“Бодь”-ийн хамсан тендер ба улсын нууц "RFID" систем

“Бодь”-ийн хамсан тендер ба улсын нууц "RFID" систем

“Бодь”-ийн хамсан тендер ба улсын нууц "RFID" систем

Автомашинд суурилуулах "RFID" буюу радио давтамжаар хянах системийг ирэх сарын 1-нээс эхлэн нэвтрүүлэхээр болсон. Албан тушаалтнууд энэ ажилд 13 тэрбум, 20 тэрбум, бүр 43 тэрбум төгрөг зарцуулсан зэргээр зөрүүтэй тоо хэлсээр ирсэн. Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг "RFID" системийн санхүүжилт 13 тэрбум гэж танилцуулж байсан бол Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг 20 тэрбум төгрөг гэж  байлаа. Тэгвэл Хотын дарга асан Д.Сумъяабазар 43 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг хэлсэн удаатай. Ямартай ч хотын экс удирдлагуудын зүгээс татвар төлөгчдийн 345 тэрбум төгрөгийг замын түгжрэл бууруулахад зарцуулсан. Үүний зургаан хувь буюу 20 гаруй тэрбумыг зарцуулсан гэж хамгийн сүүлд тайлан тавьсан. Ийм өртөгтэй "RFID" цогц системийг зөв ажиллуулж чадсан тохиолдолд замын түгжрэлийг 20 хувиар шууд бууруулах боломжтой гэдгийг сайд асан Ж.Сүхбаатар хэлж байлаа.

"RFID"-ИЙН ХУДАЛДАН АВАЛТЫГ “НОГООН” АВТОБУСНЫ АДИЛААР УЛСЫН НУУЦААР ХАЛХАЛСАН

Уг системийг нэвтрүүлэх ажил “нийслэлийн замын түгжрэлийг 50 хувиар бууруулна” гэж амласан 2020 оноос эхэлсэн байдаг. Нийтдээ 20 гаруй тэрбумыг зарцуулсан гэж байгаа уг төслийн санхүүжилтийн бараг талыг нь юун түрүүнд “Но-той ногоон” автобусны адилаар улсын нууцад оруулан зарцуулсан талаар аудитын дүгнэлтийг танилцуулъя.

Нийслэлийн төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашгийг хийсэн аудитын дүгнэлтийг сөхөж үзвэл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалт, Худалдан авах ажиллагааны тухай хууль (ТБОНӨХБАҮХАТ)-ийн 3 дугаар зүйлийн 3.43 дэх заалтын хүрээнд нууцад хамруулсан 18.8 тэрбум өртгөөр хэрэгжсэн дөрвөн төсөл байна.

Үүнд:

  1. “Нийслэлийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн албаны хөдөлгөөнт эргүүлийн туулах чадвар сайтай автомашин” 7.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, НЗДТГ-т эрх шилжүүлж хэрэгжүүлсэн,
  2. “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалтын автомашин /40ш/” 4.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, НЗДТГ-т эрх шилжүүлж хэрэгжүүлсэн,
  3. “Улаанбаатар хотын авто машин, гудамж талбайд RFID систем нэвтрүүлэх” таван тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, НМТГ-т эрх шилжүүлж хэрэгжүүлсэн,
  4. “Авто замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн систем” 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, НХААГ-т эрх шилжүүлж хэрэгжүүлсэн худалдан авалтууд багтаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, "RFID" системийн хамгийн их хөрөнгө оруулалт шаардсан хэсэг буюу дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн компанийг сонгон шалгаруулахдаа улсын нууцаар халхалсан гэж үзэж болохоор байна. ТБОНӨХБАҮХАТ хуулийн 3.4-т “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан байдаг. Үүнийг аудитаас хуулийн цоорхойг ашиглан хяналтгүй худалдан авалт хийсэн гэж дүгнэсэн байгаа юм. Ийм шалтгаанаар нийслэлийн аудитын газар "RFID" төслийг аудитын шалгалтын гадна үлдээсэн байдаг. Теле камер дэд хөтөлбөр, замын хөдөлгөөний удирдлагын системд 2020-2021 онд 15 тэрбум төгрөг зарцуулжээ.  Тэгвэл улсын нууцад хамруулсан уг ажлыг ямар компани гүйцэтгэсэн байдгийг аваад үзье.

“RFID”-ИЙН ТЕНДЕРИЙГ ХАМСАН БОДЬ

Олон нийтийн эчнээ танил “Бодь групп”-ийн хамаарал бүхий “Бодь-Электроникс” компанийн ажил гүйцэтгэсэн танилцуулгадаа “Манай компани хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын платформыг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших “RFID” төхөөрөмжөөр тоноглох, төлбөр хураамжийг 100 хувь цахимаар шийдэх ажлыг нэвтрүүлсэн туршлагатай” хэмээн дурдсан байна.

https://www.bodi-electronics.mn/5/item

Үнэхээр л хотын удирдлагуудын зүгээс 2020-2022 онд  нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших “RFID” төхөөрөмжөөр тоноглосон гэдэг тайланг тавьсаар ирсэн. Тэгвэл үүнийг өнөөдөр уг ажлыг хариуцаж байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан “Тухайн ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, “Бодь-Электроникс” ХХК хамтран хэрэгжүүлж байгаа” хэмээн ярилцлага өгч батлав. Гэхдээ "RFID" дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн тендерийн мэдээлэл, байгуулсан гэрээний мэдээлэл хаалттай хэвээр байгаа нь улсын нууцаар халхалсантай шууд холбоотой биз.

Харин энэ 2023 он гарсаар ил болсон мэдээллүүдийг аваад үзэхэд, "RFID" тендерийн төслүүд зөвхөн “Бодь-Электроникс” компанид зориулсан гэж үзэж болохоор юм. Учир нь төрийн байгууллагуудаас "RFID" системийн нэвтрүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бүрд “Бодь-Электроникс” ганцаараа тендерт орж, өрсөлдөгчгүйгээр шалгарсан байна. Тэдгээр хоёрыг нь товч танилцуулъя.

Тендер-1:

Нийслэлээс “Автомашины цахим гэрчилгээ (RFID tag)-г суурилуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 27-ны хооронд зарласан байдаг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөс гурван тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг тендер 2.97 тэрбумын саналаар “Бодь-Электроникс” компани ганцаараа оролцож, өрсөлдөгчгүй шалгарсан.

https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1679450176526

Гэвч автомашинд цахим гэрчилгээ суулгах ажил учир битүүлгээр хойшилсон. Шалтгаан нь хууль хяналтын байгууллагаас FRID системийг нэвтрүүлэх ажлын гишүүдийг шалгасан талаар эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Улмаар өнгөрсөн хугацаанд ажил хариуцаж байсан хэд, хэдэн албан тушаалтан ажлаа өгсөн гэдэг мэдээлэл бий.

Тендер-2:

Зам, тээврийн хөгжлийн яамнаас “RFID технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санг өргөжүүлэх” тендерийг 2023 оны зургадугаар 23-наас долдугаар сарын 31-ыг хүртэл зарлажээ. Ингэхдээ 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй гурван багц тендер зарласан. Өмнөх тендерт өрсөлдөгчгүйгээр ялж байсан “Бодь-Электроникс” компани энэ удаад гурван багцад гурвууланд нь орсон. Гэхдээ эхний буюу нэгдүгээр багцынх нь үнийн дүн 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендерт мөн л ганцаараа орж, өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулжээ. Тус компани 3.57 тэрбумын санал өгсөн.

https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1687403914694

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ууртай байна. 2023-10-30 202.55.188.105

Угаасаа төсвийг нь дарга нар идсэн нь тодорхой. Тэгээд хуулийг нь шийдээд өгчихнө, төсвийг чинь торгуулиар, бас хотын төврүү орж ирсэн машины хураамжаар гаргаад өгье гэж ярьж нууц гэрээ хийсэн байна ш дээ… тиймээс хотын төврүү орох хураамжыг бол авахдаа л авна даа сдакууд…

Avatar

Нэргүй 2023-10-30 202.70.37.93

Гэхдээ угаасаа хийнэ чадна гээд орох өөр компани байхгүйл юм биш үү?. Идэхээ идээд ашигтай ажиллана л биз гол нь хийх юмаа хийгээд урагшилж л байвал болоодоо.

Avatar

Нэргүй 2023-10-30 213.87.151.248

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – —- – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Kk 2023-10-30 202.55.188.33

hudlaa system bna lee shvv

Avatar

MONGOL 2023-10-30 202.55.188.124

Энэ бүтэхгүй систем хийсэн бнлээ. Дэлхийн стандарт д байхгүй Монголчууд сэтгэж хийсэн юм блгүй. Хаалтны систем аваачаад уулзвар дээр суурилуулж онигоо боллоо. Яахав сүлжээ уншигч нь бхад машиндаа илүү хүчтэй цацагч төхөарөмж суурилуулсан дээр шүү! Чипээр бол бүтэхгүй ээ.

Avatar

Нэргүй 2023-10-30 202.126.88.135

Зарласан тендерийн үнийг Бодь дандаа 30 саяар бууруулж авна гэдэг тендер зарлагч нарын дотор өөрийн хүнээ сайн суулгаж өгчээ.

Avatar

Нэргүй 2023-10-30 66.181.190.163

Сумъяа, Сүхээ 2-г хурдан барьж шалгаачээ.гэхдээ Сумка гийн найз нь Сүхбаатар Сүхбаатарын найз нь хуулийн сайд Энхбаяр олохоор энэ ажилд ахиц гарахгүй. Шударга ёс эндээс л эхлэх ёстой шүү.

Avatar

ZOCHIN 2023-10-30 66.181.177.201

"БОДЬ ГРҮПП"-ийн ХАМААРАЛ БҮХИЙ БҮХ КОМПАНУУД БОЛ БҮГД МАН-ын ТОМЧУУЛТАЙ НИЙЛСЭН ТОМ ХУЛГАЙЧ НАР. Л ДАА. ҮҮНД, БАС АВТОБУСНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛД ТАГНУУЛ НУУЦАД ОРУУЛЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВДАГ НЬ НУУЦ БИШ БОЛСОН.

Avatar

Bataa 2023-10-30 202.126.88.177

tatvar tulugchdiin mungiig nuuts neriin dor uren taran hiij bolohgui shdee

Avatar

Нэргүй 2023-10-30 202.21.126.30

Хийсэн ажил нь үр дүнтэй ажиллаж байгаа л бол хэн, ямар компани ялах нь ямар хамаа байна аа?

Avatar

Нэргүй 2023-10-30 66.181.168.8

Хаана ажиллаад байгаан бисдаа минь??

Avatar

Нэргүй 2023-10-30 119.40.100.170

Нямбаатрын хүчийг харая. Хэнд ч дийлддэггүй БОДЬ шүү дээ

Avatar

Дэнгийн эрвээхэй нарт 2023-10-30 202.126.88.153

Шалгачихаад улс төржөөрэй. Жоомоо а**х гээд гэрээ шатаахын үлгэрийг л давтсаар. Дэнгийн эрвээхэйнүүд

Avatar

Санаатайгаар ингэх нь хэнд ашигтай байв! 2023-10-30 202.126.88.153

https://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2689804 Ороод үзээрэй.

Avatar

Нэргүй 2023-10-30 66.181.176.252

Аливаа чухал тендерт цөөн хэдэн компани шалгараад байдаг нь: 1) үнэхээр өрсөлдөх чадвартай өөр компаниуд байхгүй; 2) хахуулиар авдаг???

Avatar

Нэргүй 2023-10-30 188.162.254.120

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

И 2023-10-30 66.181.161.52

цагдаа, эмнэлэгийн машинууд нь 20р зууны 70аад оны тоноглолтой гэсэн

Avatar

Халиунн 2023-10-30 103.57.94.228

MCS нэг их тендер болгон руу ороод байх нь гайгүй болж.Моннисын Чулуунбаатар тендер болгон гэхдээ томхон руу орж авилга дээрэмдэлтийг утгаар нь хийж байна. 5 толгойн цахилгаан станцын тендерийг бараг 3 жил будилууллаа. МАН байгаа цагт ялах болно гэж гуцах болж. ГОК дээр 2 эксковаторын тендерийг шүүхдээд л авчлаа. Энийгээ шалгаачээ

Avatar

иргэн 2023-10-30 66.181.183.221

Тэндэр зарлаад нэг л байгууллага оролцсон бол тэгээд авахаас чахав дээ.

Avatar

Нэргүй 2023-10-30 66.181.168.8

Хаагдахаас нь 1 цагийн өмнө нийтэд зарладаг тохиолдол байгаа шүү

Avatar

Зочин 2023-10-30 103.57.92.19

Нийтэлсэн огноо нь 30 хоног өмнө зарласан байна даа

Avatar

Зочин 2023-10-30 203.98.76.9

Хуулийнынхан бүх нууцад хамруулсан тендерийг шалганасан шүү дээ. Мөнгө мөртэй …

Avatar

Зочин 2023-10-30 66.181.161.66

Ерөөсөө л тоотой хэдхэн компани төрийн гол тендрүүдийг хамсаар ирсэн. Судалгаа гаргахад маш амархан. Ийм процес харин сүүлийн лавтай 20 жил үргэлжилж байна. MCS, Бодь… гээл явдаг шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-10-30 66.181.161.132

Darga nar bugd hulgaich, avilgach boljee. Bugdeeree shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж