Н.Ганибал: Х.Нямбаатар гөлөг төөрүүлсэн мэдээлэл хийлээ

Н.Ганибал: Х.Нямбаатар гөлөг төөрүүлсэн мэдээлэл хийлээ

Н.Ганибал: Х.Нямбаатар гөлөг төөрүүлсэн мэдээлэл хийлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.10.30/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг яаж зөрчиж байгаа талаар Түр хороо байгуулах ажил маань зогсонги байдалд орчихлоо. Гэхдээ МАН-ын гишүүдэд байнга энэ асуудлаар гарын үсэг зураач гэдэг уриалга өгч байна. Ер нь мэдээллүүд ирж байна.  Энэ мэдээлэлд 2017-2022 оны хороонд 6.1 их наяд төгрөгийн төрийн шууд худалдан авалт  хийсэн байна. Уг нь 2017 онд 150 тэрбумын шууд худалдан авалт хийж байсан бол 2022 онд 2.5 их наяд төгрөг болтлоо өссөн байна. Нийт дүнгээрээ 6.1 их наяд төгрөг. Үүнд төрийн нууцад оруулсан оффтейк гэрээ, ногоон автобусны худалдан авалт ороогүй. Засгийн газраас ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлаар нийслэлд зөвлөмж хүргүүлэхдээ “Улсын нууцад оруулах боломжгүй. Үндэслэл алга” гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт зөвлөмж хүргүүлсэн байдаг. Харамсалтай нь, тэнд худалдан авалт хийхдээ хууль зөрчсөн нь тодорхой болчихлоо.  Энэ асуудлын хариуцлагыг төсвийн ерөнхийлөн захирагч, Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар, түүнийг зохион байгуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хоёр хариуцлагыг хүлээх ёстой. Харамсалтай нь өнөөдөр нийслэлийн шинэ Засаг дарга Х.Нямбаатар автобусны худалдан авалтыг ярихдаа 2009 оны, Ардчилсан нам эрх барьж байх үеийн худалдан авалтыг яриад байх юм. Яагаад тэр улаан автобусны худалдан авалт, ногоон автобусны худалдан авалт, Монголын ард түмнийг доромжилсон гудамжны тоос сорогчоо ярихгүй байгаа юм бэ гэдгийг хэлье” гэлээ.

-Хууль зөрчиж төрийн шууд худалдан авалт хийсэн гэлээ. Энэ мэдээлэл он, оноороо байгаа юу. Дээр нь Түр хороо байгуулах асуудалд МАН хойрго хандаж байна гэдэг мэдээллийг өглөө. Ер нь нууцаар байгуулсан гэрээ хэд байгаа вэ?

Н.Ганибал: -Зөвхөн автобус шууд худалдан авсан тоон мэдээллээс гадна бусад төрлийн бүтээгдэхүүн худалдан авсан мэдээлэл ирсэн. 2017 онд 150 тэрбум, 2020 оноос 1 их наяд 50 тэрбум, 2021 онд 2 их наяд 2 тэрбум, 2022 онд 2 их наяд 567 тэрбум төгрөгөөр шууд худалдан авалт хийсэн гэдэг албан ёсны тоон мэдээлэл ирсэн. Ковидын үе гэдгээр гэдгээр шууд худалдан авалт хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд 3.4 буюу төрийн болон албаны нууцад оруулсан мэдэллийг ирүүлээгүй. Наад захын мэдээлэл бол 17 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий нүүрсний оффтейк гэрээ байгаа. Энэ мэтчлэн олон нийтийн мэдээгүй мэдээллийг ил болгоё, зөв бурууг нь ил болгоё гээд Түр хороо байгуулах гээд сонсгол хийх гээд байгаа юм. МАН-ынхан аливаа юманд гөлөг төөрүүлэх гэдэг технологио болио. Долоон жил төр барьчихаад өнөөдрийн гарсан алдаа болгоноо Ардчилсан нам руу чихдэгээ боль. Тэгвэл та нар яах гэж төр удирдсан юм. Үнэн мөнийг тогтоогоод явж чадахгүй байгаа юм бэ гэдгийг албан ёсоор хэлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-30 202.55.188.119

Сүхбаатарыхан энэ архичин яаашкаа тэнэгээ аваарай. юу ч мэддэггүй мангардуу олгой бна лээ шүү

Avatar

Нэргүй 2023-10-30 213.87.151.248

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – —- – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Даваа 2023-10-30 103.57.92.44

Зам тээврийн яаманд ажлаа хийж чадахгүй гээд халагдаж байсан хүн өнөөдөр ингээд их хурдлын гишүүн болчихсон янз бүрийн юм яриад явж байдаг сонин улс юмаа манайх

Avatar

Нэргүй 2023-10-30 66.181.186.70

Н.Ганибал гэгч УИХ-ын гишүүн гээд байгаа цаасан бар ямар ч мэдлэг, мэдээлэл байхгүй нохойн гөлөг юм даа. 2009 онд МАН, АН хоёр хамт Засгийн эрх барьж байсан шүү дээ. Хотын дарга нь МАН-ын байсан шүү дээ. Тэгээд энэ дурак юугаа унгас алдаад байгаа юм болдоо.

Avatar

Зочин 2023-10-30 103.212.117.20

Нямбаатар сумъяа Сүхбаатар 2гоо мултлах гэж гарч ирсэн биздээ

Avatar

Иргэн 2023-10-30 66.181.185.73

Намууд Мафи зарчмаар хулгай луйвар , т*******т үйл ажиллагаа явуулж байгаа тул онц байдал зарлаж , намуудын үйл ажиллагааг тодорхой хугацаанд хязгаарлаж , иргэдийн оролцоотойгоор шинэ үндсэн хууль боловсруулж батлах шаардлага үүссэн байна.

Avatar

Зочин 2023-10-30 66.181.187.161

Хавтгайруулбал нөгөө хэлмэгдэл болно. Жинхэнэ маф чинь АН бултах газаргүй шүү

Avatar

Нэргүй 2023-10-30 188.162.254.120

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2023-10-30 66.181.177.59

yahaw ta nariig namnah gej baihgui yudaa tegeheer ta nar garahaal bod garsan hoinoo namnahaal bod gej baihgui yudaa

Avatar

Зочин 2023-10-30 66.181.180.100

Одоогийн Засгийн газар та нартай адил намчирхаагүй шүү. Гэхдээ дийлэнх хулгай луйвар ардчиллын нэр баригчидтай холбогдох нь гарцаагүй та нарыгаа хэн болохыг ард түмэн мэдэхтэйгээ болсон. Та нар шударга хүмүүсийг зохион байгуулалттай дайрч нэр төрд нь халддаг шүү. Гэмтэн Гэлбэлзэнээ гэж

Avatar

zochin 2023-10-30 202.9.40.92

Ер манай УИХ-ын гишүүд санал шүүмжлэл хэлэхдээ дандаа улстөржинө. Бас тэгээд санал шүүмлэлийг дандаа өөрсдөд дээрээ тусгаж хүлээж авч сандрах юмаа.в Тэр асуудлууд бол урьд өмнөөс л үе дамжсан, нам дамжсан угшилтай л байгаа. Автобус худалдан авалт, нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2000 оноос хойш бүгдийг нь шалгах хэрэгтэй.нь

Avatar

Нэргүй 2023-10-30 43.242.241.151

ха ха гуцалгүй ажлыг нь хийлгээ. Нямбаатар хотод ирсэнд харин ч ард түмэн нийслэлчүүд баяртай байгаа шүү, идсэн уусныг нь хүний өөрийн гэхгүй уудлаад өгөх хэрэгтэй. Яг ингээд эхлэхээр л АН-ынхан түрүүлээд л гонгинолдоод эхэлдгийн новшнууд. Айгаагүй, нэр цэвэр нам юм бол дуугүй л бай л даа та нар. Сүйрцэн нам байж угаасаа.

Avatar

togoo 2023-10-30 45.117.35.29

бөлдөгийг нь сугалсан хүндээ нохой янаг гэж үнэн үг

Avatar

Нэргүй 2023-10-30 103.57.94.228

худлаа шаахыг нь хараад сууж байх уу фэздэ минь

Avatar

Бат-эрдэнэ 2023-10-30 122.201.23.84

Энэ их хэрүүлтэй байж яаж ч хөгжих вэ дээ. Асуудал байгаа бол шат шатанд нь шалгуулаад явах нь нээлттэй. Залхаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж