Д.Саруултөгс: Энэ медалиа тэнгэрт байгаа аавдаа зориулж байна

Хуучирсан мэдээ: 2023.10.28-нд нийтлэгдсэн

Ханжоу-2022

Д.Саруултөгс: Энэ медалиа тэнгэрт байгаа аавдаа зориулж байна

Д.Саруултөгс: Энэ медалиа тэнгэрт байгаа аавдаа зориулж байна

"Ханжоу-2022" Азийн пара наадам үргэлжилж байна. Өнөөдөр/2023.10.28/ наадмын хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 ангилалын тэмцээн боллоо. Тус ангилалд Монгол Улсаа төлөөлөн 2019 оны Азийн дээд амжилтыг эзэмшигч Д.Саруултөгс 20.79 метр шидэлт хийснээр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр “Ханжоу-2022” Азийн наадмаас Монголын багийн найм дахь медаль, гурав дахь мөнгөн медалийг хүртэж байна.

Мөн тус наадмаас Монголын хөнгөн атлетикийн найман тамирчин ДАШТ-д оролцох есөн эрх авсан гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. Д.Саруултөгс медаль хүртсэнийхээ дараа "Энэ медалиа тэнгэрт байгаа аавдаа зориулж байна. Аав минь бурхан болоод нэг сар болж байгаа юм. Ханжоуд аавынхаа нэрийг дуудуулахыг хүссэн, зорилго минь биелэлээ" хэмэээн хэлж байна.
Монголын хөнгөн атлетикчид Азийн наадмаас өмнө нь Э.Өнөрмаа мөнгө, Г.Мөнхбат, Г.Цогтгэрэл, Ц.Баттулга нар хүрэл медаль хүртэж байсан гэнэ. Д.Саруултөгс хөнгөн атлетикийн тус наадмын Монголын тав дахь медальтан болов.
Монгол Улсын баг “Ханжоу-2022” Азийн наадмын долоо дахь өдрийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтайгаар 44 орноос 20 дугаар байрт жагсч байна. Пара хөнгөн атлетикийн багийн ахлагч, Монгоын үндэсний пара хөнгөн атлеттикийн холбооны ерөнхийлөгч, дасгалжуулагч, спортын мастер Б.Батдорж, МҮПХА-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУХМ Ц.Одонбаяр, гавьяат дасгалжуулагч, ОУХМ Б.Энхбаатар, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч В.Батболд, дасгалжуулагч Д.Ирмүүн нарын удирдлага дор есөн тамирчин эрх авч оролцлоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж