Хошигнолдоо Путиныг дурдах нь инээх хүмүүсийн тоог 70 хувиар нэмэгдүүлдэг

Хуучирсан мэдээ: 2023.10.28-нд нийтлэгдсэн

Хошигнолдоо Путиныг дурдах нь инээх хүмүүсийн тоог 70 хувиар нэмэгдүүлдэг

Хошигнолдоо Путиныг дурдах нь инээх хүмүүсийн тоог 70 хувиар нэмэгдүүлдэг

Путины тухай хошигнох нь өнөө үед Оросын хошин шогийн клубүүдийн эмзэг сэдэв болжээ. Дайн байлдаантай байгаа улсын уран бүтээлчид маш мэдрэмжтэй байх шаардлагатайгаа ярьж байна.

"Ерөнхийдөө та ямар ч сэдвээр хошигнож болно. Хамгийн гол нь хэн нэгний сэтгэлийг шархлуулахгүй, зөрчилдөөн үүсгэхгүй байх хэрэгтэй. Хүмүүсийн үзэл бодол маш туйлшрамтай. Тиймээс эмзэг сэдвүүдийг хөндөх нь зохисгүй. Хэн нэгэн цензур тавьж, засч өгнө гэж хүлээх хэрэггүй. Та өөрөө хэмжээ хязгаарыг мэдэрч, хүлээн зөвшөөрөгдөх зүйлийг мэдрэх ёстой" гэж стэнд ап комедиан Иван Гаркушко хэллээ.

"Улс төрийн хошигнол ярихаар хүмүүс инээдэггүй. Харин хөөх, чи зоригтой юм аа л гэж хэлдэг" гэж инээдмийн жүжигчин Борис Зелигер мөн хэлжээ.

Тиймээс уран бүтээлчид эрэгтэй, эмэгтэй хүмүүс, тэдний харилцааны тухай хошигнол л ихэвчлэн ярьж байна. Улс төрийн сэдвээр хошигнодог уран бүтээлчид ихэвчлэн цагаачилдаг аж. Тухайлбал, ОХУ-ын “Comigration” хамтлаг дайны дараа Оросыг орхиж, Гүрж рүү дүрвэжээ. Тус хамтлагийн гишүүн Илья Овечкиний хэлснээр "Хошигнолдоо Путиныг дурдах нь инээх хүмүүсийн тоог 70 хувиар нэмэгдүүлдэг."

Дайн эхэлснээс хойш Оросын армийг гүтгэх, худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцох болсон.

"Хана хэрмээр хашаалсан энэ орчноос зугтсандаа баяртай байна. Жишээ нь дайнаас эргэж ирсэн залуусын өмнө тоглолт хийлээ гэж бодоход тэд тоглолтод саад болж хашгирах болно. Та түүнтэй ямар нэг байдлаар ярилцаж, тайзнаас түүнийг тайвшруулан, инээлгэх гэж оролдоно. Энэ нь танд асуудал үүсгэж ч болзошгүй. Ганц улс төрийн онигоо ярихад л тэднийг үгээр цохиод авч болно гэсэн үг" гэж Илья Овечкин хэлэв.

“Comigration” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Ариана Лолаева өнгөрсөн жил цахим сүлжээнд Путины тухай хошигножээ. Үүнийхээ дараа тэр армийг гүтгэсэн хэргээр торгуулсан. Тэр нь "Орос эмэгтэйчүүдийн 60 хувь нь ядаж нэг удаа Путины тухай эротик зүүд зүүдэлдэг гэсэн статистик би сая харлаа. 60 хувь шүү дээ. Путин зүүдэнд хүртэл санал асуулгыг луйвардаж байна шүү дээ" гэсэн хошигнол байжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж