Холбоо эздэд нүүр өгсөнгүй, сагсан бөмбөг хоёр лигтэй боллоо

Холбоо эздэд нүүр өгсөнгүй, сагсан бөмбөг хоёр лигтэй боллоо

Холбоо эздэд нүүр өгсөнгүй, сагсан бөмбөг хоёр лигтэй боллоо
Гэрэл зургийг Монголын сагсан бөмбөгийн холбоо

Монголын сагсан бөмбөгт мэргэжлийн гэж хэлж болохуйц хоёр лиг бий боллоо. Эхнийх нь мэдээж Монголын сагсан бөмбөгийн холбооны зохион байгуулдаг үндэсний дээд лиг. Тэгвэл хоёр дахь лиг нь багийн эздийн гэгдээд буй Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг.

Зөвшилцөлд хүрч чадаагүй холбоо болон багийн эзэд ийнхүү тусдаа лигээ хийхээр шийдэв. Угтаа өнөөдөр/2023.10.28/ гурван талт уулзалтыг хийхээр багийн эзэд товлосон байсан боловч сагсан бөмбөгийн холбооны зүгээс мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд хөгжлийн лигээс таван эрэгтэй баг дээд лигт оролцох гэрээгээ байгуулсан тухай мэдэгдэж, лиг товлосон хугацаандаа эхэлнэ гэв. Мөн тамирчдад дээд лигт талбайд тоглосон хугацаагаар нь урамшуулал олгосноо зарлажээ. Хамгийн гол нь үндэсний дээд лигт оролцох боломжгүй болсон таван багаас тамирчин элсүүлэх боломжтой сүүлийн хугацааг арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гэж заасан аж.

Ямартай ч Монголын сагсан бөмбөг сонирхогчид хуучин шигээ хоёр лиг үзэх болж байна. Хэдхэн жилийн өмнө дээд лиг болон 21 аймгийн үндэсний дээд лиг гэж хоёр лиг гарч ирэн тамирчдыг хохироож, дотоодын өрсөлдөөнийг сонирхолгүй болгож байсан билээ.

Эцэст нь үзэгч, дэмжигчид Хүлэгүүд-Гарьд, "Apes"-Уурхайчид гэсэн тулааныг л үзэхийг хүснэ. Харамсалтай нь, талууд зөвшилцөж чадаагүйн улмаас ирэх улирал бүү хэл дараагийн хэдэн жил ч өнгөрсөн жилийнх шиг гал гарсан өрсөлдөөнийг үзэхгүй бололтой.

Дээд лигт оролцох багууд

  • Хасын Хүлэгүүд
  • Налайх Бизон
  • ШУТИС Шаркс
  • Сэлэнгэ Бодонс
  • Монголианс
  • Өмнөговь Ёлнууд
  • Дархан Юнайтед

Мэргэжлийн дээд лигт оролцох багууд

  • Эрдэнэтийн Уурхайчид
  • IHC Apes
  • Тэнүүн Өлзий Металл
  • Завхан Brothers
  • BCH Гарьд

Монголын сагсан бөмбөгт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан Архангай-Алтан Дорнодын Дайчид багийн тухайд дээд лигийн 2023-2024 оны улирлыг өнжиж байгаагаа зарласан бөгөөд гагцхүү мэргэжлийн дээд лигт оролцох эсэхээ албан ёсоор мэдэгдээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-28 103.57.95.31

Коинчин нөхөр мөнгөө цэвэршүүлэх аргаа олжээ. Бас ч үгүй лиг самрана. Багийн эзэд чихшиг

Avatar

Нэргүй 2023-10-28 66.181.160.41

MSC одоо сагсыг самрах үлджээ???!!!!!!Залуучуудын спортыг залуу үе удирдаад явах хэрэгтэй.MCS санхүүжсэн хэдэн хөгшин төгцөгүүд Түүвшинбаяр Отгонбаяр ч гэх гайнууд зайгаа тавьж өгсөн нь дээр

Avatar

s** 2023-10-28 31.30.173.126

z**l z**l

Avatar

Нэргүй 2023-10-28 202.21.108.18

Zaluuchuud n togloh heregtei. Tuvshinbayar Othonbayar uud udirdah heregtei. Yun har zaluugaaraa alban tushaald bulaalddin

Avatar

Munkh 2023-10-28 202.126.88.85

Монгол хүн өөрсдийгөө хүлээн зөвшөөрч чадахгүйн тод жишээ. Монгол хүн гэхээр адгийн, улны гэх ойлголтыг бий болгож байгаа юм даа. Талцдаггүй зүйл бна уу? Одоо бие биенээ доош нь хийж бүхнийг харлуулна. Тамын тогоо гэж

Avatar

Нэргүй 2023-10-28 66.181.188.70

kkk. munguu l bulaatsaldaa biz. 2 guilagchin. 1 guilagchin baival mongol ulsiin nerend arai deer yumdaa. ed nar ulsaa bodno grj baihguildee. shalihgui yum baij bas ih ym yaritsgaanaa

Avatar

jangar 2023-10-28 202.21.108.28

haana mergejiliin sagschid bn ve? gadagshaa yvhaaraa shalnii alchuuduud boldog n mergejil ym uu?

Avatar

B 2023-10-28 66.181.177.10

p***a neeree manaihan bnga ingehiinmaa neeh sagsaar gavih ch bish zuger niileel ligee hiigeechdee

Avatar

Зөв зөв 2023-10-28 139.5.219.17

2 талдаа сайхан ялгарах нь зөв процесс. Нэг талд нь луйварчин мөнхжин, цавчаа ногооны тэнүүн өлзий, өөр нөгөө нүүрсний хэргийн хэн нь билээ дээ байгаа. Холбоо зөв замаараа тууштай явбал 1-2 жилийн дотор сайн хүүхдүүд гараад ирнээ. Манай өсвөр сайн байгаа

Avatar

Б 2023-10-28 59.153.114.174

Тэнүүн-Өлзий металл багыг автобусны компанитай андуурцан уу хаха юу ч мэдкү бж бичнэ айн инээдтэй юмбэдээ хөөрхий

Avatar

** 2023-10-28 59.153.113.16

Meddiim shg l shaahimaa hhahaha, nogoon autobus chin tenuun ogoo geed niitiin teevruun uilchingeenii kompani, tenuun ulzii chin tumurlug, barilgatai holbootoi kompoani hahaha. Busdiig n yu yu genuu yu ch burj bgaan b** med hahaha

Avatar

Нэргүй 2023-10-28 213.87.159.74

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-28 71.239.25.243

ihernuudiig uzej yadiin. Maajig hultei namhan uran saihanchidiig yugii n uzdiin.Hiliin dees alhaa l mongoliig onigoond s*****g garuud honhortoo 2 bolno uu 20 bolno uu hend heregtein.

Avatar

Нэргүй 2023-10-28 66.181.181.191

Өнгөрсөн жилийн лигийн тэмцээний үеээр Эрдэнэт, Завхан бродерсийн эзэд нь нүүрсний хэргээр IHC-ийн эзэн нь коины хэргээр цагдан хоригдоод байж билээ. Одоо тэр хэд нь багийн эздийн холбоо гэгчийг байгуулсан юм шив дээ

Avatar

League meague gechjee sarmagchinguud chin 2023-10-28 139.5.216.187

Haha chadahguinbj League Meaguegechjee bas. Sags mags ch geh shig gachin onigootoi yumnud l bdg bizde. Bas USA-g duuraigaa MBA ntr hahahaha Bollywood shig l yum hiihin bolitsgoo onigoonuudaa

Avatar

зочин 2023-10-28 66.181.184.102

Одоо энэ 2 лигийг үзэгчид үзэхээ болих хэрэгтэй. Үзэхгүй болохоор энэ 2 нэгдэхгүй гээд яадгийн. Үнэндээ залхаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж