Орос, Украин залуусын нэгдэл "Spirit" баг "TI"-д дахин түрүүллээ

Орос, Украин залуусын нэгдэл "Spirit" баг "TI"-д дахин түрүүллээ

Орос, Украин залуусын нэгдэл "Spirit" баг "TI"-д дахин түрүүллээ

Цахим спортын хамгийн нэр хүндтэй, шагналын сан өндөр TI буюу “The International”-ийн 12 дахь удаагийн тэмцээн өндөрлөж, Оросын “Spirit” баг “Aegis”-ийг дахин хүртлээ. 2021 онд түрүүлж байсан тэд энэ удаад финалд Европд төвтэй олон улсын тамирчдын цуглуулга “Gaimin Gladiators” багийг 3-0 гэсэн харьцаатай буулган авав.

Ийнхүү “Spirit” баг “The International”-д хоёр удаа түрүүлсэн хоёр дахь баг болж байна. Мэдээж тэднээс өмнө алдарт “OG” энэ амжилтыг бүтээж байсан билээ.

Энэ жилийн “The International”-ийн шагналын сан үлэмж буурсан бөгөөд өнгөрсөн жил 18.9 сая ам.доллар байсан сан энэ удаад 3.1 сая ам.доллар болж, түрүүлсэн баг 1.4 сая ам.долларыг хүртжээ.

“Spirit” багийн бүрэлдэхүүний тухайд Орос болон Украин залуучуудаас бүрдсэн. Оросоос Денис Сигитов /Larl/, Магомед Халилов /Collapse/, Ярослав Найденов /Miposhka/, Украинаас Илья Мулярчук /Yatoro/, Мирослав Колпаков /Mira/ нар бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-30 213.87.151.248

^^^^ Халуун охид таныг хүлээж байна – – —- – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Zochin 2023-10-30 43.242.242.65

Spirit uneheer ondoo, gaihaltai, hamaagui iluu baisan shu!!! Tultal demjsen shu!!! Goe goe yanziin!!!

Avatar

nuguu oniison 2023-10-30 139.5.219.53

medrel muutai mongoo holitstoi tuvagaa jiisnuu kkk. onigoruudiig ***h bsiin gej jigtei haramsaj yawaa 2 narod doo

Avatar

зочин 2023-10-30 103.57.92.157

юу ч бичээд байгаа юм. яг солиотой галзуу хүн шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж