Долоо хоногийн онцлох үйл явдлын тойм

Долоо хоногийн онцлох үйл явдлын тойм

НЬЮС АГЕНТЛАГ ӨНГӨРЧ БУЙ ДОЛОО ХОНОГТ ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Долоо хоногийн онцлох үйл явдлын тойм

НЬЮС АГЕНТЛАГ ӨНГӨРЧ БУЙ ДОЛОО ХОНОГТ ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.


Монгол Улс ШХАБ-д ажилагчийн байр сууриа хадгална гэдгээ мэдэгдэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 25-26-нд болж буй ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, ажиглагчийн хувиар ШХАБ-тай болон түүний гишүүн, ажиглагч орнуудтай нягт хамтран ажиллах, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байгааг илэрхийлэв. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын оролцогч орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөн тэлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт ШХАБ-ын оролцогч улсуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

 

Д.Амарбаясгалан: Нүүрсний сонсголыг энэ ондоо багтаан хийнэ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-АТГ-аас өчигдөр мэдээлэл хийхдээ нүүрсний хэргийг шалгаж, эхнээс нь шүүхэд шилжүүлж буйгаа мэдээлсэн. Нүүрсний сонсголыг энэ намрын чуулганд багтааж хийж чадах уу гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газраас энэ ондоо багтаж, нүүрсний сонсголыг хийх ёстой. Мэдээж өнгөрсөн жил нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотойгоор Монголд орж ирэхгүй байгаа орлогыг оруулдаг болохын тулд Засгийн газраас 362 дугаар тогтоолыг гаргасан. Тухайн тогтоол гарч байхад улсын валютын нөөц 2.7 тэрбум ам.долларын нөөцтэй байсан. Улам багасч, дефолт болох эрсдэл нүүрлэх гэж байсан учраас ярилцаж байгаад тогтоол гаргаж, уул уурхайн бүтээгдэхүүний орлого 100 хувь улсад орж ирдэг байх шаардлагыг тавьсан. Мөн нүүрс тээвэрлэлт хийсэн компани татвар, хураамжаа улсад бүрэн төлдөг байх ёстой.

Уг шийдвэр гарах хүртэлх хугацаанд тээврийн компаниудын 90 орчим хувь нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, иргэн болон компанийн өмчлөлд байдаг. Эдгээр нь тайлангаа хилийн цаана тавьж, татвараа төлдөг байсан. Үр дүнгээр 4.2 орчим тэрбум ам.долларын нөөцтэй болж, эдийн засгийн дампууралд хүрэх нөхцөлөө сайжруулж чадсан. Цаашдаа валютын ханшийг тогтворжуулж, буулгах, төгрөгийн ханшийг чангаруулах чиглэл рүү анхаарч ажиллана.  Нүүрсний сонсгол хийх ажлын хэсэг УИХ дээр байгуулагдсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж байгаа. Сонсголыг энэ ондоо зохион байгуулна.

 

БЭТ Б.Ганбатыг чөлөөлж, Х.Мөнхжаргалыг түр томилов

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-ээр Б.Ганбатыг томилж, нэг удаа сунгасан.  Тус компанид томилсон  БЭТ-ийн хугацаа өчигдөр /2023.10.26/ дуусгавар болж, тус компанийн жинхэнэ удирдлагатай болгохоор Засгийн газрын хүрээнд тохирчээ. Ингэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн шинэ захирлаар Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон  байна.

Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийг дахиж сунгахгүйгээр, шууд удирдлага томилохоор болсон бөгөөд энэ удаад Х.Мөнхжаргалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ч удахгүй дараагийн удирдлагыг шинээр томилж, жинхлэхээр болжээ.

 

"2024 оны төсвийг их өөдрөг, өндөр орлогоор төсөөлж байна"

Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын аравдугаар сарын хурал болж, “Монгол Улсын эдийн засгийн 2024 оны төлөв”-ийн талаар өнөөдөр /2023.10.24/ хэлэлцэв. Энэ үеэр эдийн засагч Ч.Хашчулуунаар улсын төсвийн талаарх байр суурийг сонслоо. Тэрбээр "Ер нь 2024 оны улсын төсвийг их өөдрөг, эдийн засгийн өсөлт, орлого өндөртэй төсөөлж байна. Бодит байдлаас айхтар зөрүүтэй гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ эрсдэл өндөртэй төсөв байна. Орлогын тал дээр тийм их хэмжээний экспортыг хийж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байгаа. Дэлхийн эдийн засаг сайн биш байна. Урд хөрш болох Хятадын эдийн засаг сүүлийн саруудад нэлээд муудлаа. Тэгэхээр Монголоос хийх худалдан авалт нь өндөр хэмжээнд байж чадах уу гэдэг нь баталгаатай биш. Нөгөө талаасаа зохиомол тоо тавьчихаагүй. Монгол Улсын талаас төмөр замаа барьж, гарцаа сайжруулж байгаа гэдэг утгаараа болохгүй зүйл байхгүй.

 

“Ирэх даваа гаригаас эхлэн “S-Оutlets”-ын агуулахыг нураана”

“S-Оutlets” дэлгүүр болон “Шунхлай” ШТС-ийг нураах асуудлаар өнөөдөр /2023.10.27/ нийслэл хотын нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө. Тэрбээр “S-Оutlets”дэлгүүрийг нураах шийдвэр гарсантай холбоотой газрын эзэдтэй газрыг чөлөөлж, хаана шилжүүлэх үү гэдэг яриа хэлэлцээр хийхээр тохирсон. Энэ асуудал өнөөдрөөс эхэлж байгаа. Тус дэлгүүрийн захирлын хэлснээр эхний ээлжид нураах агуулахын барилгад бараа бүтээгдэхүүн байгаа учраас амралтын өдрүүдэд бараагаа зөөнө гэсэн. Иймээс ирэх Даваа гаригаас агуулахыг нураагаад эхэлнэ. “S-Оutlets” нь ажлын байр бий болгогч, татвар төлөгч учраас шинэ байршил, бусад объект шилжүүлэн барих асуудалд хотын зүгээс харилцан ойлголцох шийдэл гарсан гэв.

 

Гал түймрийн улмаас нэг дор 7 хүн  амь насаа алдав

Нийслэлийн онцгой байдлын газраас харамсалтайгаар галд шатаж амиа алдсан гэр бүлийн асуудлаар өнөөдөр /2023.10.26/ мэдээлэл хийлээ.

Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан:

-Нийслэлийн нутаг дэвсгэрт 2023 оны эхний арван сарын байдлаар 1400 гаруй удаагийн гал түймэр, гамшиг ослын дуудлага ирсэн. Үүний 1300 гаруй нь буюу 80 хувь нь гал түймрийн дуудлага байна. Тэр дундаа ахуйн гал түймрийн дуудлага голлох шалтгааныг эзэлдэг. Ахуйн гал түймэр нь цахилгааны аюулгүй байдал хангаагүйгээс, пийшин зуухны аюулгүй байдал алдагдсанаас, үнс нурмаа ил задгай асгах, бага насны хүүхдээ хараа хяналт тавиагүйгээс үүссэн гал түймрүүд дийлэнх хувийг эзэлдэг. Бид аюул эрсдэлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн гэр хорооллын 11 айл өрхүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулсан. Нийслэлийн онцгой байдлын газрын удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, байцаагч, аврагч, гал сөнөөгч нарыг хамруулж, үзлэг шалгалт, нэгдсэн хяналт шалгалтыг хийсэн.

 

Монголд хүүхдүүд муур нохойноос дор амьдарч байна”

Хүүхдийн эрхийг хамгаалах хяналтын сонсгол өчигдөр /2023.10.25/ Төрийн ордонд боллоо. Энэ үеэр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд оролцогчдын байр сууриа илэрхийлсэн. Тэднээс Монголын төр хүүхдээ хамгаалж чадаж байна уу? гэдэг асуултад хариулт авлаа.

“Үжин” төвийн үүсгэн байгуулагч Д.Ундраа:

-2019 оны сонсголоос хойш дөрвөн жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны охидын нөхөн сэргээх урт хугацааны ганц ч төвийг Монгол Улс байгуулж чадаагүй. УИХ-аас хүүхэд хамгааллын зардлыг найман тэрбум төгрөгөөр баталсан. Гэтэл Үндэсний аудитын газраас Гэр бүл хүүхэд залуучуудын газрын санхүүгийн аудит зөрчилтэй дүгнэлт удаа дараа гаргасан. Санхүүгийн тайлан зөрчилтэй гарсанд хариуцлага тооцох болсон байна. ГБХЗГ-ыг Хүүхэд гэр бүл залуусын ерөнхий газар болгон өөрчилж долдугаар сарын 1-нээс яаралтай ажлаа эхлүүл гэсэн. Гэтэл одоо болтол Засгийн газраас тус агентлагийн бүтэц бүрэлдэхүүний ажлыг огт хийгээгүй байна. Хэрвээ төсвийг 14 тэрбум болголоо гэхэд үр дүндээ хүрэх үү гэдэгт эргэлзэж байна.

 

АТГ ногоон автобусны хэрэгт 25 хүнийг яллагдагчаар татсан

2023 оны 10 дугаар сарын 25. АТГ-аас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст өнөөдрийн байдлаар авлигын гэмт хэргийн талаар 85 гомдол, 820 эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа аж. Эдгээрээс олны анхаарал татсан зарим онцлох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар  прокурорын байгууллагын зөвшөөрлийн хүрээнд тус газраас мэдээлэл өгсөн. Тодруулбал, нүүрс, барилга байгууламж, газар болон ногоон автобус, нийтийн тээврийн тендер шалгаруулалт, БЗС, допинг зэрэгтэй холбоотой товч мэдээллийг өгснийг тоймлон хүргэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-29 216.38.195.74

workr

Avatar

Нэргүй 2023-10-29 216.38.195.74

-gadniy;

Avatar

Нэргүй 2023-10-29 216.38.195.74

xsgyilj1

Avatar

xen OC colij td 2015- ;oyt 2023-10-29 216.38.195.74

CJ+INardj+yd

Avatar

Нэргүй 2023-10-29 216.38.195.74

dar # _ );

Avatar

Нэргүй 2023-10-29 213.87.153.180

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-29 202.9.40.191

Өнгөрсөн 7 хоногийн онцлох асуудал бол Баян-Өлгий аймгийн 2 засаг дарга Баян-Өлгий аймгийн уул ус толгодын нэрийг казах болгон бичиж газрын зурагт өөрчлөлт оруулсан явдал юм. Монголчууд өөр хоорондоо хэрэлдэж тэмцэлдэж байх үед казахууд манай нутгийг казах нэртэй болгож хэтдээ казасстанд оруулах санаа агуулж байна. үүнд монголын эрх баригчид томчууд ер ач холбогдол өгөхгүй байна. Хэзээ нэгэн цагт казахууд баян-Өлгий тасдаж тусгар улс болгоно доо. Чингис хааны үлдээсэн нутаг энэ мэтчилэн бусдынх

Avatar

Зочин 2023-10-29 192.82.92.42

МУИС-вг нураагаад уналаа! Хотын узэмж, туух, аюулгуй байдалд хамаагуй юу?!!!

Avatar

Нэргүй 2023-10-29 103.212.117.219

TSAGIN SEKSYG80955877

Avatar

Нэргүй 2023-10-29 66.181.189.250

MANii hulgain asuudluud ar araasaa sensatsi bolj garch irseer l

Avatar

Нэргүй 2023-10-29 103.212.117.219

SEXSEER TAICHNA80955877

Avatar

Нэргүй 2023-10-29 103.212.117.219

AX NART SEKSY80955877

Avatar

Нэргүй 2023-10-29 103.212.117.219

DYYDLAGN SEKSYG UILCHLI80955877

Avatar

Нэргүй 2023-10-29 103.212.117.219

40DESH SEXSY ERCHUUDTEI80955877

Avatar

Нэргүй 2023-10-29 216.38.195.74

cctchi

Avatar

Нэргүй 2023-10-29 103.212.117.219

ANYSDN80955877

Avatar

caitchkmxs; ? 2023-10-29 216.38.195.74

tejeegche ? fst6001

Avatar

Нэргүй 2023-10-29 216.38.195.74

kenis ?

Avatar

? ; - c == < + +; 2023-10-29 216.38.195.74

@-##, ; ; _=? ; ±, 90?;

Avatar

Нэргүй 2023-10-29 216.38.195.74

π

Avatar

Нэргүй 2023-10-29 103.212.117.219

80955877 SEXSEER UILCHLI

Avatar

Нэргүй 2023-10-29 103.212.117.219

SEKSDN80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж