Ханжоу-2022: Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ

Ханжоу-2022

Ханжоу-2022: Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ

Ханжоу-2022: Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ

"Ханжоу-2022" Азийн пара наадам үргэлжилж байна. Өнөөдөр/2023.10.27/ пауэрлифтингийн төрөл болж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаярын удирдлага дор “Токио-2020” паралимпийн аварга, “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын алт, мөнгөн медальт, Ази тивийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдлөө.

Тэрбээр цээжнээс 245 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртжээ. Харин Ираны тамирчин Алиакбар Гарибшахи 251 кг-ын амжилттай алтан медаль, мөн тус улсын тамирчин Саман Рази хүрэл медаль тус тус хүртсэн аж.

Э.Содномпилжээ нь  “Инчёон-2014”-өөс хүрэл, “Жакарт-2018”-аас алт, “Ханжоу-2022”-оос мөнгө медаль гээд Азийн зуны спортын пара наадмаас иж бүрдэл медаль хүртэж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Э.Содномпилжээ “Ханжоу-2022” Азийн пара наадмын Монголын багийн долоо дахь медаль, хоёр дахь мөнгөн медалийг эх орондоо авчирлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-27 202.126.88.100

Баяр хүргэе үнэхээр мундаг залуу шүү олон удаа улсынхаа нэрийг гаргаж бна даа явдаг жорлон бөхчүүдэд хэдэн саяаар өгдөг бэлгээ энэ залууд өгөөч баячуудаа

Avatar

legend 2023-10-27 116.89.141.39

legend

Avatar

Нэргүй 2023-10-27 213.87.154.37

^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Zochin 2023-10-27 46.114.227.78

abarga joohon muudaad bainauudaa.Alt bish mungu ruu gulsaad

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж