Израиль, Хамасын цэргүүд анх удаа хуурай замаар дайтав

Израиль, Хамасын цэргүүд анх удаа хуурай замаар дайтав

Израиль, Хамасын цэргүүд анх удаа хуурай замаар дайтав

Хуурай замын довтолгоо эхэлснээс хойш Израиль, Хамасын цэргүүд анх удаа мөргөлджээ. Хамасын дайчид Газын зурвас дахь хонгилын амнаас гарахдаа отолтонд өртсөн байна. Энэ нь 2005 онд баригдсан Эрезийн гарц байсан бөгөөд Израиль, Газын зурвасыг холбосон бэлгэ тэмдэгт тооцогддог байв.

Хамас бүлэглэлийн мэдэгдсэнээр Израилийн цэргүүдийг Газын зурвасын хойд хэсэгт нэвтрэх үед хуягт цувааных нь эсрэг жижиг зэвсэг, танк эсэргүүцэгч пуужингууд ашиглажээ.

Харин Израилийн тал Хамасын хоёр байршлыг цохиж, хэд хэдэн гишүүнийг нь хөнөөсөн гэв. Армийн хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари Ням гаригт хэлэхдээ “Газын зурвас руу шилжих хөдөлгөөнийг аажмаар өргөжүүлнэ. Бид цэргийнхээ аюулгүй байдлыг хангаж, дайны зорилгод хүрэхийн тулд агаар, далай, хуурай замаар чадах бүхнээ хийх болно” гэжээ.

Хуурай замын довтолгоог бага эрчимээр хийж байгаа нь Газын зурвас дахь барьцаалагдсан хүмүүст санаа зовж буйтай холбоотой аж. “Энэ довтолгоо нь барьцаалагдсан хүмүүсийг аврах хүчин чармайлттай холбоотой. Хамаст цэргийн шахалт үзүүлэхгүй бол юу ч урагшлахгүй” гэж Батлан хамгаалахын сайд Йоав Галлант хэллээ.

Газын зурвасаас гадна Ливаны хил дээр мөргөлдөөн хурцдаж байна.

Израильчууд Ливанаас хойд хил рүү чиглэсэн галын эсрэг хариу арга хэмжээ авч, Хезболла бүлэглэлийн цэргийн объект, дэд бүтцүүдэд нэг шөнийн дотор цохилт өгчээ. Харин Хезболла бүлэглэл Ливаны өмнөд хэсэгт Израилийн нисгэгчгүй онгоцыг газар-агаар ангиллын пуужингаар устгасан байна. “Тэд ийм чадвартай гэдгээ мэдэгдсэн ч анх удаа Израилийн нисгэгчгүй онгоцыг устгаж байна” гэж Карнегийн Ойрхи Дорнодын төвийн ажилтан Моханад Хейге Али хэлэв.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-30 78.188.2.139

İsrail killed 3500 children and 4000 womens also israil is t*******t.

Avatar

Нэргүй 2023-10-30 213.87.151.248

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – —- – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-30 103.212.117.113

+Сири

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж