“Хүүхэд ялгаварлагч”

“Хүүхэд ялгаварлагч”

“Хүүхэд ялгаварлагч”

Монгол Улсын 2024 оны улсын төсвийн хэлэлцүүлэг, УИХ дээр ид өрнөж байна. Тэгвэл 2024 оны улсын төсөвт хүүхдүүдээ ялгаварласан нэгэн шийдвэр байгаа нь хувийн сургуулийн сурагчдын үдийн хоолны мөнгийг төсвөөс санхүүжүүлэхгүй байх зохицуулалт оржээ.  Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Хувийн сургууль гээд лицензээ аваад төлбөр мөнгөө авч байгаа сургуулийн хүүхдийн хоолны мөнгийг татвар төлөгчид төлөх ёсгүй” гэсэн утга бүхий тайлбарыг хийжээ.

Угтаа бол хүүхэд бүр төрөөс олгож буй аливаа халамж, үйлчилгээнд тэгш хамрагдах учиртай. Төрийн өмчийн болон хувийн сургуульд суралцаж байгаагаа үл хамаараад хүүхэд бүрт хүүхдийн хоолны мөнгийг төр олгох үүрэгтэй. Нөгөө талаар хувийн сургуулиудын эцэг, эхчүүд өөрсдөө хоолны мөнгөө сар бүр төлдөг зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, тодорхой хувийг нь сургууль буюу төрөөс олгож буй мөнгөнөөс зарцуулж, дийлэнхийг нь /дунджаар 7-12 мянган төгрөг/ нь эцэг, эхчүүд өөрсдөө төлдөг. Боломжтой эсвэл баян, цатгаландаа хүүхдүүдээ хувийн сургуульд сургадаггүй. Сургуулийн хүртээмжгүй, боловсролын чанар хангалтгүй гээд олон шалтгаанаар эцэг, эхчүүд хувийн сургуулийг сонгодог. Хувийн сургуульд суралцагч хүүхдүүдийн тоо, тэдэнд олгож буй хоолны мөнгө төсөвт ачаалал өгөх хэмжээний зардал лав биш. Түүний оронд жил бүр өөрсдийнхөө суудаг өрөөнд засвар хийж, дарга болгон шинэ сандал ширээнд суухын тулд зардаг, хөшөө босгодог, тендер, нүүрсний хулгай гээд хүүхдүүдээ ялгаварлахаас илүү төрд өөрсдөд нь тэвчиж болох, танаж болох зардлууд маш олон байгааг, Сангийн сайдын өргөн барьсан 2024 оны төсвөөс харж болно.

Эцсийн дүндээ хүүхдийнхээ ирээдүй, боловсролд нь анхаарсныхаа төлөө төрд, Сангийн сайдад ялгаварлуулах эрхгүй шүү, ард түмэн.

Ш.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ddavaa 2023-10-30 202.21.107.7

uvgen bi 3-r ulirald 31000 tug-in butsaa olgolt avlaa480000-Aaron avsan baraand maani barimt ugehgui gesen 5 huvi bolgoloo geed Ter zuuhwan myangan tug yuu eerchleh ve Tuunii Orond hamtiin tetgever ee shiideech

Avatar

Z 2023-10-30 202.9.46.2

Төлбөртэй хувиин хан угаасаал өөрсдөө мөнгиин өгдөгшдээ би 3 хүүхдииг сургасан дандаал өөрөөсөө өгсөн улс төлдөг байсан юмуу аймар шуналууд юмдааа

Avatar

Нэргүй 2023-10-30 103.57.94.163

МАН- гэж хөгийн новшнууд Хувынх ныг л үзэн ядаж, өөрсдийн хүч хөдөлмөрөөрөө улсаас царай алдахгүй амиа арай гэж аваад явж байгаа хүмүүүүгээ үргэлж бүдүүлгээр дайр ч, тэгээд ичэхгүй татвар төлөгч бидний мөнгийг хайр гамгүй өөрсдөө цуцлана. Тэнэг Дарханы орк энэ сайд юу ч хийж чадахгүй

Avatar

Нэргүй 2023-10-30 213.87.151.248

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – —- – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-30 202.131.225.197

Хувийн сургуулийг илүү үзээд байх болжээ. Хувийн сургууль төрийн ачааг үүрэлцэж байгаа шүү. Нэг ангид 60 хүүхэд сурч байхад улсын сургуульд хүүхдээ өгөх арга алга. Авлига аваад баяжсан юм байхгүй. Ажил хийгээд татвар төлж байна. Нийгэмдээ үнэ цэн бүтээж байна. Хариуд нь улсаас авч байгаа зүйл нэг ч байхгүй. Хүүхдийн хоолны мөнгийг хасвал зах зээлийн зарчмаараа эцэг эхээс авах мөнгө л нэмэгдэнэ. Дунд боловсрол үнэ төлбөргүй олгох нь төрийн үүрэг байдаг юм. Хүүхдийг ялгаварлан гадуурхах хориотой.

Avatar

Зочин 2023-10-30 66.181.187.161

Сангиыг сайдын түмэн зөв

Avatar

Нэргүй 2023-10-30 122.201.25.112

Эдийн засгийн хувьд болмжтой хүмүүс хувийн сургууьд сургаж байгаа ш дээ. Баячуудын хоолны мөнгийг яахаараа ядуучууд бид нар төлөх гэж

Avatar

Нэргүй 2023-10-30 202.131.225.197

Ха ха. Ядуучууд төсөвт ямар ч мөнгө нэмэрлэдэггүй байгаа шүү. Харин ч халамж авч суудаг юм. Хамгийн их татвар төлж байгаа татвар төлөгчид чинь хувийн сургуульд хүүхдээ сургадаг юм. Хаана ч хэлнэ.

Avatar

ЭЛБЭГДОРЖИЙН САЙТ 2023-10-30 103.111.68.3

САНГИЙН САЙД ЗӨВ Л ХЭЛЛЭЭ. ТӨРИЙН ХҮН ХЭЛЭХЭЭР БҮГД Л ТӨР ЛҮҮ ДАЙРАХ ЮМ ГЭТЭЛ ТЭР ХУВИЙН СУРГУУЛИУД ХҮҮХДИЙН ТӨЛБӨР ДЭЭ НЬ АВТОБУС УНААНЫ МӨНГӨ ГЭЖ ИХ Л МӨНГӨ АВДАГ ТЭРИЙГ ЯАГААД ЯРИХГҮЙ ТӨР ЛҮҮ ДАЙРНА ВЭ УГААС ЭНЭ НЬЮС САЙТ ЧИНЬ ЭЛБЭГДОРЖИЙН МЭДЛИЙН САЙТ ЗАСГИЙГ Л МУУЛНА ШҮҮ ДЭЭ УГ НЬ АСУУДЛЫГ 2 ТАЛААС НЬ ХАРДАГ БОЛ САЙН Л БАЙНА

Avatar

Нэргүй 2023-10-30 202.126.89.216

Хувийн сургуульд хоолны өглөө гээд сургалтын төлбөр хямдрахгүй. Сургуулийн эзний ашиг болоод үлдэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж