Жи Драгон, Ли Сун Кюн нарыг хилээр гарахыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2023.10.28-нд нийтлэгдсэн

Жи Драгон, Ли Сун Кюн нарыг хилээр гарахыг хоригложээ

Жи Драгон, Ли Сун Кюн нарыг хилээр гарахыг хоригложээ

Оскарын шагналт "Parasite" киноны жүжигчин Ли Сун Кюн болон "Bigbang" хамтлагийн гишүүн Жи Драгон нар хар тамхины хэргээр шалгагдаж буй. Тэгвэл мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотойгоор тэднийг гадаадад зорчихыг хоригложээ. 

Цагдаагийн байгууллагаас ойрын өдрүүдэд алдартнуудад хар тамхины шинжилгээ хийхээр төлөвлөж байна. Уг шинжилгээгээр хар тамхи хэрэглэсэн эсэх, чухам ямар төрлийг, хэр олон давтамжтай хэрэглэсэн нь тогтоогдох аж.

Ли Сун Кюныг энэ оны эхэн үеэс Ганнам дүүрэгт байрлах дээд зэрэглэлийн бааранд ажилладаг эмэгтэйн гэрт марихуан болон бусад хууль бус хар тамхийг хэд хэдэн удаа хэрэглэсэн гэж сэжиглэж буй. Тиймээс мөрдөн байцаалтын хүрээнд тухайн эмэгтэйн гар утсыг шалгах хүсэлт гаргажээ. 

Харин Квон Жи Ён буюу Жи Драгон мэдэгдэл хийхдээ хэзээ ч хар тамхи хэрэглэж байгаагүй гэжээ. Мөн цагдаагийн мөрдөн байцаалттай хамтран ажиллахаа амласан байна. 2011 онд тэр марихуан татсан ч хэрэглэж буй бодисоо мэдээгүй гэж мэдэгдэж байжээ. Үүний дараа прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгож байв. 

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж