УИХ-ын өнөөдрийн чуулганаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүд шүүхээс шударга ажиллахыг шахаж, шаардах эрхгүй. Нэг ч төгрөг сүүлийн 10 жилд хялаалгаагүй байж шүүхээс шударга ёс нэхэх хэрэггүй гэв.
Тодруулбал, тэрбээр иргэний хэрэг сүүлийн таван жилийн дотор маш огцом нэмэгдсэн. Хүн амын тоо ихэсч, гэр бүл ихээр салж байна. Үүний золиос хүүхэд болж байна. Өмчийн маргаан ч их байгаа. Иргэд хоорондын бизнес арилжааны гэрээний үүргээ биелдүүлээгүй хөрөнгийн маргаан их байгаа юм. Жил бүр л иргэний маргаан 4,5 хувиар нэмэгдэж байна. Сүүлийн хоёр жилд тоо дабльдсан. Харамсалтай нь шүүгчийн цалин нэмэгдээгүй, туслах ч нэмэгдээгүй. Хөдөө шүүгч нар хэргээ шийдэх гээд хэргийн оролцогчийнхоо машинд суугаад явж байна. Машин унаа ч байхгүй. Сүүлийн 10 жилд шүүхэд нэг ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Шүүгч нар өөрсдөө мужаан болчихсон шүүх хурлын заалаа тохижуулаад байж байна. Асуудал нэн төвөгтэй байдалд орсон. Тиймээс төсөв мөнгөний хувьд үнэхээр анхаарахгүй бол болохгүй.
Шүүхээс шударга ёс нэхэх нүүр УИХ-д байхгүй шүү.
Нэг ч төгрөг хялаалгаагүй байж шударга ажиллахыг шаардаад хэрэггүй. Цогцоор нь анхаарч байж асуудлыг шийдэхгүй бол болохгүй гэв.
Холбоотой мэдээ