Украины нутаг дэвсгэрээр Оросын байгалийн хийг дамжуулах транзит тээврийн гэрээ 2024 оны эцсээр дуусгавар болно. Тэгвэл Киев уг гэрээг сунгах бодолгүй байна гэж "Нафтогаз" төрийн өмчит газрын тос, байгалийн хийн компанийн дарга Олексий Чернышов "Эрх чөлөө" радиод өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Украин Европын найдвартай түнш хэвээр үлдэхийн тулд одоогийн гэрээгээ биелүүлж байгаа ч Орос бүх гэрээний төлбөрийг төлөхгүй байгаа. Гэхдээ энэ гэрээний хугацаа 2024 оны сүүлээр дуусч байгаа тул сунгах санаа, санаачлага бидэнд байхгүй” гэж гэж Чернышов онцлон мэдэгдэв.
Оросын эрчим хүчний "Газпром" компани Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт байрлах Сохранивка (Луганск муж) дахь хийн тоолуурын станц руу дамжин өнгөрөх төлбөрийг төлөхгүй байгаа гэнэ.
Үүний зэрэгцээ Европын холбоо 2027 он гэхэд Оросын хийн хэрэглээг бүрмөсөн зогсоох хүсэлтэй байгаагаа зарласан. Гэсэн ч Унгар, Словак хоёр Оросын байгалийн хийн хэрэглээнээс татгалзах бэлтгэлийг хангаагүй байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ