Нийслэлийн ойн барилдаанд заан Б.Бат-Өлзий түрүүллээ

Нийслэлийн ойн барилдаанд заан Б.Бат-Өлзий түрүүллээ

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр болж өндөрлөлөө.

Нийслэлийн ойн барилдаанд заан Б.Бат-Өлзий түрүүллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Бөхийн барилдааны шөвгийн дөрөвт улсын заан Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан, улсын начин Д.Хүдэрбулга, Ч.Батчулуун нар тунаж үлдсэн юм. Ийн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий найм даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар үзүүр, түрүүнд шалгарсан бөхчүүдэд шагналыг нь гардуулан өгсөн юм.

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1994 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд тухайн оны барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байсан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-29 213.87.153.180

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-29 202.9.40.191

Монгол үндэсний бөхөд допинг хэрэггүй. Сумо болоод л байна. Ховд аймгийн хоёр бөх үзүүр түрүү булаалдсан юм байна. Бөхийн удамтай аймаг юмаа

Avatar

Ard 2023-10-29 66.181.188.208

Dopingoo argalsan gazar tom bailgui yaahav!

Avatar

зочин 2023-10-29 66.181.166.196

Ховдынхон том артай учир допинг чөлөөтэй, бусад аймгийнхан бол чадахгүй л дээ, ховдын бөх л түрүүлэх ёстой, үгүй бол допингийн асуудал үүсээд байгаа биз дээ

Avatar

Нэргүй 2023-10-29 66.181.187.103

допинг шалгаа гүй юу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж