Та ГРИЙН ГРУПП-ийн бүтээмжид суурилсан ажлын байранд ажилласнаар 10 сая хүртэлх төгрөгийн цалин авахаас гадна шилдэг 100 ажилтны нэг болж дэлхийн өнцөг булан бүрд аялж, тухайн орны шилдэг технологи, инновацитай танилцах боломжтой
Дэлхийн улс орнуудын хөгжлийн бодлого, тив, үндэстэн дамнасан томоохон корпорацуудын хөгжлийн жишигт тулгуурлан “Грийн Групп” бүтээмжид суурилсан тэлэлтийг сүүлийн таван жилийн хугацаанд эрчимтэй хийлээ. Өөрөөр хэлбэл, бүтээмжээр ажиллах боломжтой зарим ажлын байруудыг бүтээмжид суурилсан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлж байгаа нь хүний нөөцийн хувьд ажилтнуудад илүү эергээр нөлөөлж буй. Бүтээмжид суурилсан тогтолцоонд шилжсэнээр ажилтнуудын нэг сарын цалингийн хэмжээ 10 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛ ӨССӨН. Тийм ч учраас бүтээмжийг сайжруулах нь нэг талаас тухайн компанийг хөгжүүлэх, үйл ажиллагааг тэлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах төдийгүй нөгөө талаас, ажилтнуудыг чадавхжуулах, улмаар амьдралын чанарыг сайжруулах давуу талтай юм. Товчхондоо, бүтээмжээр цалинжиж байгаа үед хүмүүс сэтгэл ханамжтай байдаг. Улмаар хувь хүн, айл өрхийн түвшинд төдийгүй аж ахуйн нэгж, улс орны эдийн засгийн макро түвшинд ч үр өгөөжтэй нь батлагдсан байдаг.
Түүнчлэн Грийн Групп бүтээмжид суурилсан өндөр цалингаас гадна 2023 ондоо багтаж өндөр бүтээмж гаргасан манлайлагч 100 АЖИЛТНЫГ ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД АЯЛУУЛЖ мөн тухайн орны ТРЭНД үйлдвэр, технологи, инновацитай танилцах боломжийг шилдэг ажилчиддаа олгож байна.
ӨНӨӨДӨР грийн группийн бүтээмжээр манлайлагч эхний 30 шилдэг ажилтан Солонгос улсын Жэжү аралруу нисэж байна. Дараагийн 30 манлайлагч ажилчид Тайланд улсын Патаяа шүрэн аралруу аялах юм.
Бүтээмжээрээ манлайлж, хичээл зүтгэлээ өндрөөр үнэлүүлж байгаа та бүхний аялал дурсамж, шинэ содон зүйлээр дүүрэн байх болтугай.
ҮНДЭСНИЙ БРЭНД БҮТЭЭГЧ “ГРИЙН ГРУПП”
Холбоотой мэдээ