Япон улс Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн цацраг идэвхт усыг далайд асгаж эхэлсний дараа зарим улс далайн бүтээгдэхүүний импортоо зогсоосон. Хятад улс ч бас Японы далайн бүтээгдэхүүнд импортын хориг тавьжээ. Тус улс нь Японы далайн бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч байсан.
Харин АНУ-ын хувьд Хятадын хоригийг сөрөхийн тулд Японы далайн бүтээгдэхүүнийг худалдан авч эхлэв. АНУ-аас Японд суугаа Элчин сайд Рахм Эмануэль Даваа гаригт хэлэхдээ "Хятадын эдийн засгийн дайны нэг хэсэг гэж үзэж буй хоригийг нөхөхөд хэрхэн тусалж болох талаар бид илүү өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй. Энэ бол АНУ-ын зэвсэгт хүчин болон Япон хоорондын урт хугацааны гэрээ байх болно" гэжээ. АНУ импортын далайн бүтээгдэхүүнийг цэргийн хоолонд ашиглана.
Япон улс өнгөрсөн жил Хятадад 100 мянга гаруй тонн хясаа экспортолжээ. Тэгвэл АНУ-ын эхний худалдан авалт нь үүний өчүүхэн хэсэг буюу нэг тонн бүтээгдэхүүн байх аж. Худалдан авалтын хэмжээг яваандаа нэмэгдүүлнэ гэж Рахм Эмануэль хэллээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ