Израиль нэг шөнийн дотор газар доорх 150 байг цохив

Хуучирсан мэдээ: 2023.10.29-нд нийтлэгдсэн

Израиль нэг шөнийн дотор газар доорх 150 байг цохив

Израиль нэг шөнийн дотор газар доорх 150 байг цохив

Израилийн Батлан ​​​​хамгаалах хүчин хуурай замын ажиллагаагаа эрчимжүүлж байгаагаа баасан гаригт зарласан. Тус улсын байлдааны онгоцууд нэг шөнийн дотор газар доорх 150 байг цохиж, Хамасын агаарын хөрөнгийг хариуцдаг гол хүний амийг хөнөөсөн гэв. Энэ нь Хамасын нисгэгчгүй нисэх онгоц, агаарын довтолгооноос хамгаалах систем зэргийг хариуцдаг Асем Абу Ракаба гэгч байжээ. 

Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн ахлах зөвлөх Марк Регев хэлэхдээ "Газын зурвас дахь хуурай замын ажиллагааг өргөжүүлж байгаа нь Хамасын эсрэг шахалт үзүүлж байна гэсэн үг. Бид зорилгодоо хүрэх хүртэл үргэлжлүүлсээр байх болно" гэжээ. 

Харин Хамасын гишүүн Иззат аль-Ришк хэлэхдээ "Израилийн хуурай замын цэргүүд нутаг дэвсгэрт нэвтэрвэл бид хариу арга хэмжээ авна. Тэднийг ялахад бэлэн байна" гэсэн байна. Мөн Хезолла болон бусад холбоотон мөргөлдөөнд илүү их үүрэг гүйцэтгэх төлөвтэй байгааг Хамасын өндөр албан тушаалтан Гази Хамад хэлжээ. 

Газын зурвас дахь эмнэлгүүдийн байрны доор Хамасын удирдлагын төв байрладаг гэх мэдээлэл гарсан. Тиймээс Израилийн арми эмнэлгүүдийг онилж магадгүй гэсэн болгоомжлол ихэсчээ. Гэхдээ эмнэлгийн удирдлагууд энэ мэдээллийг үгүйсгэсэн байна. Эрүүл мэндийн яамны удирдах албан тушаалтан Медхат Аббас хэлэхдээ "Газын эмнэлгүүдийг зөвхөн өвчтөн эмчлэхэд ашигладаг. Хүн нуухын тулд ашигладаггүй" гэв. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж