"SCIENCE FAIR 2023" шинжлэх ухааны бүтээлийн уралдааны бүртгэл зарлагдлаа

"SCIENCE FAIR 2023" шинжлэх ухааны бүтээлийн уралдааны бүртгэл зарлагдлаа

"SCIENCE FAIR 2023" шинжлэх ухааны бүтээлийн уралдааны бүртгэл зарлагдлаа
“Гэртээ туршъя” төрийн бус байгууллага нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой болгох, хими, физик, биологийн хичээл дээр үзсэн мэдлэгээ ашиглан туршилт явуулж, үр дүнг харах, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлж ирээдүйн инженер, шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий "гэртээ туршъя"  төслийг хэрэгжүүлж буй.
Уралдааны зорилго нь хүүхдийн шинжлэх ухаанч байдлыг дэмжих, оюуны болон биет бүтээлүүдийг шалгаруулж, урамшуулах, шилдэг бүтээлүүдийг сурталчлах, цаашлаад Монгол Улсаас ирээдүйн Нобелийн шагналтан төрөхөд хувь нэмрээ оруулах аж.
"SCIENCE FAIR 2023" шинжлэх ухааны уралдааны бүтээлийг Монгол Улсад хоёр дахь удаагаа Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд энэхүү уралдааныг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр алдарт эрдэмтэн Нобелийн хоёр удаагийн шагналт ЛАЙНУС ПОЛИНГ-ийн нэрэмжит болгон дэлхийн шинжлэх ухааны өдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
  • ХАМРАХ ХҮРЭЭ
-Монгол Улсын нийслэл Улаанбаатар, 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 5-12-р ангийн сурагчид оролцоно.
  • ТАВИГДАХ ШАЛГУУР
Cурагч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.
● Ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангид суралцдаг
● Багаараа эсвэл ганцаараа оролцох эрхтэй
● Сурагч багш, эцэг эх, найз нөхөд, ангиасаа баг бүрдүүлж оролцож болно.
● Сурагч/баг нь зөвхөн нэг бүтээлээр оролцох боломжтой
● Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр хийгдсэн судалгаа туршилт, бүтээлүүд байж болно.
● Судалгаа, туршилт, бүтээл нь хүний хэрэгцээ, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн болон шинэлэг санааг тусгасан байвал давуу тал болно.
  • ШАЛГАРУУЛАЛТ
1️⃣-р шат: Бүртгэл 2023-11-08-ний 11:00 дуустал
Судалгаа, туршилт, бүтээлийн тухай мэдээлэл, оролцогчдын мэдээллийг бүртгэх үйл ажиллагаа явагдана.
Холбоо барих утас: 8001-8262, 88025514, 99182893
2️⃣-р шат: Биет болон постер үзэсгэлэн 2023-11-11-ны Бямба гарагт болно. Энэ өдөр бүтээлээ заавал өөрийн биеэр авч ирсэн байх шаардлагатай.
Шүүгчдийн бүрэлдэхүүн бодит бүтээл, танилцуулгыг үзэж, шалгуурын дагуу үнэлж шилдэг бүтээлүүдийг шалгаруулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-27 213.87.154.37

^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж