИХ-ын сонгуулиар сөрөг үр дүн дагуулж, ялагдал хүлээх магадлалтай гэж МАН-ын бүлгийн гишүүд жийрхэх болсонтой холбоотой юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж