"BTS"-ийн гишүүнийг мөшгөсөн эмэгтэйг шалгаж байна

"BTS"-ийн гишүүнийг мөшгөсөн эмэгтэйг шалгаж байна

"BTS"-ийн гишүүнийг мөшгөсөн эмэгтэйг шалгаж байна

Өмнөд Солонгосын алдарт "BTS" хамтлагийн гишүүн "V"-г мөрдсөн гэх хэргээр 20 гаруй насны эмэгтэй шалгах болжээ. Тухайн эмэгтэй пүрэв гаригийн орой орон нутгийн цагаар 18:30 минутын орчимд Сөүлийн өмнөд хэсэгт байрлах "V"-ийн гэрт очиж, улмаар түүнд ойртох гэж оролдсон байна. Хамгаалалтын ажилтан нөхцөл байдлын талаар мэдээлснээр цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. 

Эмэгтэй "V"-ийн гэрийн гадаанаас явсан байсан ч цагдаа нар хяналтын камер шүүж үзсэн. Ингээд камер шүүсний эцэст тухайн эмэгтэй өмнө нь олон удаа "V"-ийн гэрийн гадаа ирж байсныг олж тогтоожээ. Гэрт нь хэд хэдэн удаа ирэхдээ дуучинтай 100 метрийн зайд ойртохыг оролдож, утсаар болон мессежээр холбогдож байжээ. 

Мөн өдөр "V"-г байрныхаа цахилгаан шатанд суух гэж байхад нэгэн эмэгтэй гэрлэлтийн гэрчилгээ өгөхийг завдсан байна. Гэрлэлтийн гэрчилгээ өгөхийг завдсан эмэгтэй, эхний эмэгтэй хоёр нэг хүн эсэхийг цагдаа нар шалгаж байгаа гэж "Yonhap" хуудас мэдээллээ. 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
7
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-29 66.181.176.184

Хөөрхий тэнэг эмэгтэй, яана даа. Ви /V/ аль хэдийн сансрын тйорог замд орчихсон. Тэр жирийн иргэд шиг амьдрах боломжгүй.

Avatar

Нэргүй 2023-10-29 213.87.153.180

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-29 103.212.117.20

Ийм балай юм нийтэлдгээ больмоор хэнд юу нь сонин гэж

Avatar

Нэргүй 2023-10-29 103.57.93.149

Хүн судалж, мөрдөж мөшгих чинь Монголчуудын ганц хийдэг ажил.

Avatar

Нэргүй 2023-10-29 66.181.176.184

хөөрхий манайхан ичиж зовохоо мэдэхгүй л бие биенээ чагнаж, тагнаж, мөрдөж, мөшгөөд дээш нь гаргагүйх хичээсээр дуусдаг ард түмэн ш дээ. Атаархуу гэж аймшигтай.

Avatar

Нэргүй 2023-10-29 202.9.40.191

Танай сайтын эзэнд хэрэгтэй мэдээлэл байна. Монголчууд бидэнд ямар ч хамаагүй бас ашиггүй мэдээлэл байна. Иргэддээ хэрэгтэй мэдээлэл бичж байгаач ээ тэнэгүүд ээ

Avatar

Нэргүй 2023-10-29 174.165.31.155

Яг үнэн!

Avatar

Зочин 2023-10-29 59.153.113.179

Kpop хүүхдүүд, залуучуудад хэрэгтэй мэдээлэл биш үү? K-pop гэдэг нэг юм байна аа даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж