Ираны нийслэл Тегеран хотод метроны буудал дээр ёс журмын цагдаагийн халдлагад өртсөний улмаас 16 настай Армита Гараванд охин комд орсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Толгойн алчуур зүүгээгүйн төлөө халдлагад өртсөн охин нас барсныг Ираны хэвлэлд өчигдөр /2023.10.28/ мэдээллээ.
Охины тархинд гэмтэл учирсан тул комд хэд хоногийг өнгөрүүлсний эцэст нас баржээ. Амь насыг нь аврах оролдлого хийсэн боловч охины тархи үхжсэн гэж энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм.
Хэрэг явдал анх гарсны дараа Норвегид төвтэй хүний эрхийн байгууллагаас мэдэгдэхдээ "Гараванд охин ёс журмын цагдаагийн халдлагад өртөж комд орсон" гэжээ. Харин Ираны эрх баригчид Гараванд охиныг цусны даралт багасах өвчний улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ