Манай авлигачдын ааш ба бааш!

Манай авлигачдын ааш ба бааш!

Манай авлигачдын ааш ба бааш!

Нүүрсний хулгайн хэрэгт шүүгдэж буй яллагдагч Б.Ганхуяг “Би дотуур өмд өмсөхөө байсан, цус шүүрээд наалдаад байна. Толгойны үс хүртэл их хэмжээгээр унаж эхэлсэн. Биеийн байдал маш хүнд байна. Би оргон зугтаахгүй, тийм шаардлага ч байхгүй. Миний хэрэг цагаадах ёстой, эрүүл мэндээ бодож байна” гэж шүүх хурлын үеэр мэдүүлжээ.

Түүнийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон бусад есөн хүний хамт  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэж буруутган шүүж байгаа юм. Гол сэжигтний эрүүл мэнд чухал уу чухал. Төрийн “тусгай хамгаалалтад” байсан хүн амиа алдсан жишээ цөөнгүй. Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан авлигын хэргээр 461-т хоригдож байхдаа өвчний улмаас амиа алдаж байлаа. Тэгвэл өмгөөлөгч, шүүгч асан Л.Бямбаа мөн л авлигын асуудлаар урьдчилсан хорих төвд саатуулагдаж байхдаа амиа хорлосон билээ. Тиймээс Б.Ганхуягийн амь насыг “хамгаалах” нь төрийн үүрэг. Тэгж байж л авлигын хэргийн үнэн мөн нь тодорно, шударгаар шийдэгдэнэ.

Дөчин их наядын нүүрсний хулгайн хэрэг олны анхаарлын төвд орохтой зэрэгцээд “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг баривчлан саатуулснаас хойш тэрбээр арван сар гаруй шоронд хоригдож байна. Хэдий хэргийн сэжигтэн байлаа ч гэмт хэргийн гол сэжигтнийг арван сарын турш урьдчилсан саатуулах төвд хорино гэдэг нь нэг талаасаа залхаан цээрлүүлэлт ч байж болно.

Нөгөө талаасаа авлига, хулгайн хэрэгт холбогдсон “цагаан захтнууд” ихэвчлэн баригдаж хоригдохоороо өвчин нь сэдэрч “үхэх” дөхдөг нь гэм биш зан нь гэх үү дээ.

Жишээ нь, ЖДҮ-ийн хэрэгт холбогдож, шүүхийн хаалга татсан  УИХ-ын гишүүн асан Г.Солтан “өндөр настай, өвчтэй зовлонтой тул хорихоос өөр ялаар шийтгэж өгөх”-ийг гуйж явсан нь болсон явдал. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг хүнд өвчин туссан тул шүүхээс түүнийг хоёр жил хорих ялыг нь хүчингүй болгож, 40 сая төгрөгөөр торгож байсан юм. Гэх мэтчилэн олон авлигач шүүхийн өмнө очихоороо “сүнсээ гээчихдэг” жишээ цөөнгүй.

Өнгөрсөн долоо хоногт Т.Бадамжунай болон  хүргэн Э.Жаргалсайхан, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал Д.Баярсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн захирал Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийн  урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болж, ирэх сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулсан юм.

Авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайн хувьд цус харвасан гэх оноштой эмчлүүлж байгаа аж.

Түүний өмгөөлөгч Ш.Цэцэгмаа шүүх хурлын үеэр “Миний үйлчлүүлэгч 2023 оны есдүгээр сарын 25-ны өглөө харвасан байдалтай, ухаангүй байсан.  Тиймээс Улсын III төв эмнэлэг очиход онош тогтоогдоогүй. Тэгээд улсын II төв эмнэлэгт очсон. MRI шинжилгээгээр баруун нугалмын артер ба зүүн артерийн хэсэгт цочмог харвалт, зүүн нугалмын нарийсал болох нь тогтоогдсон. Харвалтын улмаас Т.Бадамжунайгийн зүүн талын гар, хөл болон хэл ярианы саажилттай болсон. Одоогоор бусдын асрамжид байнгын хэвтэр, ухаан санааны хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байна. Эмчлэгч нарын зүгээс   сэтгэл санааг тайван байлгах, аливаа цочрол хямралд оруулахгүй байхыг байнга зөвлөдөг. Ийм учраас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, эдгэртэл нь шүүх хурлыг түдгэлзүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Т.Бадамжунайг бүрэн эдгэртэл шүүх хурлыг хойшлуулна гэвэл багагүй хугацаа шаардагдана.

Нэг ёсондоо өвчнөөрөө далимдуулж, шүүхээс зугатдаг, өвчний үүх түүх зохиож, хугацаа хождог бол манай авлигачдын ашигладаг арга тактик болсон. Хөгшин хүн үхэхээрээ, хүүхэд уйлахаараа айлгадаг  шиг МАНай авлигачдын ааш, бааш их гэдэг нь.

Харамсалтай нь, тэдний авлига, хулгай, луйвраас болж хэчнээн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсныг хэлэхэд хэцүү. Улаанбаатарын агаарын бохирдлоос болж нэг жилд дунджаар 1400-4000 хүн амиа алддаг агаад үүний 15 хувь нь хүүхэд гэсэн статистик бий. Эдгээр хүмүүсийн үхэлд авлигачид шууд бусаар нөлөөлсөн нь үнэн. Тэдний эрүүл орчинд амьдрал, эрүүл мэндийн үйлчилгээ авах бүх боломжийг булаасан нь бүр үнэн. Үүнийхээ төлөө  авлигачид үүрдгээ үүрч, эдэлдгээ эдлэх ёстой. Авлига авсан баримтаар батлагдаж нотлогдох юм бол өвчтэй, өтөлсөн байхаас үл хамаараад  хуулийн дагуу ял шийтгэлээ үүрэхээс ёстой. Үүнээс л хуулийн засаглал эхэлнэ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-30 139.5.217.242

тэр их л зовж байж нөгөө ёртөнц рүү явна уб чуудыг ийм утаа ялангуяа түгжрэлд түлхсэн хүн

Avatar

ЗӨӨӨЗӨ БҮР АМАР АМАР 2023-10-30 202.179.27.56

ЗӨӨЗӨ … СЭТГЭЛ САНААГ НЬ ТАЙВАН БАЙЛГА …. БҮҮ УУРЛУУЛЖ БУХИМДУУЛ….. САЙН АМРААХ ХЭРЭГТЭЙ….. ГЭЖ ШИЙД ГАРСЫМ БИЗ ДЭ… ХЭРВЭЭ УУРЛУУЛЖ БУХИМДУУЛЖ АСУУЛТ АСУУЖ БАЙЦААВАЛ ҮХЭХ МАГАДЛАЛТАЙ ….. ҮХВЭЛ ШҮҮГЧ НЬ БУРУУТАХ НЭЭ ДЭЭ….. ЭСВЭЛ БАЙЦААГЧ НЬ Ч ЮМ УУ ПРОКУРОР НЬ Ч ЮМ УУ… БҮР АМАР БОЛЛОО. … ХОРОЦЯ ГОНЗАЛИСУУД

Avatar

irgen 2023-10-30 70.93.178.224

Амь нас эрүүл мэндийг ньхамгаалж хүний эрх зөрчихгүйгээр шүүх үйл ажиллагаа явагдах ёстой гэж бодож бна маш том гэрч хамгаалж бж хамаг үнэн илрэх ёстой монголын цагдаа шүүх
. Эрдэнэбилгийг барьцааны мөнгий ньулсын орлого болголоо ирвэл чин шууд баривчилнаа гээд хууль сахиулж бга дүр үзүүлээд битгий ирээрэй гэсэн мсж өгчхөж бгаамдаа ажил хийж бгаа ч юм шиг хэрэгтэндээ ирж болохгүй гэсэн мэдээллийг өгчихөж бгаам хуулиа гэж ……,.

Avatar

Нэргүй 2023-10-30 103.212.117.143

бааштай хар бааснууд вэ авилгачдаас болж ард иргэдийн эрүүл амьдрах эрх ноцтой зөрчигдөөд нэг үе дуусах нь гайнууд минь авсан идсэнээ төлчих хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2023-10-30 59.153.112.248

хулгайч нар түмэн бааштай ч хууль хүрч очнооо.

Avatar

Нэргүй 2023-10-30 213.87.151.248

!!! Халуун охид таныг хүлээж байна – – —- – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-30 202.9.40.191

АН-ын авилгалчид ч мөн адилхан баашилдаг. Ганцхан МАН-ынх бишээ. Шүүх гэм бурууг тогтоож шийдвэрээ гаргах нь тодорхой.

Avatar

zochin 2023-10-30 203.91.115.42

Manai MAH-iin namiin tsunh barigch Ediin zasag, hugjliin yamnii t.n.b.darga asan Handjaviin Batjargaliig ATG,TSagdaa hamtarch shalgaj bna uu. Ene Tom tsunh barigch b**s doloogch tom avilgach Handjaviin Batjargal n undeslelgui horonhojij River Gardend olon oroo bair avsniig, Jargalantiin amand nuursnii Tom avilgaliin mongoor ezdedee olon 20 house bariulsniig shalguulaarai. Manai nam ene metiin tom gariin avilgach, b**s doloogch, tsunh barigch naraasaa hezee salah ve.

Avatar

СОНГОГЧ 2023-10-30 202.9.47.21

авлигач, урвагч, дээрэмчид, худалчид, залилан мэхлэгчид, хулгайчууд хэрэгт холбогдсон “цагаан захтнууд” шүүхтэй хувилдан гадаадруу оргон зайлж, ихэвчлэн баригдаж хоригдохоороо өвчин нь сэдэрч “үхэх” дөхдөг нь гэм биш зан болоод 30 жил боллоо.

Avatar

Нэргүй 2023-10-30 139.5.218.139

80955877SEXSY TAMILTSI

Avatar

Нэргүй 2023-10-30 139.5.218.139

ANYSDN80955887 44DEESH

Avatar

Нэргүй 2023-10-30 103.57.93.191

Ийм өлөн хулгайчууд дэлхийгээс зайлаад

Avatar

Зочин 2023-10-30 66.181.161.7

Манийг шүүхэд дуудагдаад бие муу гэж шалтгаан хэлбэл яах бол?

Avatar

Нэргүй 2023-10-30 66.181.161.7

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн элэг нь хатчих байх даа.

Avatar

Нэргүй 2023-10-30 139.5.218.139

DYRAA XANI80955877

Avatar

Нэргүй 2023-10-30 139.5.218.139

XALYYTSTLAA SEXSDN80955877

Avatar

Нэргүй 2023-10-30 183.177.107.146

ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД, ТАЙВАН ҮХҮҮЛ.

Avatar

Нэргүй 2023-10-30 202.126.88.102

"Эзэд" нь өөрсдийн болон намынхаа түрийвч болгон мөнгөний уурхй руу томилж байгаад хэрэг сөхөгдөхөөр золиослож өөрсдөө хуурай гардаг МАН-ын технологид аэрчүүлж байна даа, энэ хүүхэд.

Avatar

Нэргүй 2023-10-30 139.5.218.139

DYRAA SEXSEER XUSLEER80955877

Avatar

Нэргүй 2023-10-30 139.5.218.139

SHAALGI80955877 AX SEXSY TACHAANGUI

Avatar

Нэргүй 2023-10-30 202.9.41.28

Ганхуяг ард түмний баялгийг хулгайлаагүй юм бол хулгайлсан хүмүүсийг илчилж байж шоронгоос гарах ёстой.Чи ард түмний хөрөнгийг манаж б.сан хүн шд.Бадамжунай харавсан гэдэг худлаа.Чи бол монгол орноор тоглосон луйварчин шд.Чамд бол "үхэл"чбагадана шд.Бадамжунайгийн хамааралтай бүх хүн хүүхдийн хөрөнгийг бүгдийг нь хурааж Нарангийн энгэрт майхан барьж амьдруул.

Avatar

Нэргүй 2023-10-30 202.55.188.87

Улаантнууд цааш нь харуулахаар төлөвлөсөн байгаа удахгүй чад хийнэ.

Avatar

Хулансаран 2023-10-30 203.91.115.38

Өвчин хэлж биш хийсч ирдээг хэлцдэг бишүү, хүний доор ороход нэмээд дэвслэх муухай Монгол зан.

Avatar

Нэргүй 2023-10-30 103.57.92.248

Baashtai hulgaichuud shuu dee yasig n tsairal hori. Bolul novichik shah ganhuyagt

Avatar

Нэргүй 2023-10-30 139.5.218.139

VAWALDN SEXSEER80955877

Avatar

Нэргүй 2023-10-30 103.212.119.32

энэ янхануудыг болиулаач.

Avatar

Нэргүй 2023-10-30 139.5.218.139

SEKSDN XALYYRSTAL8955877

Avatar

Нэргүй 2023-10-30 103.212.116.227

өвдсөн нь үнэн ш дээ. хүний зовлонг тавлаж, жаргал хийж болдог юм уу?!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж