Хэмнэлтээ хүүхдүүдээс бус төр өөрсдөөсөө эхэлье!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хэмнэлтээ хүүхдүүдээс бус төр өөрсдөөсөө эхэлье!

Хэмнэлтээ хүүхдүүдээс бус төр өөрсдөөсөө эхэлье!

Монгол Улс 3,4 сая хүн амтай. Үүнээс 1,206,000 нь хүүхэд. Хүүхэд бүр цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдах эрхтэй ч хүн амынх нь тал хувь амьдардаг нийслэл хотод эсрэгээрээ. Цэцэрлэгийн хүүхдүүд нь багтахгүй учраас сугалаагаар тэнцүүлнэ, сургуулийн хүүхдүүд нь багтахгүй бол хичээлийн бус байр түрээслэнэ гээд зовлон их. Үүнтэй зэрэгцээд цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгө, бага ангийн сурагчдын хоолны мөнгөний асуудал бий.

Монгол Улсын төр цэцэрлэгийн хүүхдүүддээ өдөрт 2475 төгрөг, бага ангийн сурагчдын үдийн хоолны мөнгө 1500 төгрөг байхаар тогтоож, төсвөөс зарцуулдаг. Цэцэрлэгийн хүүхдүүд гэхэд өдөрт авах ёстой илчлэгийн 80 хувийг цэцэрлэгээс авч байгаа.

Эрүүл мэндийн сайдын 2020 оны тушаалаар 1-6 насны хүүхдийн эрүүл хооллолтын зөвлөмжид цэцэрлэгийн насны хүүхдийн хооллолтын онцлогийг тодорхойлжээ. Ингэхдээ,  “Цэцэрлэгийн насны хүүхдийн бие махбод эрхтэн тогтолцооны хэвийн өсөлт хөгжлийн хангахын тулд илчлэг, шимт бодисыг зохих хэмжээ, харьцаатайгаар хэрэглэх, шаардлагатай шимт бодисоо авч чадахгүй бол сэтгэн бодох чадвар, ой тогтоолт, оюуны чадамж сулардаг” гэжээ.  Анхаараад уншвал хүүхдүүд хоолноос илчлэг, шимт бодисоо авч чадахгүй бол сэтгэн бодох чадвар, ой тогтоолт, оюуны чадамж сулардаг гэж мэргэжлийн байгууллага нь тодорхойлжээ. Гэтэл Монгол Улсад мөрдөгдөж буй журмаар нэг хүүхдийн цэцэрлэгийн хоолны мөнгө 2475 төгрөг. 

Хүүхдүүд өдөр тутамдаа илчлэг, тэжээллэг хоол идэх ёстой. Гэвч Монголын төрийн хүүхдүүддээ өгч байгаа мөнгө зах зээлийн үнээр бол нэг ширхэг хуушуурны мөнгөнд л дөнгөж хүрэлцэж байна. Гэтэл энэ мөнгөөр хүүхдэд тэжээллэг, чанартай хоол өгөх боломжгүй. Өнөөдөр зах, худалдааны төвд будаа, гурилын үнэ хэд байгааг тооцоод үзвэл төрөөс олгож буй мөнгийг сургууль, цэцэрлэгүүд яаж хүргэж, хүрэлцээтэйгээр хүүхдүүдэд хоол өгч байна вэ гээд бодвол, санаанд оромгүй дүгнэлт гарч ирнэ. Хүүхдийн хоолны мөнгийг нэмэхийн тулд эцэг эхчүүдээс тал мөнгийг нь татах боломжтой.

Хүүхдүүдийн үдийн хоолны талаар www.news.mn сайт олон талын эх сурвалжтай мэдээллийг өмнө нь бэлтгэж байв.

Холбоотой мэдээ

“ҮДИЙН ХООЛ” хүүхдүүдийн зөвхөн ходоодыг л дүүргэдэг!

“ҮДИЙН ХООЛ” хүүхдүүдийн зөвхөн ходоодыг л дүүргэдэг!

Мэдээж хүүхдийнхээ хоолны мөнгийг төлж чадахгүй хэсэг бүлэг байгаа ч тэдний судалгаа мэдээлэл дээр үндэслэж, төрөөс олгож буй хүүхдийн мөнгөний тодорхой хувийг нь хоолны мөнгөнд шилжүүлэх байдлаар зохицуулалт хийх боломжтой. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хэлж буйгаар бүх хүүхдийн хоолны мөнгийг төр дааж, хүүхэд бүрт олгодог 100 мянган төгрөгөнд гар хүрэх нь хэр зохимжтой вэ?

Хуулийн дагуу 1-5-р ангийн хүүхдүүдийн үдийн хоолонд 1500 төгрөг улсаас төсөвлөдөг. Энэ мөнгийг улсын болон хувийн сургууль гэж ялгалгүй бүх ерөнхий боловсролын сургуулиудад олгодог. Нэг хүүхдийн зардлаар сургууль бүрт санхүүжилт олгож, сургуулиуд өөрсдөө үдийн цай хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Гэвч 1500 төгрөгөөр бид өдөрт нэг ширхэг пирошки ч худалдаж авч чадахгүй байхад та бидний хүүхдүүд энэ мөнгөөр үдийн хоол идэж байна. Цэцэрлэг, сургууль ялгаагүй хүүхдүүд өдөрт шим тэжээлтэй, чанартай хоол идэх учиртай ч төсвөөс олгох мөнгө нь л ийм учраас түүндээ тааруулж, сургуулиуд зохицуулалт хийж байна. Зарим хувийн сургуулиуд эцэг эхээс нь сар бүр хоолны мөнгө авах зохицуулалттай байгаа. Мэдээж энэ хэрээр тухайн сургуулийн хүүхдүүд шим тэжээлтэй, чанартай хоол идэж байгаа гэсэн үг. Гэтэл улсын сургуулийн 1-5-р ангийн хүүхдүүд өнөөдөр 1800 төгрөгөөр ямар чанар, шим тэжээлтэй хоол идэх вэ?

Цэцэрлэгийн хүүхдийн хоол, 1-5 ангийн үдийн хоолны зардал нь нийт 170 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргадаг байна. Үүн дээр нэмээд тогооч нарын цалин, хувьсах зардлууд гэхээр нийтдээ 230 орчим тэрбум төгрөгийг хүүхдүүдийн хоолонд төсөвлөж, зарцуулдаг. Хэрэв цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгө, 1-5-р ангийнхны хоолны зардлыг нэмнэ гэж үзвэл 230 тэрбум төгрөгийн 500 орчим тэрбум төгрөгт хүргэж байж бүрэн биш ч тодорхой хэмжээний илчлэг, тэжээллэг чанарыг нь нэмэх боломжтой юм байна.

Хөшөө босгохдоо, өөрсдийнхөө суудаг өрөөг тохижуулахдаа, 3000 хүнтэй сумын төвд соёлын төв барихдаа гар татдаггүй УИХ-ын гишүүд маань хүүхдийн хоолны мөнгийг их биш ч бага хэмжээгээр нэмэгдүүлж, үлдсэн мөнгийг нь эцэг эхээс гаргуулах байдлаар зөв менежмент хийх боломж бий. Хэмнэж, танах болохоороо л хүүхдийн мөнгө рүү, хүүхдүүдэд хэрэгтэй сургууль, цэцэрлэг, хоолны мөнгөнөөс хасаад байж болохгүй. Тиймээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө, 1-5-р ангийнхны өдрийн хоолны мөнгийг нэмэх талаар эцэг, эхчүүдтэйгээ хамт хариуцлага хүлээж, зөв менежмент хийж, хүүхдүүдээ чанартай хоолтой болгоё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-30 213.87.151.248

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – —- – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Б 2023-10-30 66.181.180.61

энх амгалан огцроорой..хүүхдээ боддоггүй.ийм хүн сайд бж болохуу..ядаж 2 ээлжээр хичээллүүлчих..дуусаагүй сургуулиудаа дуусга..хэдэн жил хүүхдүүд түрээсийн бааранд бараг хичээллэж байна

Avatar

Toriin zahialgaar niitlel bichihee boliyoo 2023-10-30 203.98.76.10

holsnii bichwer uu,,eej aawuuddaar tal mongiiin gargii,,ih bish baga nemii genu,,news.mn guai bolioroi, tordoo ard tumnii ugiig hurgewel yaasinn,,chadahgyi buh huuhduuded udiin hooliin og,oorsdoo olsson ch yaadgin,,ter NOAT-n bidnees awch bgaa 8% huuhdiin hoolond og,,oorsdoo yawgan yaw,,eswel huwiin unaagaraa yaw,,utasnii mongo,,oor tanaj boloh buhnee tanaad tor ireeduun ur huuhduudee hoolloh yostoi,,bid tatwaraa barag 50% tolj bna,,bagahan nemuulii etseg ehees garguulii geed zahialgaar bichihe

Avatar

Нэргүй 2023-10-30 185.220.101.16

Эмамгалан өөрөөсөө өгвөл чиний хийсэн нүгэлийг Монгол улс өршөөе

Avatar

Зочин 2023-10-30 66.181.180.100

Нэг бус удаа улс дампууртал идсэн, ардчиллыг уландаа гишгэсэн мэргэшсэн луйварчид хэзээ шударга болчоов, хэзээ баруун туйлшрагчид зүүнтэн болчоов. Тэгж яривал олонхи улсуудад эцэг эх хүүхдийхээ хоолны зардлыг өөрсдөө хариуцдаг

Avatar

Хуажиао 2023-10-30 192.42.116.174

Энэ энхамгалан гэж х***а өөрийнхөө хүүхэд ач зээгээ улсын сургуульд өгөөд явуулчихаад хоолны мөнгө энгэсэн тэгсэн гэж юм яриарай

Avatar

зочин 2023-10-30 124.158.69.220

Тэгэж хүүхдийнхээ 100000 ийн тавин мянгыг шуналтангуудад цавчуулж байж хоолны шавхруу долоолгосноос 100000 авч ирээдүйд нь хадгалсан нь дээр байлгүй.Хүүдүүдэд маань хадгалах мөнгө алга байна шүү дээ Ихэнх эцэг эхчүүд 100000 с талыг авахыг зөвшөөрөхгүйээ. Ковидын үед яаж нэг 100000 өгсийн хуучин 20000 л байсан биз Угаасаа цэцэрлэг бага ангийн хүүхдүүдэд хоол нэртэй юм өгч байгаа биз дээ нэмэх гээд байгаа бол тэднийхээ эцэг эхчүүдтэй ярилцаад нэмэх мөнгийг гаргуулах замаар шийдэж болох л байх даа

Avatar

Зочин 2023-10-30 124.158.69.220

хүүхдээс авч хүүхэдэд зарцуулахгүйээ .Хулгайлж байгаа мөнгөө хүүхдийн хоолонд зарцуул:За хоолны мөнгө нэмэгдлээ гэхэд хоол хийдэг газар нь бас цавчина эргээд л амсах төдий хэвээрээ. Хяналтаа сайжруулж байж хүүхдэд хагас дутуу хүрэх байх. Одоо чинь дээд доод шатандаа бүгд цавжиж хулгай хийж байна шүү дээ. Нэг кино байдаг шүү дээ нэлээд хэдэн дугуй цохуулаад хасагдсаар байгаад хагас дугуйтай нутаг буцдаг тэрэн шиг л шат шатандаа идэхийг хичээх байх даа

Avatar

Нэргүй 2023-10-30 66.181.186.191

Ичиг ичиг. Хүүхдийн мөнгөнөөс савраа тат….

Avatar

нарангэрэл 2023-10-30 66.181.160.96

төрийн луйварчид өөрсдөөсөө эхлээд хэмнэ хүүхдүүдээс маань битгий эрүүл хоол хүнс саруул оюун ухааныг нь луйвард эргүү новшнуу даа

Avatar

Нэргүй 2023-10-30 66.181.160.84

хүүрэнсүгийн нисдэг тэргээр зугаалдаг зардалд ч хүрэхгүй мөнгө шүүдээ. МАНингийн хэдэн хулгайчуудын хурал цуглааны зардал нь жил л 20 гаран сургууль барих хэмжээний зардал гардаг шүүдээ.

Avatar

Нэргүй 2023-10-30 188.162.254.120

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Зочин 2023-10-30 202.179.26.140

Хүүхэд 7 хоногийн 5 өдөрт сургууль цэцэрлэгтээ явна гэж тооцвол сард 20 удаа явна. Үүнийг өдрийн 1800 төгрөгт тооцвол 36 000 төгрөг болно. Төрөөс сар бүр 100.0 мян.төг олгож байгаа болохоор уг мөнгөнөөс сургуульд сурч байгаа хүүхдүүдийн /бага дунд анги/ хоолны зардалд нэмж олгох боломжтой. Ер нь бол төрөөс хүүхдэд олгож байгаа мөнгө арим нөхдийн амьжиргааны эх үүсвэр, архи тамхины хангалт болж байгаа нь нууц биш. Хүүхдийн мөнгийг төрөөс зохицуулаад хүүхдэд нь л зарцуулая.

Avatar

Нэргүй 2023-10-30 203.98.76.10

troll min naad huuhdiin mongoor chin amia zogoosodg ail orh zondoo bna,,tor in ajlin bairaar hangaad dollaraa buuruulchih tegeegyu baij heden 1000 troll-r saikhan zowshoorson urialsan setgegdel bicheed nemergui de sewj bgaad oorsdoo dewsuulchihew

Avatar

Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх 2023-10-30 146.70.109.50

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2 тэрбумын БАНКНЫ хулгайч

Avatar

Нэргүй 2023-10-30 202.9.46.217

Өгч байгаа нь их юм. Хүүхдэдээ өөрсдөө хоолыг нь бэлдээд явуулна биз. Бусад оронд тэгж л байдаг шд. Манайхан хэт даварч байна.Хүүхдийн мөнгө авна, хүүхдээ үнэгүй хоол идүүлнэ. Ингэж арай болохгүй байх. Гаргасан хүүхдээ өөрсдөө хариуц

Avatar

Нэргүй 2023-10-30 203.98.76.10

oor uls oron tegj huuhduudiig baga dund ahlah angi gjnyalgadgui yumaa,,shim tejeelteu hoolig in ogson shig ogdogin,,manaikh gj mantuun buuz,proshki,,bantan l iddeg gesen

Avatar

Ерөнхий сайд танаа 2023-10-30 122.201.19.99

Ирээдүйн төлөө хийх хамгийн эхний алхам бол Засгийн газар хүүхдийн өдрийн
хоолны чанарт онцгой анхаарч сайжруулах хэрэгтэй

Avatar

иргэн 2023-10-30 66.181.183.221

яХагжим бүжгийн сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хоол дэндүү өрөвдмөөр яаж үүнийг хүүхэд иддэг юм бол гэмээр хоол өгдөг юм байна лээ шүү. Арай арай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж