Сэрэмжлүүлэг: Орон нутгийн зам халтиргаатай байна

Сэрэмжлүүлэг: Орон нутгийн зам халтиргаатай байна

Сэрэмжлүүлэг: Орон нутгийн зам халтиргаатай байна

Цаг уур орчны шинжилгээний газраас нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. Өчигдрөөс /2023.10.29/-нөөс эхлэн зарим аймагт цас орж, халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагджээ.

Онцгой байдлын газраас анхааруулснаар, орон нутгийн замууд, томоохон даваанууд халтиргаа үүссэн учир анхаарал, болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Тодруулбал, Завхан аймгийн ихэнх нутгаар цас орж зарим улсын чанартай автозам болон томоохон даваанд халтиргаа гулгаа үүссэн байна. Цаг уур, орчин шинжилгээний төвийн мэдээлснээр аравдугаар сарын 29-ний 20:00 цагаас эхлэн шөнөдөө ихэнх нутгаар 0.0-0.5 мм цас орсон. Нийт нутгаар цасан бүрхүүлийн зузаан 0.0-0.7 см байна.

Тиймээс иргэд жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна. Мөн замын нөхцөл байдалд хурдаа тохируулж батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Одоогоор цасанд боогдсон, төөрч сураггүй алга болсон хүн байхгүй болохыг ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-30 213.87.151.248

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – —- – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж