СХД-ийн хэмжээнд хог хаягдлыг ангилах ажлыг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.10.27-нд нийтлэгдсэн

СХД-ийн хэмжээнд хог хаягдлыг ангилах ажлыг эхлүүллээ

СХД-ийн хэмжээнд хог хаягдлыг ангилах ажлыг эхлүүллээ
Сонгинохайрхан дүүргийн хувьд хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орчны бохирдлыг бууруулах, хөрсөнд дарж булагдах хогны хэмжээг багасгах зорилгоор хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Дүүргийн 2, 3 дугаар хороонд 2021 оноос эхлэн 500 айлын хогийг ангилан ялган авах зориулалтын савыг байршуулан хуваарийн дагуу тээвэрлэн авч байгаа.
Үүний үргэлжлэл болох дүүргийн дөрвөн бүсэд дахивар авах цэгийг байгуулж байна.
Үүний үр дүнд аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн ангилсан дахивар нөөцийг дахин ашиглах, дахин боловсруулах боломж нөхцөлийг бүрдүүлж байна. Өнөөдрийн хувьд дүүргийн төсвийн санхүүжилтээр Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах стандартын жишиг хогийн савыг 43 хороо тус бүрт нийт 129 ширхгийг гардуулж өглөө. Ингэснээр иргэд хогоо ангилан ялгах дадал хэвшилд суралцах, хөрсөнд дарж булагдах хогны хэмжээг бууруулах зорилтыг тавин ажиллаж байна. Тус цэгүүд дээр цугларсан ангилан ялгасан хоёрдогч түүхий эдийг “Түвшин Сайхан мөнх” НҮТББ-тай хамтран авахаар ажиллаж байна. Энэ байгууллага хоёрдогч түүхий эд худалдан аваад 14 жил болсон туршлагатай компани юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж