"Би ч гэсэн жаргамаар байна" жүжгийг дахин тоглоно

"Би ч гэсэн жаргамаар байна" жүжгийг дахин тоглоно

"Би ч гэсэн жаргамаар байна" жүжгийг дахин тоглоно
Улсын драмын эрдмийн театрын хамт олон В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийг арваннэгдүгээр сарын 2, 3 ,4, 5 -нд Хүүхэлдэйн театрт тоглоно.
Жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллажээ. Уянгын драмын жүжиг нь Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 2010 онд нээлтээ хийж, 2018 онд дахин тоглогдож, 2022 онд мөн тайзнаа тавигдсан билээ.

Нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урьж буйгаар энэхүү жүжиг эхэлдэг. Гэтэл тэднийд уригдсан хоёр нь үнэндээ эхнэрийнх нь сайн найз дүү бүсгүй, нөхрийн сайн найз дүү залуу хоёр бус, харин нууц амрагууд нь байна. Үнэн хэрэгтээ эхнэр нөхөр хоёрын тэмдэглэлт хуримын ой ч гэсэн хэн хэнээсээ уйдсан хоёрын уйтгартай амьдралын инээдэмтэй жүжиг байжээ.

  • Ерөнхий продюсер: Д.Цэрэнсамбуу /МУУГЗ/
  • Ерөнхий найруулагч: Н.Наранбаатар /ТС, МУУГЗ/
  • Ерөнхий зураач: Т.Ганхуяг /МУУГЗ/
  • Туслах найруулагч: С.Ариунжаргал /МУСТА/, Б.Сандуйжав /МУСТА/
  • Дууны найруулагч: Т.Майдаржав
  • Маркетингийн баг: С.Энхболд /МУСТА/, З.Халиун, А.Халиун

Дүрүүдэд:

  • Нөхөр – С.Болд-Эрдэнэ /МУГЖ/, Н.Ялалт /СТА/
  • Эхнэр – Ж.Оюундарь /МУГЖ/
  • Эхнэрийн найз – М.Тогтохжаргал /МУСТА/
  • Нөхрийн найз – Г.Ганбат
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-27 213.87.154.37

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж