Оросууд Сталины хэлмэгдүүлэлтэд хохирогчдын дурсгалыг хүндэтгэв

Оросууд Сталины хэлмэгдүүлэлтэд хохирогчдын дурсгалыг хүндэтгэв

Оросууд Сталины хэлмэгдүүлэлтэд хохирогчдын дурсгалыг хүндэтгэв

Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталины эхлүүлсэн их хэлмэгдүүлэлтэд  хохирсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа өчигдөр ОХУ-д болжээ. Энэхүү арга хэмжээ Орос улсаас хөрш Украинд эзлэн түрэмгийлэх дайн хийж байгаа үед олны анхаарлыг илүүтэй татлаа. ЗХУ-ын үеийн хэлмэгдүүлэлтийг олон нийтэд дурсах арга хэмжээ нь Орост эх оронч бус үйлдэлд тооцогддог.

Нобелийн энх тайвны шагналт "Мемориал" хүний эрх, түүхийг сэргээх байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээнд олон орос хүн оролцсон байна. Тус бүлгийг өнгөрсөн 2022 онд ОХУ-аас цэргийн тусгай ажиллагааг Украинд эхлүүлэхээс хэдэн долоо хоногийн өмнө татан буулгах шийдвэрийг албаныхан гаргасан.

Дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр Сталины хэлмэгдүүлэлтэд өртөн 1936-1938 оны хооронд цаазлуулсан хохирогчдын нэрийг чангаар дуудан уншдаг. Москва хотноо уг арга хэмжээ Оросын дотоодыг аюулаас хамгаалах байгууллага буюу КГБ-ын төв байрны эсрэг талд байрлах Соловецкийн чулуун хөшөөний хажууд зохион байгуулагддаг уламжлалтай.

Оросын эрх баригчид Лубянкагийн төв талбайд дурсгалын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд өчигдөр цагдаагийн хамгаалалт гарсан байв. Тиймээс хүндэтгэлийн арга хэмжээг Москва хотноо тэрс үзэлтнүүдтэй холбоотой бусад түүхэн газруудад зохион байгуудж, "Мемориал" байгууллагын дарга Олег Орлов тэргүүтэй хүмүүс мөн АНУ зэрэг барууны орны хэд хэдэн Элчин сайд нар цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна.

ОХУ-д Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан тус байгууллага Оросын бусад хотууд болон гадаадад арга хэмжээнүүдийг зохион байгуулж, шууд дамжуулалт хийжээ. Нэр дуудах арга хэмжээ Москвагаас гадна Волгоград болон Сибирийн Новосибирск, Тюмень, Эрхүү хотуудад болсон байна.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-30 103.57.94.163

Аймшиг ?Монголын минь сор болсон хүмүүсийг Сталин алуулсан

Avatar

Нэргүй 2023-10-30 213.87.151.248

^ Халуун охид таныг хүлээж байна – – —- – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-30 202.126.89.93

Монголд хэзээ вэ?0

Avatar

Нэргүй 2023-10-30 66.181.183.49

Нэр дуудах арга хэмжээг манайд бас хиймээр байгаа юм !!!

Avatar

иргэн 2023-10-30 103.9.89.103

гоё арга шүү. хэлмэгдүүлж байгаад хэдэн жилийн дараа цагаатгаж нтр…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж