Газын мөргөлдөөн Египет рүү халив

Хуучирсан мэдээ: 2023.10.28-нд нийтлэгдсэн

Газын мөргөлдөөн Египет рүү халив

Газын мөргөлдөөн Египет рүү халив

Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд Газын зурваст цохилт өгснөөс хойш нас барагсдын тоо 7000 давсныг бүс нутгийн Эрүүл мэндийн яам мэдээллээ. Эндээс 2900 нь хүүхэд, 1500 нь эмэгтэйчүүд байна. Мөн Хамасынханд барьцаалагдсан хүмүүсийн тоо 229 болжээ.

Израилийн цэргийн танкууд Пүрэв гаригийн орой Газын зурвасын хойд хэсэг рүү хуурай газраар болон агаараар дайрсан байна. Израилийн Батлан хамгаалах хүчнээс мэдэгдсэнээр Газын зурвас дахь 250 объект цохилтод өртжээ. Харин Баасан гаригийн үүрээр Египетийн Улаан тэнгисийн эрэгт, Израильтай хиллэдэг Таба хотын эмнэлгийн байгууламж руу пуужин харваж, зургаан хүн шархадсан байна. 

"Аль тал пуужин харвасныг тодорхойлсны дараа асуудлыг шийдэх хувилбарууд бидэнд бий. Египет энэ үйл явдалд зөв цагт нь хариу өгнө" гэж Египетийн засгийн газрын эх сурвалж мэдэгджээ.

Египетийн хэд хэдэн хилчид энэ долоо хоногийн эхээр Израилийн танкны тэнэсэн суманд өртөж, шархадсан. Израилийн Батлан хамгаалах хүчин тэр даруйд нь болсон явдалд уучлалт гуйжээ.

Израильчууд зөвхөн дайсны цэргийн байрлал руу л цохилт өгч байгаа гэж мэдэгдсэн. Харин Хамас бүлгийнхэн дайчдаа хамгаалахын тулд энгийн иргэдийн дунд үйл ажиллагаагаа явуулж байгааг Израиль буруутгав. Нэмж дурдахад, Хамас бүлэглэлийн тагнуулын албаны дарга Шади Баруд агаарын цохилтод өртөж амиа алджээ.

Эх сурвалж: GLOBAL NEWS, MSN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж