Украин зүүн фронт дахь довтолгооноос ухрах гэж оролдсон цэргүүдээ Орос улс цаазалж байгааг Цагаан ордон мэдэгдлээ. Орос, Украины талууд энэ сарын дунд үеэс эхлэн фронтын Авдийвка хотын төлөө ширүүн тулалдаж байна. Энэ хугацаанд ОХУ их хэмжээний хохирол амсчээ. Авдийвка орчимд ихээхэн хохирол амссан учир цэргүүд довтлохоос татгалзаж, зарим ангиудад үймээн самуун гарсан байж болзошгүй аж.
Украины тооцоолсноор Авдийвкад нас барсан орос цэргүүдийн тоо 5000 хүрчээ. Мөн дор хаяж 125 хуягт машин, нэг батальоны үнэтэй техникээ алдсан гэж АНУ мэдэгдэв.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдэхдээ "Оросын арми өнгөрсөн жилийн өвөл амжилтгүй довтолсон шигээ байлдааны бэлтгэлгүй хэвээр байна. Тэд бэлтгэл муутай цэргүүдийг шууд тулаанд илгээж байгаа бололтой. Дорвитой тоног төхөөрөмж, нөөц, дэмжлэг тэдэнд байхгүй. Цэргүүд нь ёс суртахуунгүй байгаа нь гайхмаар зүйл биш" гэжээ.
Донецк хотын ойролцоо орших Авдийвкаг хяналтдаа авснаар Украины цэргүүд цааш давшихад хэцүү болох юм. Тус хотыг 30 мянга орчим оршин суугч нь орхин дүрвээд байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ