“Хүүхэд ялгаварлагч”

Хуучирсан мэдээ: 2023.10.30-нд нийтлэгдсэн

“Хүүхэд ялгаварлагч”

“Хүүхэд ялгаварлагч”

Монгол Улсын 2024 оны улсын төсвийн хэлэлцүүлэг, УИХ дээр ид өрнөж байна. Тэгвэл 2024 оны улсын төсөвт хүүхдүүдээ ялгаварласан нэгэн шийдвэр байгаа нь хувийн сургуулийн сурагчдын үдийн хоолны мөнгийг төсвөөс санхүүжүүлэхгүй байх зохицуулалт оржээ.  Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Хувийн сургууль гээд лицензээ аваад төлбөр мөнгөө авч байгаа сургуулийн хүүхдийн хоолны мөнгийг татвар төлөгчид төлөх ёсгүй” гэсэн утга бүхий тайлбарыг хийжээ.

Угтаа бол хүүхэд бүр төрөөс олгож буй аливаа халамж, үйлчилгээнд тэгш хамрагдах учиртай. Төрийн өмчийн болон хувийн сургуульд суралцаж байгаагаа үл хамаараад хүүхэд бүрт хүүхдийн хоолны мөнгийг төр олгох үүрэгтэй. Нөгөө талаар хувийн сургуулиудын эцэг, эхчүүд өөрсдөө хоолны мөнгөө сар бүр төлдөг зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, тодорхой хувийг нь сургууль буюу төрөөс олгож буй мөнгөнөөс зарцуулж, дийлэнхийг нь /дунджаар 7-12 мянган төгрөг/ нь эцэг, эхчүүд өөрсдөө төлдөг. Боломжтой эсвэл баян, цатгаландаа хүүхдүүдээ хувийн сургуульд сургадаггүй. Сургуулийн хүртээмжгүй, боловсролын чанар хангалтгүй гээд олон шалтгаанаар эцэг, эхчүүд хувийн сургуулийг сонгодог. Хувийн сургуульд суралцагч хүүхдүүдийн тоо, тэдэнд олгож буй хоолны мөнгө төсөвт ачаалал өгөх хэмжээний зардал лав биш. Түүний оронд жил бүр өөрсдийнхөө суудаг өрөөнд засвар хийж, дарга болгон шинэ сандал ширээнд суухын тулд зардаг, хөшөө босгодог, тендер, нүүрсний хулгай гээд хүүхдүүдээ ялгаварлахаас илүү төрд өөрсдөд нь тэвчиж болох, танаж болох зардлууд маш олон байгааг, Сангийн сайдын өргөн барьсан 2024 оны төсвөөс харж болно.

Эцсийн дүндээ хүүхдийнхээ ирээдүй, боловсролд нь анхаарсныхаа төлөө төрд, Сангийн сайдад ялгаварлуулах эрхгүй шүү, ард түмэн.

Ш.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж