“GоMongolia” үндэсний аварга шалгаруулах илтгэлийн тэмцээн эхэллээ

“GоMongolia” үндэсний аварга шалгаруулах илтгэлийн тэмцээн эхэллээ

“GоMongolia” үндэсний аварга шалгаруулах илтгэлийн тэмцээн эхэллээ

"GoMongolia" Үндэсний аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээний нэгдүгээр шат өнөөдөр /2023.10.28/ эхэлж байна. Монгол Улсын хэмжээнд 12 аймаг, найман дүүргийн төлөөлөл болсон 127 шилдэг сурагчид энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа бөгөөд нэгдүгээр шатны илтгэгчдээс шилдэг 20 илтгэгч шалгарна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид дараах сэдвээр илтгэлээ хэлэлцүүлсэн байна. Үүнд:

  • Хариуцлагатай Монгол
  • Устай Монгол
  • Хоггүй Монгол
  • Стандартгүй Монгол
  • Инженерүүдийн бүтээх Монгол гэсэн сэдвийн хүрээнд өөрсдийн бэлтгэж илтгэлийг 3 минутын турш хэлэлцүүлсэн.

Энэ тэмцээний хувьд зохион байгуулалтын шинэчлэл хийхийн зэрэгцээ, шүүгч нар илтгэгч нарт зөвлөгөөг ерөнхий байдлаар өгч дараагийн дүгнэлтэд ач холбогдол өгч байгаа аж. Өмнө нь энэхүү тэмцээн нь “Гэгээлэг бүхний тэргүүнд хамтдаа алхацгаая” нэртэйгээр долоон удаа зохион байгуулагдсан бөгөөд энэ удаад GoMongolia болгож өөрчилсөн байна.

            Мөн дараагийн шатанд шалгарсан 20 илтгэгчийн видеог удахгүй цахим байдлаар та бүхэнд хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-28 213.87.159.74

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж