Гоймон чанах тухай номыг АНУ-ын шоронгуудад хоригложээ

Гоймон чанах тухай номыг АНУ-ын шоронгуудад хоригложээ

Гоймон чанах тухай номыг АНУ-ын шоронгуудад хоригложээ

АНУ даяарх шоронгуудад олон арван мянган ном хориотой байдаг. "PEN America" байгууллага АНУ дахь хориотой номуудыг судалсны үндсэн дээр "Торны цаанаас уншихуй: Шоронгийн цензурын гүн рүү өнгийх нь" нэртэй судалгааны бүтээлийг гаргажээ.

"Шоронд хориотой байдаг номын тоо хэмжээ түгшүүр төрүүлэхүйц байна. Хүмүүсийг уншихыг зогсоохын тулд асар их цаг хугацаа, хүчин чармайлт, мөнгө хөрөнгө зарцуулж буйг бид гэрчилж байна. Энэ цензурыг зогсоох ёстой" гэж "PEN America" байгууллагын ахлах менежер Мойра Маркьюс хэлэв.

Нийт 28 мужид судалгаа хийжээ. Эндээс Флорида мужийн шоронгууд хориглосон номынхоо тоогоор тэргүүлж байна. Тодруулбал, Флорида муж 22825 ном хориглосноор нэгдүгээр байранд орсон бол Техас муж 10265, Канзас муж 7699 ном хориглосноороо удаалжээ.

Шоронд ихэвчлэн бэлгийн зан үйлтэй холбоотой номууд хориотой байна. Энэ нь цаашлаад алдартай сэтгүүл, зурдаг ном, анагаахын ном, толь бичгүүдийг хүртэл хориход хүргэдэг гэсэн үг юм.

Хамгийн сонирхолтой нь "Шоронгийн рамен" нэртэй номыг хамгийн их хоригложээ. Энэ номыг шоронгийн хоригдол байсан хүн тогоочтой хамтран гаргасан. Номын агуулгын хувьд гоймонг янз бүрийн аргаар чанахыг зааснаас гадна торны цаадах түүхүүдийг бичсэн байдаг. Харин хамгийн их хориглогдсон номын хоёрдугаарт "Эрх мэдлийн 48 хууль" нэртэй ном орж байна.

"Энэ бол хяналтын нэг хэлбэр. Энэ бол манипуляцийн хүчний эцсийн хэлбэр. Тоталитари тогтолцоо ингэж л ажилладаг" гэж "Эрх мэдлийн 48 хууль"  номын зохиогч Роберт Грин хэлэв. Түүний номыг 19 мужийн шоронд хориглосон байдаг.

"PEN America"-ын олж мэдсэнээр шоронгууд ашгийн бус байгууллага болон бие даасан номын дэлгүүрүүдийн номыг хориглох хандлагатай байдаг аж. Тэд ихэвчлэн төрөөс ивээн тэтгэсэн ном зохиолуудыг хүлээн зөвшөөрч байна.

Эх сурвалж: KFOR ARTICLES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-27 213.87.154.37

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-27 202.21.107.4

ishshsh. Ardchilaliin ulgii oron geed bgaa shd ee zailuul. Unendee bol baruuniihan ardchilal gedeg goy ugiig busad ulsiig ug duugui zahirah zevseg bolgon ashigladag yum shd ee. Jinhene ardchilal haana ch baihgui.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж