Хаан банкны хамт олон усаа хэмнэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Хаан банкны хамт олон усаа хэмнэнэ

Дэлхий нийтээр усны нөөц хомстоод байгаа энэ үед усыг хэмнэлттэй хэрэглэх нь чухал гэдгийг хүмүүс хэдийнэ хүлээн зөвшөөрөөд буй. Манай улс ч гэсэн усаа хэмнэх талаар анхаарах нь зүйтэй гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа билээ. Энэ сарын 22-нд дэлхийн хэмжээнд усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд Усны газраас тодорхой ажлуудыг төлөвлөөд байна. Хаан банкны хамт олон энэ сарын 15-24-нд Ус хэмнэх хөтөлбөр сурталчлах цуврал аяныг зохион байгуулж байгаа аж. Тухайн заасан хугацаанд Хаан банкныхан усныг хэмнэх, зүй зохистой ашиглах, түүгээрээ дамжуулан байгаль экологид хэрхэн нөлөөлөх талаар тодорхой мэдээллүүдийг олж авах, бусдад үлгэрлэн дууриахыг уриалж буй үйл явдал гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Бусад төрийн болоод төрийн бус байгууллагуудыг энэхүү аян нэгдэхийг уриалж байна.
Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж