Н.Ганибал: Х.Нямбаатар гөлөг төөрүүлсэн мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2023.10.30-нд нийтлэгдсэн

Н.Ганибал: Х.Нямбаатар гөлөг төөрүүлсэн мэдээлэл хийлээ

Н.Ганибал: Х.Нямбаатар гөлөг төөрүүлсэн мэдээлэл хийлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.10.30/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг яаж зөрчиж байгаа талаар Түр хороо байгуулах ажил маань зогсонги байдалд орчихлоо. Гэхдээ МАН-ын гишүүдэд байнга энэ асуудлаар гарын үсэг зураач гэдэг уриалга өгч байна. Ер нь мэдээллүүд ирж байна.  Энэ мэдээлэлд 2017-2022 оны хороонд 6.1 их наяд төгрөгийн төрийн шууд худалдан авалт  хийсэн байна. Уг нь 2017 онд 150 тэрбумын шууд худалдан авалт хийж байсан бол 2022 онд 2.5 их наяд төгрөг болтлоо өссөн байна. Нийт дүнгээрээ 6.1 их наяд төгрөг. Үүнд төрийн нууцад оруулсан оффтейк гэрээ, ногоон автобусны худалдан авалт ороогүй. Засгийн газраас ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлаар нийслэлд зөвлөмж хүргүүлэхдээ “Улсын нууцад оруулах боломжгүй. Үндэслэл алга” гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт зөвлөмж хүргүүлсэн байдаг. Харамсалтай нь, тэнд худалдан авалт хийхдээ хууль зөрчсөн нь тодорхой болчихлоо.  Энэ асуудлын хариуцлагыг төсвийн ерөнхийлөн захирагч, Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар, түүнийг зохион байгуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хоёр хариуцлагыг хүлээх ёстой. Харамсалтай нь өнөөдөр нийслэлийн шинэ Засаг дарга Х.Нямбаатар автобусны худалдан авалтыг ярихдаа 2009 оны, Ардчилсан нам эрх барьж байх үеийн худалдан авалтыг яриад байх юм. Яагаад тэр улаан автобусны худалдан авалт, ногоон автобусны худалдан авалт, Монголын ард түмнийг доромжилсон гудамжны тоос сорогчоо ярихгүй байгаа юм бэ гэдгийг хэлье” гэлээ.

-Хууль зөрчиж төрийн шууд худалдан авалт хийсэн гэлээ. Энэ мэдээлэл он, оноороо байгаа юу. Дээр нь Түр хороо байгуулах асуудалд МАН хойрго хандаж байна гэдэг мэдээллийг өглөө. Ер нь нууцаар байгуулсан гэрээ хэд байгаа вэ?

Н.Ганибал: -Зөвхөн автобус шууд худалдан авсан тоон мэдээллээс гадна бусад төрлийн бүтээгдэхүүн худалдан авсан мэдээлэл ирсэн. 2017 онд 150 тэрбум, 2020 оноос 1 их наяд 50 тэрбум, 2021 онд 2 их наяд 2 тэрбум, 2022 онд 2 их наяд 567 тэрбум төгрөгөөр шууд худалдан авалт хийсэн гэдэг албан ёсны тоон мэдээлэл ирсэн. Ковидын үе гэдгээр гэдгээр шууд худалдан авалт хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд 3.4 буюу төрийн болон албаны нууцад оруулсан мэдэллийг ирүүлээгүй. Наад захын мэдээлэл бол 17 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий нүүрсний оффтейк гэрээ байгаа. Энэ мэтчлэн олон нийтийн мэдээгүй мэдээллийг ил болгоё, зөв бурууг нь ил болгоё гээд Түр хороо байгуулах гээд сонсгол хийх гээд байгаа юм. МАН-ынхан аливаа юманд гөлөг төөрүүлэх гэдэг технологио болио. Долоон жил төр барьчихаад өнөөдрийн гарсан алдаа болгоноо Ардчилсан нам руу чихдэгээ боль. Тэгвэл та нар яах гэж төр удирдсан юм. Үнэн мөнийг тогтоогоод явж чадахгүй байгаа юм бэ гэдгийг албан ёсоор хэлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж