Кремлийн бай болсон сэтгүүлч "алдагдсан улс"-ынхаа тухай ном гаргажээ

Кремлийн бай болсон сэтгүүлч "алдагдсан улс"-ынхаа тухай ном гаргажээ

Кремлийн бай болсон сэтгүүлч "алдагдсан улс"-ынхаа тухай ном гаргажээ

ОХУ өнгөрсөн онд Украинд довтолгоогоо эхлүүлэх үед тэрс үзэлтэн сэтгүүлч Елена Костюченко Москвад төвтэй сөрөг хүчний хэвлэлд ажилладаг байжээ. Энэ хэвлэл нь дайн эхэлсний дараахан удалгүй хаагдсан. Елена Костюченког Кремль хордуулсан тул бие нь муудсан гэж тэр өнгөрсөн онд мэдээлж байв. Тэр өдгөө Герман улсад цагаачлан амьдарч байгаа бөгөөд "Би Орост хайртай: Алдагдсан улсаас мэдээлж байна" нэртэй номоо гаргажээ.

Энэхүү номдоо тэр өөрийн ажлын туршлага болон ОХУ яагаад Украиныг орхих ёстой тухай бичсэн байна. Номынхоо талаар тэр "ABC" сувагт ярилцлага өгчээ.

ABC: Та Оросыг яагаад алдагдсан орон гэж нэрлэх болов?

Елена: Нэгдүгээрт би эх орноо алдсан. Хоёрдугаарт, манай улс зүг чигээ алдсан байна. Энэ бол туйлын үнэн.

ABC: Энэ номд Путины дайн Оросын талаарх дэлхийн байр суурийг хэрхэн өөрчилснийг харуулжээ. Гэвч Путиныг дэмжигч оросууд олон байна. Яагаад гэж та бодож байна?

Елена: ОХУ-д дайны талаар сөрөг үзэл бодлоо илэрхийлэх нь гэмт хэрэгт тооцогдох болсон тул Путиныг хэн үнэхээр дэмжиж байна гэдгийг тодорхойлоход хэцүү. Гэхдээ бидний тооцооллоор оросуудын 15 хувь нь дайныг дэмжиж, 15 хувь нь эсэргүүцэж, үлдсэн 70 хувь нь зүгээр л өөр аргагүй учраас дайныг тэвчиж байна.

ABC: Өнгөрсөн аравдугаар сард та эмчилгээ хийлгэснийхээ дараа өвдсөн шүү дээ. Эцэст нь та Оросын төр болоод нууц тагнуулын агентлагууд намайг хордууллаа гэж хэлсэн. Одоо та зүгээр үү?

Елена: Баярлалаа, би хамаагүй дээрдсэн. Амархан ядраад байгаагаас бусдаар өвчний бүх шинж тэмдэг үгүй болсон. Хордсон гэдэг бол үндсэндээ эмч нарын бодол. Дараа нь би цагдаад хандсан. Мөрдөн шалгалт одоо ч үргэлжилж байна. Би ч үр дүнг нь тэсэн ядан хүлээж байна.

ABC: Та одоо эрүүл мэнддээ хэр санаа зовж байна вэ?

Елена: Санаа зовж байна. Хэрвээ тэд дихлорэтан хэрэглэсэн бол энэ нь зүгээр ч нэг хор биш, хорт хавдар үүсгэнэ. Би эрүүл мэндээ тувт л хянах шаардлагатай байгаа.

ABC: Таны эсрэг ямар нэг арга хэмжээ авна гэхээс айдаг уу?

Елена: Мэдэхгүй. Энэ номд Путинд таалагддаггүй зүйлс бичигдсэн байгаа учир сэдэл болно гэдгийг нь мэдэж байна. Үнэнийг хэлэхэд сэтгүүлчийг алах гэж оролдох нь тэр хүний хийж чадах хамгийн тэнэг зүйл. Бид уг нь зүгээр л бодит байдлыг дүрсэлдэг. Хэрвээ та бодит байдалд дургүй бол сэтгүүлчид таны асуудал биш шүү дээ.

Эх сурвалж: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-27 213.87.154.37

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-27 66.181.184.32

энэ орчуулагч нэртэй жингэр халзан болнооо

Avatar

Зочин 2023-10-27 202.126.89.109

Барууны том хөрөнгөтнүүдийн гол зорилго бол орос орныг устгаж,дэлхийд ганцаар ноёрхол тогтоох явдал.Бусад орныг өөрийн хамааралд оруулж,колони мэт болгон шимж мөлжих. Украины дайнд ялах ёстой,эс бөгөөс орос үндэстэн үндсээрээ мөхнө гэж хэлдэг. ОХУ-д эх орноосоо урвагч,барууны бууны ноход болсон хүмүүс олон бий.Тэд орос орныг дотроос нь сүйрүүлж,устгах гээд чадаагүй. Иргэд дэмжээхүй.Нам нь ямар ч дэмжлэг авах чадваргүй болсон.Эх орны дайсан гэгдэж, зугтахаас өөр зам тэдэнд үлдээгүй.

Avatar

ОРОС ЯЛЖ БАЙНА 2023-10-27 103.111.68.3

ОРОС ОРНООС УРВАЖ ОРОС ОРНЫГ ОЛОН ЖИЖИГ БОЛГОН ТАСДАХ Л БАРУУНЫ БОЛОН АМЕРИКИЙН ТУЙЛЫН ЗОРИЛГО ДААНЧ ЧАДАХГҮЙН САЙХАН ЮМ ДАА

Avatar

Нэргүй 2023-10-27 183.177.97.155

Оростойгоо зайл ац минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж