“Ирэх Даваа гаригаас эхлэн “S-Оutlets”-ын агуулахыг нураана”

“Ирэх Даваа гаригаас эхлэн “S-Оutlets”-ын агуулахыг нураана”

“Ирэх Даваа гаригаас эхлэн “S-Оutlets”-ын агуулахыг нураана”

“S-Оutlets” дэлгүүр болон “Шунхлай” ШТС-ийг нураах асуудлаар өнөөдөр /2023.10.27/ нийслэл хотын нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө.


Тэрбээр “S-Оutlets”дэлгүүрийг нураах шийдвэр гарсантай холбоотой газрын эзэдтэй газрыг чөлөөлж, хаана шилжүүлэх үү гэдэг яриа хэлэлцээр хийхээр тохирсон. Энэ асуудал өнөөдрөөс эхэлж байгаа. Тус дэлгүүрийн захирлын хэлснээр эхний ээлжид нураах агуулахын барилгад бараа бүтээгдэхүүн байгаа учраас амралтын өдрүүдэд бараагаа зөөнө гэсэн. Иймээс ирэх Даваа гаригаас агуулахыг нураагаад эхэлнэ. “S-Оutlets” нь ажлын байр бий болгогч, татвар төлөгч учраас шинэ байршил, бусад объект шилжүүлэн барих асуудалд хотын зүгээс харилцан ойлголцох шийдэл гарсан.

Иймд, Сэлбэ голын голдрилд цаашид үер уснаас хамгаалах чиглэлд ажлыг эхлүүлнэ. Өнөө өглөө НЗДТГ-т газрын эзэмшигчтэй уулзалт хийсэн. Ямар ч байсан шат дараатай буулгалтыг хийнэ.

Хөрөнгийн үнэлгээг цаг тухайд хийнэ. Ямар хэмжээний хөрөнгө оруулалт орсныг мэргэжлийн байгууллага гаргаж ирнэ. Шүүх дээр асуудал шийдэгдсэн ч хөрөнгийн үнэлгээ хийгдэж таарна. Мэдээж, энэ газрыг өмнө нь тодорхой шийдвэрээр олгосон. Хувийн хэвшилд өөр газар үйл ажиллагаа явуулах өөр газрыг санал болгож байгаа. Газрыг хаана байх уу гэдэг нь тодорхой болоогүй байна. Хэлэлцээ үргэлжилж байна" гэлээ.

Харин “S-Оutlets”дэлгүүрийн захирал, ажилчдын зүгээс дэлгүүрээ нураахыг эсэргүүцэж байв. Өнгөрсөн долдугаар сараас хойш тог, цахилгаангүй хүйтэн газар, хүндхэн нөхцөл байдалд ажиллаж байгааг ажилчид нь хэллээ. Дэлгүүр дотор худалдагчид нь өвлийн бойтгон гутал, курткатай ажиллаж байгаагаа учирласан юм. Тэдний зүгээс дэлгүүрийн барилгыг нураах албан ёсны хуулийн байгууллагын шийдвэр гартал тог, цахилгаанаар хангаж өгөхийг хүсч байгаагаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-27 202.21.108.3

Даваа "гарагаас" гэж бичнэ. Хэл шинжлэлийн эрдэмтдээр биш нэг үеэ өнгөрөөсөн хэн ч танихгүй жүжигчнээр Монгол хэлээ заалгаад байвал энэ хэл чинь юу болох юм бэ?

Avatar

Тэнэгтээрэй 2023-10-27 66.181.161.158

Юун агуулах вэ? Нурж унах гэж байгаа сендвичен бадгасыг нь уу? Уурын зуухтхй хулгайгаар нүүрс түлдэгийг нь. Усны урсац хаасан өндөр баырыг нь орхиод болоо юу?

Avatar

Зочин 2023-10-27 202.126.88.100

Хувиа бодсон хувалзнууд хот үерт автах та нарт хамаагүй юу ашигаа л бодно

Avatar

Нэргүй 2023-10-27 213.87.154.37

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.186.191

хямд барааны дэлгүүр дээ уг нь….

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.186.191

Энэ цох хорхой шиг нөхөр хэдийдээ нийслэлд очсон юм бэ. Нямбаатартай дөрөө нийлж хусдаг болжээ… Цэвдэг нөхөд .

Avatar

1 2023-10-27 103.212.116.196

өөрсдөө шийдвэр гаргаж бариулчихаад одоо нураана гэдэг нь иргэн хохирч байгхх бус уу

Avatar

Зоч 2023-10-27 43.242.243.214

Яахав үер болох тоолонд хохиролыг бүрэн барагдуулна, хариуцлагыг нь хүлээнэ гэвэл яадий зөнд нь хаях хэрэгтэй

Avatar

Эмээ 2023-10-27 202.21.108.19

Үер уснаар хөрөнгөө алдаж тог гүй гэр оронгүй хүмүүс яаж хохирч байсныг эсэргүүцэж байгаа хүмүүст үзүүл. Бусдыг хомир байхад өвдөх сэтгэл бодох ухаан байсан уу өөрт чинь. Өөрөө даарахаараа гоншигонох хэрэггүй. Засаг анхаараад та нарт ч шийдэл гаргаад хэоэоцэж байна. Нийтийн эрх ашиг хууль гэж бөйгууллараас дээгүүр юм байдаг юм

Avatar

Иргэн 2023-10-27 139.5.218.80

Хүний хөрөнгийг эвдэж нураах ч амархан, хэрэв үер дахиад болход ямар ч хохирол болохгүй гэж ойлгох уу? Тэр гүүр угаасаа голын урсацыг нарийсгаж ус цуглуулж байгаа ш дээ

Avatar

zochin 2023-10-27 142.114.7.208

100% ЗӨВ ЕР НЬ ЗОРИГТОЙ НУРААГААД ЗАЙ ГАРГААД XҮҮXЭД XӨГШДИЙН ПАРК БАЙГУУЛАМЖ ГАРГАЖ ЦЭЛИЙЛГЭX XЭРЭГТЭЙ, ИЙМ XОТ ГЭЖ XАА БАЙСИЙН.

Avatar

ЗОЧИН 2023-10-27 103.212.118.157

ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД АВИЛГА ХОРООЛЛЫН 4 БАРИЛГЫГ НУРАА.

Avatar

Нэргүй 2023-10-27 139.5.217.157

SEKSDN80955877

Avatar

Хотын уугуул иргэн 2023-10-27 139.5.219.130

Байгалын хуулийг зөрчиж голын гольдролыг өөрчлөн нарийсгаж улмаар шороогоор дүүргэж байгаад байшин барьсан шүү дээ. Гаргасан алдаагаа ойлгоод асуудлыг шийдэх ёстой байх. Түүнээс биш элдэв зовлон тоочоод "Дэлгүүр дотор худалдагчид нь өвлийн бойтгон гутал, курткатай ажиллаж байгаагаа" гэх зүйлээр өрөвдүүлэх гээд хэрэггүй. Эцсийн эцэст хотын нийт оршин суугчдын эрх ашиг гэж байгаа шүү.

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.160.82

энэ газрыг зарсан МАНьяк, зөвшөөрөл өгсөн МАНьяк хулгайчууд хариуцлага хүлээх ёсгүй юу.

Avatar

иргэн 2023-10-27 66.181.189.207

Мэддэг хүмүүс нь наадуул чинь шүү дээ. Өөр хэнд ч найдаад хэрэггүй гол нь хэлэлцээгээ сайн хийж өөр боломжтой газар дэлгүүр дахин барих талаараа дараагийн зам мөрийг хөөсөн нь зөв шүү.

Avatar

Зочин 2023-10-27 103.212.117.20

авилга хорооллоо барахгүй нь үү ард нь ямар акул бгааг ил тод болгоё шаардаж бна

Avatar

зочин 2023-10-27 66.181.160.15

Энэ дэлгүүрийг яаралтай нураах хэрэгтэй . Зуны үерээр хохирсон иргэд, ААН-үүдийн бүх хохирлыг гаргуул . Эндийн сендвичээр барьсан барилга болохоор өчнөөн тэрбум болоод байдаг. Үүний дэргэд иргэд ААН-үүд хэд дахин их хохироод байгааг яасан ойлгодог уу малнууд вэ?????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж