Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 13 хүртэл хойшилсон. Энэ удаагийн хуралдаанаар хэрэгт холбогдогчдын хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд эрүүл мэндийн зайлшгүй шалтгаан нөхцөлийг харгалзаж үзээгүй талаар Б.Ганхуягийн ар гэрээс мэдээлэл хийлээ.
Б.Ганхуягийн эгч:
-Арьсны өвчин гэдэг маш аюултай. Есдүгээр сарын 10-наас хойш гэнэт арьсны өвчлөл болсон нь нотой байна. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас хойш дүү минь хоригдоход эрүүл мэндийн ямар ч асуудал гараагүй байсан. Гэтэл яагаад хордлого шиг тууралт гарч байгааг ойлгохгүй байна. 461 дүгээр хорих ангид арьсны өвчин судлалын эмч байвал сайн хэрэг. Гэтэл алга. Мөн нойр булчирхайн архаг үрэвсэлтэй байна.
Өөрөө хэлэхдээ, хөл гарын хуруу нь хөрж эхэлж байна, тууралт нь ихэсч байна гэсэн. Тиймээс хүний эрхийн төлөө нэгдэхийг хүсч байна.
Анх дүү минь 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд хоригдож, одоо нийт 11 сар хоригдож байна. Хамгийн гол нь яагаад гэнэт биеэр нь тууралт үсэв. Эмчилгээгээ авахгүй байсаар хүндэрвэл яах вэ? гэдэг л байна. Прокурор, шүүхийн зүгээс Б.Ганхуягийг эмчлүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Цаашид бид эрсдэл үүсвэл яах вэ. Хорих ангид тав хоног хэвтэхэд нь зөвхөн рингер л хийсэн гэсэн. Хэрэв хорих ангид эмчилгээг хийх боломжтой бол яаралтай эмчилж өгөхийг л хүсч байна.
Холбоотой мэдээ