Б.Ганхуяг: Би угаасаа цагаадна

Хуучирсан мэдээ: 2023.10.30-нд нийтлэгдсэн

Б.Ганхуяг: Би угаасаа цагаадна

Б.Ганхуяг: Би угаасаа цагаадна

НЭМЭЛТ 12:30 цаг.

Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Хуралдааны үеэр өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ илэрхийлсэн бол хэрэгт холбогдогчдын зүгээс мөн байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Б.Ганхуяг "эрүүл мэндийн шалтгаан минь хүнд байна. Иймд намайг эмчилгээнд хамрагдахыг зөвшөөрөх хүсэлт авахыг хүсч байна. Би хаашаа ч зугтахгүй, Монголдоо эмчлүүлнэ. Би угаасаа цагаадна" гэв.

Мөн үргэлжлүүлэн тэрбээр, ссдүгээр сарын 10-наас хойш биеийн байдал минь сайнгүй байгаа. Хамаг биеэр юм туурсан. Хуучин идээ гараад байсан. Гэтэл одоо идээ гарахаа больсон, хоёр хөл явахад хэцүү болоод байна. Миний тууралт ясандаа хүрэх гэж байна гээд 461 дүгээр хорих ангийнханд хүсэлт тавьсан. Миний уруул, буйл, гар үзүүрээсээ хөхрөөд эхэлж байгаа. Ямар нэгэн хордлоготой холбоотой зүйл байж магадгүй. Цусны шинжилгээ авсан боловч надад хариуг нь өгөөгүй, хэвийн гарсан гэдэг зүйл л хэлсэн. Хоёрдугаар шатлалын эмнэлэгт арьс, биеэр гараад байгаа зүйлүүдийг эмчлүүлэх шаардлагатай байна. Миний бие иймэрхүү зүйл яриад байдаггүй. Асуудлаас зугтаж биш зүтгэж ард нь гардаг. Өөрийгөө цагаатгах байр суурьтай энэ шүүх хуралд орж байгаа. 124 хавтаст материалд намайг буруутгах зүйл огт байхгүй.

Зөвхөн гэрчийн мэдүүлгүүдийг сольж авсан зүйлүүд байгаа. Уг нь мөрдөх ажиллагааны явцад янз бүрийн зүйл тогтоогдсон болов уу гэж 11 сар хоригдсон. Гэтэл 124 хавтсыг хараад харамссан. Хавтсыг хавтаст хэрэг болгохын тулд л ийм зүйл хийсэн. Үүний 78 хавтас нь хэрэгсэхгүй болсон.

Тиймээс миний хүсэлтийг хүлээн авна уу. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэхэд ямар ч асуудал байхгүй. Зугтана гэсэн ойлголт над шиг хүнээс хэзээ ч гарахгүй. Би зөвхөн Монголдоо л байдаг хүн. Дараа нь асуудал гарсан ч та нар эрүүл хүн шүүгээд явуулчихад хэрэгтэй болов уу. Сүүлийн үед чичирдэг болчхоод байна. Хамаагүй хөдөлж чадахгүй байгаа. Хоёрдугаар шатлалын эмнэлэг үнэхээр болохгүй байна. Саяхан тав хоног хэвтүүлэхэд хордлого тайлах шингэн л хийсэн


УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.10.30/ 11:00 цагаас болно. Өнгөрсөн сарын 28-нд яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шүүх хурлыг хойшлуулах шаардлага байна гэдэг асуудлыг хөндсөн. Харин есөн сар гаруйн хугацаанд хоригдсоноос эрүүл мэнд нь муудсан Б.Ганхуягийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авах боломжгүй гэж үзсэн билээ.

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм.

Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Харин тэд яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа төдийгүй хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байна гэж няцаасаар байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж