Монголын сагсан бөмбөг ойрд хэрүүл шуугиан ихтэй байна. Дээд лигийн зарим багийн эзэд, холбооны удирдлагууд зөвшилцөлд хүрч чадалгүй байсаар шинэ улирал эхлэх дөхжээ.
Өнөөдөр/2023.10.27/ хоёр мэдэгдэл гарлаа. Эхнийх нь сагсан бөмбөгийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбооны зүгээс гурван талт хэлэлцээр хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Ингэхдээ тамирчдын “Ирээдүй” холбоо болон сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл нарт хаягласан аж. Хэлэлцээрийг маргааш/2023.10.28/ 12.00 цагаас Корпорейт зочид буудалд хийхээр товложээ. Гагцхүү “Ирээдүй” холбоо болон сагсан бөмбөгийн холбооны төлөөлөл оролцох эсэх нь эргэлзээтэй байна.
Нөгөө талд Архангай-Алтан Дорнодын Дайчид баг энэ улирлыг өнжиж буйгаа зарлав. Тус багийн тухайд тун чимээгүй байсан бөгөөд сүүлд гавьяат дасгалжуулагч С.Тулгаар багаа удирдуулна гэж байсан ч өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ энэ улирлыг өнжинө гэжээ.
Холбоотой мэдээ