Унгар улс Оросын тагнуулын банкнаас төлөөлөгчдөө татав

Хуучирсан мэдээ: 2023.10.28-нд нийтлэгдсэн

Унгар улс Оросын тагнуулын банкнаас төлөөлөгчдөө татав

Унгар улс Оросын тагнуулын банкнаас төлөөлөгчдөө татав

Унгар улс "Оросын тагнуулын банк" гэж нэрлэгддэг Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас төлөөлөгчдөө татжээ. Тус банк нь Оростой ойр харилцаатай ажилладаг тул тагнуулын банк гэж нэрийддэг аж. Ийнхүү Унгар улс Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас төлөөлөгчдөө татсан Европын холбооны хамгийн сүүлийн гишүүн орон боллоо.

"Компанийн засаглалыг сэргээж, төв байрыг Будапештээс нүүлгэн шилжүүлэх замаар банкийг илүү тогтвортой байлгах хэд хэдэн шийдвэрийг ТУЗ гаргалаа" гэж Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас мэдэгдэв. 

Европын холбооны хориг арга хэмжээний улмаас Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь Европын санхүүгийн зах зээлд нэвтрэх эрхгүй болсон. Мөн Европын холбооны нутаг дэвсгэр дэх өөрийн хөрөнгө, санд хандах боломжгүй аж. АНУ-ын Сангийн яам ч бас тус банкны эсрэг хориг арга хэмжээ авна гэдгээ энэ оны дөрөвдүгээр сард мэдэгдсэн. Олон улсын хөрөнгө оруулалтын банк Будапештэд байгаа нь Европ дахь тагнуулын ажиллагаагаа бэхжүүлэх боломжийг Орост олгосон гэж АНУ үзжээ.

Тус банк нь 1970 онд Зүүн блокийн хуучин орнуудын үүсгэн байгуулсан олон талт хөгжлийн байгууллага юм. Энэ нь бизнес, үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох замаар гишүүн орнуудынхаа эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой.

Дашрамд дурдахад, Словак, Чех, Румын улсууд өнгөрсөн онд тус банкнаас гарсан. Харин Болгар улс энэ оны хоёрдугаар сард Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас гарахаа мэдэгджээ. 

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж