Өмнөд Солонгосын алдарт "BTS" хамтлагийн гишүүн "V"-г мөрдсөн гэх хэргээр 20 гаруй насны эмэгтэй шалгах болжээ. Тухайн эмэгтэй пүрэв гаригийн орой орон нутгийн цагаар 18:30 минутын орчимд Сөүлийн өмнөд хэсэгт байрлах "V"-ийн гэрт очиж, улмаар түүнд ойртох гэж оролдсон байна. Хамгаалалтын ажилтан нөхцөл байдлын талаар мэдээлснээр цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Эмэгтэй "V"-ийн гэрийн гадаанаас явсан байсан ч цагдаа нар хяналтын камер шүүж үзсэн. Ингээд камер шүүсний эцэст тухайн эмэгтэй өмнө нь олон удаа "V"-ийн гэрийн гадаа ирж байсныг олж тогтоожээ. Гэрт нь хэд хэдэн удаа ирэхдээ дуучинтай 100 метрийн зайд ойртохыг оролдож, утсаар болон мессежээр холбогдож байжээ.
Мөн өдөр "V"-г байрныхаа цахилгаан шатанд суух гэж байхад нэгэн эмэгтэй гэрлэлтийн гэрчилгээ өгөхийг завдсан байна. Гэрлэлтийн гэрчилгээ өгөхийг завдсан эмэгтэй, эхний эмэгтэй хоёр нэг хүн эсэхийг цагдаа нар шалгаж байгаа гэж "Yonhap" хуудас мэдээллээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ