Арваннэгдүгээр сарын 7-ныг дуустал ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2023.10.30-нд нийтлэгдсэн

Арваннэгдүгээр сарын 7-ныг дуустал ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

Арваннэгдүгээр сарын 7-ныг дуустал ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

Ус, цаг уур, орчны шинжилгээний судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын урьдчилсан мэдээллийг гаргаад буй. Ургац хураалт, өвлийн бэлтгэл өрнөж байгаа саруудад ихэнх нутгаар цаг агаар ямар байх талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


Цаг уурч Э.ДАРИЙМАА:

-Ирэх 10 хоногийн хувьд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 3-4-нд нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур хүйтэрч, салхи шуургатай байна. Баруун болон төвийн аймгийн ихэнх нутгаар, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно.

Өнөөдрийн байдлаар төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, маргааш буюу 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, Халх голын сав газраар, арваннэгдүгээр сарын 1-нд баруун, төвийн ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар цастай.

Арваннэгдүгээр сарын 2-нд баруун аймгуудын зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, 3-нд баруун, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд Алтайн уулархаг нутгаар 6-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Улаанбаатар хотын хувьд 30, 31-нд бага зэрэг цас орно. Арваннэгдүгээр сарын 2-6-нд цас орж, цасан шуурга шуурна. Салхи секундэд 9-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температурын хувьд 30, 31-нд харьцангуй дулаахан байх боловч цаашид эрс хүйтрэх төлөвтэй байна. Тухайлбал, Яармаг, Сонгинын орчмоор 9-14 градус хүйтэн. Бусад хэсгээрээ 3-8 градусын хүйтэн байх бол өдөртөө 0-5 градусын хүйтэн байх төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж