Улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг дамлагчид хэн бэ?

Улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг дамлагчид хэн бэ?

Улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг дамлагчид хэн бэ?

Авто тээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнуудыг авлигадаж, улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл авдаг сүлжээг таслан зогсоох зорилгоор Засгийн газраас уурхайнууд нь С зөвшөөрлийг олгох зохицуулалт хийсэн ч нөхцөл байдал дээрдсэнгүй.

Улс хоорондын С зөвшөөрлийг  авахын тулд 20 сая төгрөгийн авлига өгөх шаардлагатай болдог тухай дуулиан дэгдсээр байна.

Энэ тухай Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Covid-19 цар тахал дэгдэхээс өмнө С зөвшөөрлийн авлига 2 сая төгрөгийн ханштай байсан бол одоо 20 сая төгрөг хүрсэн тухай ярих боллоо.  Монгол жолооч арав хоноод нэг удаа тээвэр хийдэг бол зарим компанийн жолооч өдөр бүр тээвэр хийдэг юм байна. Хуучин Тавантолгой- Гашуун сухайт дээр С зөвшөөрөл авахад хүнд сурталтай байсан бол одоо бүх боомт, бүх уурхайнууд дээр асуудалтай боллоо гэж жолооч нар ярих боллоо. Хүнд суртал байх ёсгүй” гэж мэдэгдээд буй.

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Улиралд 160 тэрбумын авлига өгч байж С зөвшөөрөл авдаг боллоо” гэсэн нь ханш нь л өссөнөөс биш сүлжээг тасалж чадаагүй гэдэг нь харагдаж буй.

Уг нь Ардчилсан нам Засгийн эрх барьж байхад дээрх С зөвшөөрлийн үнэ ердөө 20 мянган төгрөг байсан бол эдүгээ энэхүү зөвшөөрлийг дагасан авлигын том сүлжээ бий болсон нь нүүрсний хулгайн дуулианаар  олон нийтэд ил болсон.  Тухайлбал, Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас Авто тээврийн үндэсний төвийн хэд, хэдэн албан тушаалтныг саатуулж, хорьж байв. Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хамаарал бүхий компанидаа нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, яллагдагчаар татагдсан. Гэвч  эдүгээ хэрэг нь хаана очоод дарагдсан нь тодорхойгүй болсон. Хэргийг цааш үргэлжлүүлэн шалгаж, шүүх рүү шилжүүлэхэд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь тээг болсоор байгаа юу аль эсвэл өөр шалтгаан нөхцөл нөлөөлж байгаа юу, тодорхойгүй. Гэвч С зөвшөөрөл дагасан авлигын хэрэг ийнхүү чимээ алдрахын хэрээр нүүрс тээврийг дагасан авлигын ханш өссөөр байгааг жолооч нар анхааруулж буй. Тодруулбал, энэ сарын эхээр жолооч нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гадаа жагсч, асуудал тавих үеэрээ “40 ширхэг С зөвшөөрөл дөрвөн өрөө байрны үнэ хүрэх болсон” гэдэг мэдэгдлийг хийж байв.

Засгийн газар Авто тээврийн үндэсний төвийг дагасан С зөвшөөрлийн авлигыг зогсоохын тулд 362 дугаар тогтоолыг баталж, энэ оны эхнээс уурхайнууд нь С зөвшөөрлийг олгодог байхаар зохицуулалт хийсэн.

Ингэснээр БНХАУ, Монгол Улс хооронд байгуулсан гэрээний дагуу Гашуун сухайт боомтоор нэвтрэх олон улсын ачаа тээврийн 7800 С зөвшөөрлийг  улирал бүр олгохоор болж, энэхүү квотдоо багтаахаар болсон.  Тэр дагуу 60 хувь буюу 4680 С зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 25 хувийг “Энержи ресурс” компани, үлдсэн 15 хувийг орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” компани тус бүр олгох болсон.  С зөвшөөрлийг цахимаар олгодог.  Энэ нь авлига үүсэхээс сэргийлсэн нэг алхам. Харамсалтай нь, жолооч нарын ярьж буйгаар байдал өөр.

“Баянзам” компанийн тээвэрчдийн холбооны тэргүүн Н.Баярхүү “4680 С зөвшөөрлийг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК олгодог. Энэ явцад өргөтгөсөн тээвэр нэртэй өдөр бүр тээвэрт явдаг давуу эрхийг бий болгосон.  40 С зөвшөөрлийг дөрвөн өрөө байраар сольж байна. С зөвшөөрлийг баттай гаргаж өгнө ч гэдэг болсон” гэж ярьж буй.

Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу “Эрдэнэс Тавантолгой” компанид олгох ёстой тоо хэмжээнээс хэтэрсэн С зөвшөөрлийн хүсэлт ирдэг учраас хувь тэнцүүлээд олгож ирсэн. Ингэхлээр тухайн компани С зөвшөөрөл 10-ыг хүссэн байлаа гэхэд гурав олгогдоход захирал нь хэндээ өгөх вэ гэдгээ шийдэх болдог. Эцэстээ энэ нь С зөвшөөрлийн наймаа хийдэг үзэгдлийг бий болгосон.

Ер нь хэрэгцээнээсээ давчихсан тээврийн хэрэгсэл энэ салбарт бий болсон. Баахан машин лизингдээд авчихсан, компани байгуулчихсан. Өдөрт дээд тал нь 1500 тээврийн хэрэгслээр нүүрсний экспорт хийгддэг бол багадаа 1000 машин гардаг. 7800 С бичиг бол багадаагүй. Тойрогтоо ороод явахад 7-8 хоногт нэг удаа тээвэр хийнэ гэсэн үг. Биржээр арилжаалсан нүүрсний хувьд тээврийн зөв менежемэнт хийж байгаа. Анхдагч мэдээллийн сангаас нь мэдээллийг шалгаад шаардлагад нийцдэггүй аж ахуй нэгжид С зөвшөөрлийг олгодоггүй, шаардлагад хангаж байгаад нь С зөвшөөрлийг тэнцүү хуваарилаад явдаг. Чаддаг, мэддэг, шаардлага хангадаг хүмүүс нь тээвэрлэлтээ эрхлээд явах ёстой. Эхэлсэн цагаасаа буруу цикль рүүгээ орсон. Маш их ашиг олдог гэж үзээд их хэмжээний зээл авчихсан, энэ бүгдийнхээ буруутныг “Эрдэнэс Тавантолгой” компани мэтээр ярьж явдагаа болих хэрэгтэй” гэдэг байр суурь илэрхийлээд байгаа юм.

Тодруулж хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн дээрх албан тушаалтны тайлбараар бол нүүрс тээврийн С зөвшөөрөл хүссэн компаниуд нь авсан зөвшөөрөлдөө багтаан хуваарилалт хийхдээ жолооч нараас авлига авдаг" гэсэн асуудлыг хөндөж тавиад буй бол жолооч нар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д бурууг тохож буй.

Мөн жолооч нарын зүгээс “Монгол компаниудын нүүрс ачсан машин сард 9500 удаа тээвэрт явдаг бол Хятадын компаниуд 19 мянган удаа явж байна. Ийм давуу байдал  олгодгийг өөрчлөх шаардлагатай” гэдэг асуудлыг ч хөндөх болсныг хаа хаанаа анхаарах шаардлага байна.

Нөгөөтэйгүүр, АТГ С зөвшөөрөл дагасан энэхүү авлигын асуудлыг мухарлахгүй бол нүүрс дагасан хулгайтай тэмцэх боломжгүй л харагдах.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-10-27 66.181.161.242

nuurs bol zugeerl hulgain zamaar garaad duusch baina ene achaa teevriin kompaniudiig bugdiin zogsooh heregtei bugdiin shalgah tsagni bolson

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.188.70

ene bol zoriudaar bii bolgoson avilgiin schem shuudee. haana zuvshuurul heregtei baina tend avilgiin system tsetseglej baidag. odoo ulaanbaatart nevtreh gej baina

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.191.127

тт хк ингэж хэрүүл болгож лай хурааж байхаар нүүрсээ тээвэрлэх хүчин чадалдаа тааруулаад тээвэртэй болно уу машин түрээсэлнэ үү нэг талдаа гарч шийдвэрлэх хэрэгтэй тэгвэл хувь хүмүүс цээжний хонжоо хайж машин лизэнгэдэж өр ширэнд орохгүй өөрөө ажил амьдралаа зохицуулаад явна биз дээ тэгэхгүй шилний цаанаас чихэр долоолгоод байхаар хүмүүс тээвар хийж ашиг олох юум байна гэж бодоод өрөнд ороод хэрүүл хэл ам болоод байгаа юум бишүү

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.191.127

тт уурхай нүүрс тээвэрлэх хүчин чадалдаа таарсан тээвэртэй болчихвол тэр сураад олдохгүй сувд эрээд олдохгүй эрдэнэ болсон си зөвшөөрөл чинь зүгээр л үнэгүй цаас болно ш дээ

Avatar

Нэргүй 2023-10-27 213.87.154.37

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-27 103.140.10.217

удахгүй үхэх хүний шунал айхтар хүчтэй хөдөлдөг гэнэ. шунал нь хэрээс хэтэрсэн хүмүүс нас богинотой байдаг гэнэ лээ. тэр шуналтай хар феодалаа шар феодал нь хамгаална гэж худлаа шааж мөнгөнөөс нь ш****г гэсэн. үхэцгээ шуналт лалруудаааааа.

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.188.70

ene chin harin gandangiin hamba bolgochihmoor hun baina daa

Avatar

Зочин 2023-10-27 59.153.115.70

эцэсийн эцэст авлига хүнд суртлаас болж байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-10-27 139.5.217.157

80955877DYRAA SEKSDN

Avatar

Эрдэнэ 2023-10-27 43.242.243.112

МАН.Ы ЛУЙВАР АВИЛГА БҮҮР ГААРСАН !!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.189.49

Avilgaas bolj une usuud baigaa yum baina daa. Bairnii une gej aimaar

Avatar

Нэргүй 2023-10-27 139.5.217.157

TAICHNA SEKSEER80955877

Avatar

Нэргүй 2023-10-27 38.42.106.107

Ямар өртөгөөр аваад яаж зардагтаа энэ их үнээр лицензийг нь авдаг байнаа. Үнэгүй шахуу эсвэл бүр огт үнэгүй хулгайн нүүрсээр л зардлаа нөхдөг юм байлгүй дээ

Avatar

Нэргүй 2023-10-27 139.5.218.140

ЗҮГЭЭР Л ЗӨВШӨӨРӨЛИЙГ БАЙХГҮЙ БОЛГО !!!!!! ТЕХНИКИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ ХАНГАСАН Л БОЛ ШУУД ТЭЭВЭР ХИЙЛГЭЭЧЭЭ ПСДАКУУДЫГ ДЭЛБЭЛНЭЭ

Avatar

Нэргүй 2023-10-27 216.38.195.74

NZMy

Avatar

onli 2023-10-27 216.38.195.74

mulbrm

Avatar

Нэргүй 2023-10-27 216.38.195.74

Pacyk NZM ? -√ prj ?

Avatar

Зочин 2023-10-27 59.153.115.70

за монголчууд бүгд хулгай ч луйварчид болчихсон өнөөдөр бухимдсандаа үнэнийг хэлсэн Мөнхэрдэнийг шоронд дарамталж байна өнөөдөр бид нар дахиад 40 жил ингэж ядуу амьдрах уу Солонгосйн Ким гeнeрал шиг цэргийн диктатур тогтоогоод 10 жил яваад хөгжилд хүрэх үү гэдэгээ шийдэх цаг болсон байна даа монголчууд минь

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.188.70

munkh erdene n ch bas luivarchin l daa

Avatar

Нэргүй 2023-10-27 139.5.217.157

SXAN SEKSYG TANILTSN80955877

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.186.236

Наад Бямбацогтоо сайн шалгаа түүний ойрын тойрон хүрээлэгчид гэж бөөн С зөвшөөрлийн наймаачид шүү

Avatar

Нэргүй 2023-10-27 139.5.217.157

S AWI80955877

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.160.82

МАНьякын хүүрэнсүгийн тавиулууд л байгаашд, ковидын үеэр бол бүр алж байсаншд новшнууд

Avatar

Нэргүй 2023-10-27 139.5.217.157

ANYSDN80955877SEKSEER

Avatar

Нэргүй 2023-10-27 139.5.217.157

SEKSEER TAICHNA80955877

Avatar

Нэргүй 2023-10-27 202.126.89.2

төмөр замаа ашиглаад машинаа болиоч ээ байгаль орчин хэцүүдлээ

Avatar

энийг шийдэх маш амархан юм 2023-10-27 202.70.34.115

энийг шийдэх маш амархан юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж