Москва дахь дулааны цахилгаан станцад Пүрэв гаригт гал гарсныг Оросын эрчим хүч үйлдвэрлэгч Мосэнерго мэдэгдлээ. Тус цахилгаан станц нь Москвагийн баруун хойд хэсгийн 1.5 сая хүн амыг цахилгаан, дулаанаар хангадаг.
Мосэнергогоос мэдээлснээр Пүрэв гаригт орон нутгийн цагаар 15:30 минутын орчимд станцын уурын зуухуудын нэг нь шатжээ. Галыг цаг хүрэхгүй хугацааны дараа унтраасан байна. Галын улмаас хүний амь нас эрсдээгүй, цахилгаан тасалдаагүй. Холбогдох албаныхан галын шалтгааныг шалгаж байна.
"Shot" телеграм хуудсанд мэдээлснээр гурван уурын зууханд гал гарч, үйлдвэрийн төмөр бетон хийцүүд нуржээ.
Оросын Украин дахь бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш партизанууд дотоодын цэрэг, ложистик, дэд бүтцийн байгууламжуудад халдах болсон. Түүнчлэн Украины хүчин аравдугаар сарын 15-нд Оросын Белгород муж дахь эрчим хүчний байгууламжид цохилт өгсөн билээ. Тус байгууламж нь Оросын цэргийн баазуудыг цахилгаан эрчим хүчээр хангадаг байсан. Өвлийн улирал ойртохын хэрээр дайтагч талууд амин чухал дэд бүтцүүддээ харилцан цохилт өгөх нь ихэсчээ.
Эх сурвалж: THE KIYV INDEPENDENT