Унгар улс "Оросын тагнуулын банк" гэж нэрлэгддэг Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас төлөөлөгчдөө татжээ. Тус банк нь Оростой ойр харилцаатай ажилладаг тул тагнуулын банк гэж нэрийддэг аж. Ийнхүү Унгар улс Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас төлөөлөгчдөө татсан Европын холбооны хамгийн сүүлийн гишүүн орон боллоо.
"Компанийн засаглалыг сэргээж, төв байрыг Будапештээс нүүлгэн шилжүүлэх замаар банкийг илүү тогтвортой байлгах хэд хэдэн шийдвэрийг ТУЗ гаргалаа" гэж Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас мэдэгдэв.
Европын холбооны хориг арга хэмжээний улмаас Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь Европын санхүүгийн зах зээлд нэвтрэх эрхгүй болсон. Мөн Европын холбооны нутаг дэвсгэр дэх өөрийн хөрөнгө, санд хандах боломжгүй аж. АНУ-ын Сангийн яам ч бас тус банкны эсрэг хориг арга хэмжээ авна гэдгээ энэ оны дөрөвдүгээр сард мэдэгдсэн. Олон улсын хөрөнгө оруулалтын банк Будапештэд байгаа нь Европ дахь тагнуулын ажиллагаагаа бэхжүүлэх боломжийг Орост олгосон гэж АНУ үзжээ.
Тус банк нь 1970 онд Зүүн блокийн хуучин орнуудын үүсгэн байгуулсан олон талт хөгжлийн байгууллага юм. Энэ нь бизнес, үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох замаар гишүүн орнуудынхаа эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой.
Дашрамд дурдахад, Словак, Чех, Румын улсууд өнгөрсөн онд тус банкнаас гарсан. Харин Болгар улс энэ оны хоёрдугаар сард Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас гарахаа мэдэгджээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Зочин 2023-10-28 139.5.218.190
Үндэс нэгтэй хөрштөйгөө тэрсэлдээд украйн орныг, АНУ-ын хүслийг биелүүлдэг холбоотон иргэдийг нь тэдний хөлсний цэрэг болгоод ах дүү нартай нь алалцуулж буй еврей гаралтай Порошенко, Зеленский нар, задлан бутаргаж сүйрүүлж ард түмнээ түмэн зовлонд учруулж байгааг харж байна.Мууг дагавал могойн хор, буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг гэдгийг украйнын хуурамч мэдээлэлийг нийтэлдэг хүмүүс мэдмээрсэн дээ. ОХУ манай их хөрш , найрамдалт түшиг тулгуур орон бид дэмждэг.
Нэргүй 2023-10-28 213.87.159.74
Харуулах боломжгүй.
Нэргүй 2023-10-28 59.153.115.112
66.181.160.91 чи эзэндээ үнэнчээ харуулж явган таварга.цөөврийн тэжээвэр гөлөг.
Нэргүй 2023-10-28 124.158.68.199
Оросын эсрэг юу л байна нэмж засч тараадаг энэ сайтыг нэг сарматаар шаачихсан
Нэргүй 2023-10-28 66.181.160.91
оросуудыг бүх талаар хавчих хэрэгтэй тэгж байж новшын фашистууд байдгынхаа баруун хаяанд очно, ер нь хятад оросууд хөрш орнууддаа хэт дээрэнгүй ханддаг тэр байдлыг өөрчлөх хэрэгтэй
zochin 2023-10-28 202.126.89.218
Бүх банк тагнуул юм бна ер нь тийм байдаг бхаа тийм учир европ болон АНУ мэдээд зугтаж бнаа
Нэргүй 2023-10-28 216.38.195.74
– ; ?
Нэргүй 2023-10-28 66.181.176.254
"Компанийн засаглалыг сэргээж". Хүнд ойлгомжтой, логиктой зөв орчуулдаг болоосой. Компаны удирдлагыг шинэчилж гэх ёстой байх.
Хотын уугуул иргэн 2023-10-28 139.5.219.130
Олон улсын валютын сан, Дэлхийн банк мөн адил ийм банк шүү дээ. Эзэд нь л өөр болохоос.. Бид 30 жил эдгээр банкуудын "мэргэн зааварчилгаагаар" "хөгжөөд" өнөөгийн энэ эмгэнэлтэй байдалд хүрсэн.
Зочин 2023-10-28 66.181.160.46
Гуцааал…. Юунь тийм эмэгнэлтэй байгаан ?. Машин унаал, тарган хоньны мах идээл,.. жаргацгааж л байгаан бишүү …
Нэргүй 2023-10-28 202.9.46.195
Соц үед яаж амьдардаг байсантай харьцуулбал газар тэнгэр шиг байгаа шүү, мангар аа! Өдөртөө ганц жижиг аягаар лавшаа иддэг, мах сүү, ер нь өргөн хэрэглээний бараа ховор, дэлгүүрт ирэхээр алалцаан болдог, машин байтугай аятайхан ганц костюм, пальто, гутал өмсөж үзээгүй, малчид нь ганц шинэ шөл уух эрхгүй амьдарч байсныг мартаа юу? Оросын колончлолоос салаад ямар болсноо хар!
Нэргүй 2023-10-28 77.111.246.182
Хөөрхийдөө хөгжлийг аяга хоолоор л хардаг хүн юм байх даа. Соц үед ер нь өөрөө байсан ч юм уу үгүй ч юм уу хэхэ хэн мэдлээ