"Энэ жил давс, бодис цацдаг 40 машин техник авна"

Хуучирсан мэдээ: 2023.10.30-нд нийтлэгдсэн

"Энэ жил давс, бодис цацдаг 40 машин техник авна"

"Энэ жил давс, бодис цацдаг 40 машин техник авна"

Хотын ерөнхий менежер М.Баяраагаас нийслэлийн авто зам дээр цацах давс бодисны нөөцийн талаар тодрууллаа.


Тэрбээр "Нийслэл хотод өнөөдөр их хэмжээний цас орлоо. Энэ цас өглөөний 06:00-11:00 цаг хүртэл орох төлөвтэй байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил 97 хувьтай үргэлжилж байна. Инженерийн байгууламж, дулаан цахилгаан холбох ажлууд дууссан. Нийт 26 байгууллагын 850 гаруй үйлчлэгч 318 тоног төхөөрөмж бэлтгэгдсэн. Үүнээс цэвэрлэгээ үйлчилгээний 40 гаруй машин тоног төхөөрөмж, давс цацах 39 тоног төхөөрөмж хотын гудамж талбайд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар орж байгаа цасны хэмжээ харьцангуй бага хэдий ч даваа гүвээ, уулзвар, дээшээ өгссөн гүүрэн дээр давс бодис цацаж байна. Энэ жил нөөцөлж байгаа давс бодисны хэмжээ өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн. Тодруулбал, давс 5500 гаруй тонн,  бодис 7200 гаруй тонныг нөөцлөхөөр ажиллаж байна. Одоо давс 4500 тонн, 2500 тонн бодис нөөцөлсөн байгаа. Өдөр бүр ирж байдаг. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2000 тонн бодисны худалдан авах ажиллагааг хийгээд дуусч байна.

Захирагчийн ажлын албатай гэрээтэй 17 аж ахуйн нэгж байгаа. Үүний нэг нь Хот тохижилтын газар. Энэ газар нийслэлийн харьяа байгууллага учраас төсвийн тодотгол дээр тоног төхөөрөмж авах санхүүжилтыг тусгасан.

Ажлын хэсэг гарч, тоног төхөөрөмжийнхөө сонголтыг хийх ажлыг хийж байна. Нийт 40 гаруй тоног төхөөрөмжийг худалдан авахаар төлөвлөж байна. Үлдсэн 16 аж ахуйн нэгж нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж. Эдгээр байгууллагууд тоног төхөөрөмжөө бэлдэж байна. Өнгөрсөн жил 150 гаруй тоног төхөөрөмжтэй байсан бол энэ жил 318 болж нэмэгдсэн. Хувийн хэвшлийн хувьд 50 тоног төхөөрөмжийг бэлдэж, худалдан авалт хийсэн. Бодисны чанар өнгөрсөн жил муу байсан. Энэ жил худалдан авалт, хяналтыг сайжруулна. Давс, бодис нийлүүлж байгаа компаниуд лабораторийн шинжилгээ хийлгэсэн байхаас гадна дахин Хими, технологийн хүрээлэнгийн лабораториас шинжилгээ авч байгаа. Энэ жил 2-3 компани шалгараад, давс бодис нийлүүлж байгаа юм билээ. Энэ жил давс бодис нийлээд 3.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж