Украины нисгэгчид АНУ-д сургуулилалт хийж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.27-нд нийтлэгдсэн

Украины нисгэгчид АНУ-д сургуулилалт хийж эхэлжээ

Украины нисгэгчид АНУ-д сургуулилалт хийж эхэлжээ

Украины нисгэгчид АНУ-ын Аризона дахь агаарын баазад "F-16″ сөнөөгч онгоцны сургалтад хамрагдаж эхэлжээ. Энэ талаар Украин дахь АНУ-ын Элчин сайд Бриджит Бринк өчигдөр мэдээллээ. Нисгэгчид Аризонагийн Агаарын үндэсний гвардийн хамт сургуулилалт хийж байгаа аж. Сургуулилалт нь суурь мэдлэг, ур чадвар олгох бөгөөд хэдэн сар үргэлжилнэ. Сургалтын дундуур байлдааны ажиллагаанд оролцохын тулд нисгэгчид Украин руу буцаж магадгүй тул хугацааг богиносгож ч магадгүй аж. Нисгэгчид эхлээд симулятор дээр "F-16"-г ажиллуулах үндэс суурийг сурсны дараа жинхэнэ онгоцоор ниснэ.

Нисгэгчид сургалтад хамрагдаж дууссаны дараа Нидерланд болон Дани улсаас "F-16″ сөнөөгч онгоцуудыг Украин руу илгээхийг АНУ наймдугаар сард зөвшөөрсөн. 

"Энэ бол Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг бий болгох чухал хэсэг. Оросын харгис түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжихийн тулд АНУ нь Европын түншүүдтэй хамтран ажиллаж байгаагаараа бахархаж байна" гэж Бриджит Бринк хэлэв. 

Украины ерөнхийлөгч Зеленский "F-16 эвсэл" байгуулахыг эрмэлзэж буй. Энэ хүрээнд сөнөөгч онгоц нийлүүлэх саналыг тэргүүлсэн улсууд нь Нидерланд, Дани юм. Өдгөө Украины агаарын цэргийн хүчинд ихэвчлэн Зөвлөлтийн үеийн нисэх онгоцууд байдаг. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж