Хуучирсан мэдээ: 2023.10.29-нд нийтлэгдсэн

Путины шинэ ширээ

Путины шинэ ширээ

ОХУ-ын ерөнхийлөгч Путин албан тушаалтнуудаасаа зай барихын тулд аварга том шинэ ширээ ашиглах болжээ. Энэ нь өмнөх зууван ширээний адил мөн л олны анхаарлыг татаад байна.

Өнгөрч буй долоо хоногт тэрбээр Оросын шашны холбоодын төлөөллүүдтэй Кремлийн Гэгээн Катерины танхимд уулзсан. Энэ үеэрээ тэгш өнцөгт хэлбэртэй аварга том ширээний нэг талд ганцаараа суужээ. Харин бусад хүн нөгөө талд нь бөөндөө суусан байна.

Уулзалтын үеийн бичлэг, зураг цахим сүлжээнд нийтлэгдэв үү үгүй юу хүмүүс янз бүрээр хошигнож эхэлсэн байна. Тухайлбал, Украины Дотоод хэргийн яамны сайд Антон Геращенко эл зургийг жиргээндээ оруулаад "Түүний байрлал маш их зүйлийг хэлж байна. Энэ ширээ та нарт усан сан шиг харагдахгүй байна уу?" гэжээ. Харин өөр нэг хүн уг ширээг сүшиний урсдаг ширээтэй зүйрлэсэн байв.

Путины ширээнүүд өмнө нь ч дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан удаатай. Өнгөрсөн оны зургадугаар сард тэр Туркменистанд айлчлахдаа аварга дугуй ширээний ард суусан. Мөн хоёрдугаар сард Москва хотноо Эммануэль Макронтой уулзахдаа бараг дөрвөн метр урттай ширээнд суусан билээ.

Covid-19 цар тахлын дараанаас Путины эрүүл мэнд, аюулгүй байдалдаа асар ихээр санаа зовох болсон. Тийм учраас хүмүүсээс аль болох зайгаа барих болсон гэдэг ажээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж