УИХ-ын зүгээс НӨАТ-ын урамшууллын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэх санаачилга дэвшүүлээд буй. Үүнийг 100 мянган иргэн дэмжин гарын үсэг зураад байгаа юм. Харин Сангийн сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүдийн зүгээс НӨАТ-ын урамшууллыг нэмэх ямар ч боломжгүй гэдэг хатуу байр суурь илэрхийлсэн. Тиймээс залуу бизнес эрхлэгчид энэ талаар ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Б.ТӨРБАТ: ТӨСВИЙН ЗАРДАЛ НЭМЖ АЧААЛАЛ ӨСНӨ
(Жи ти гранд инвест ХХК-ийн захирал, Хууль зүйн ухааны докторант)
-НӨАТ-н буцаан олголт гэж нэрлэж байгаа хууль зүйн нэр томьёо нь буруу хэрэглэгдэж ирсэн. Төлсөн татварын орлогоос буцаан иргэнд олгодог систем биш. Харин төсвөөс зардал болгож, иргэдэд далд эдийн засгийг илрүүлэхэд тусалж, худалдан авалт, ажил үйлчилгээний баримтаа илгээсэн үйлдлийг нь урамшуулж буй урамшуулал буюу мөнгөн олговор юм. Төсвөөс энэ төрлийн урамшуулал нь зардал болж нягтлан бодох бүртгэлд суудаг. Хэрэв НӨАТ-ын буцаан олголт гэж нэрлэж байгаа хоёр хувийг таван болгож нэмэгдүүлвэл төсвийн зардлын хэмжээ нэмэгдэж, төсвийн ачаалал өснө. Төсвийн ачаалал өсвөл хуучин 10 хувиар бараа, ажил, үйлчилгээнд ногдуулж байгаа албан татварын хэмжээ төсвийн бүрдүүлэлтийг нөхөхийн тулд өсөх эрсдэлтэй. Энэ нь бизнес эрхлэгч, ажил олгогч, ажил үйлчилгээ эрхлэгчдэд ашиггүй буюу татварын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Одоогийн НӨАТ-ын хуулиар иргэн жилд 10 саяас дээш орлого олсон бол хүслэтээрээ, 50 саяас дээш бол албан журмаар ААН 50 саяд хүрвэл автоматаар НӨАТ төлөгч болдог. Компаниуд ААНОАТ дээр НӨАТ-н татварын 10 хувь нэмж төлж байгаа. НӨАТ-н урамшуулал өсвөл энэ дүн ахин 3-5 хувиар нэмэгдэх бодитой эдийн засгийн болон нягтлан бодох бүртгэлийн эрсдэлтэй. Үүнийг урьдчилан тооцох боломжтой. Үүнийг хууль тогтоогч буюу УИХ-н дарга татвар өсгөх бодлого, тактикийн үүднээс нэмэгдүүлэх байр суурь илэрхийлж байж болзошгүй. Харин Засгийн газар төсөв бүрдүүлэгч, шууд захиран зарцуулагчийн хувьд боломжгүй гэж салбарын сайд нь мэдэгдэж буй нь бодитой байж болох юм.
Т.ХУЛАН: ӨНДӨР ОРЛОГОТОЙ ИРГЭДЭД АШИГТАЙ ТУСНА
(JKhulan /Ж.Хулан/брэндийн үүсгэн байгуулагч, захирал)
-Бид НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх талаар бус харин НӨАТ баримт өгдөг газрууддаа шаардлага тавьж баримтаа авдаг болох нь илүү бодитой гэж үзэж байна. Жишээ нь, 100 айл, Гурвалжингийн зарим барилгын материалын дэлгүүр болон хүнс барааны зах, худалдааны төвүүд, машины ченжүүд гэх мэт. Буцаан олголтын хувийг нэмэх нь иргэдэд урт хугацаандаа ялгаагүй юм. Шударгаар и-баримтаа өгч, татвараа төлдөг бизнес эрхлэгчдэд ямар ч нөлөө байхгүй гэж харж байна. Хэдийгээр 2 хувь нь 5 болж өсч байгаа мэт харагдавч дундаж орлоготой болон түүнээс бага орлоготой иргэдэд ямар ч нэмэргүй. Харин эсрэгээрээ өндөр хэрэглээтэй иргэдэд ашигтай байх боломжтой. Энэ нь иргэдэд чиглэсэн төрийн бодлогын тэгш хүртээмжтэй байдлыг хангаж чадахгүй гэж харж байна.
Н.ГАНСҮХ: СОЁЛЫН ТӨВИЙН БАРИЛГУУД ЗАРЦААЖ, 600 ТЭРБУМЫГ ГАРГАХ БОЛОМЖТОЙ
(Бизнес зөвлөлийн тэргүүн, төрийн удирдлагын доктор Ph.D)
-Дэлхийн 200 гаруй улсаас 175 улс нэмэгдсэн өртөгийн албан татварын бодлого хэрэгжүүлдэг.НӨАТ бол эдийн засгийн арга хэрэгсэл тэр тусмаа далд эдийн засгийг бууруулахад чиглэдэг.Манай улсын хувьд НӨАТ бол 20 гаруй жил хэрэгжээд байгаа хэдий ч иргэдийн хувьд и-баримтын системийг ашиглаж 2 хувийн буцаан авалтыг авдаг болсноор илүү сайн мэддэг болсон. НӨАТ буцаан олголтыг 5 хувь болгох боломжтой юу гэвэл боломжтой. Эдийн засгийн байдал төсвийн ачаалал талаасаа харвал хүндрэлтэй. Гэсэн хэдий ч иргэдэд буцаан авалтын хувь өндөр учраас НӨАТ төлөгч тэр бүр баримт өгдөггүй худалдаа эрхлэгч нарыг шахаж шаардаж аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэг тайлан баланст оруулдаг. Сүүдрийн эдийн засаг буюу хар зах зээлийг арилгах, багасгах, мөнгөний урсгалыг төр өөрийн хяналтад байлгаж, хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагыг санхүүгийн цэгцтэй тогтолцоонд оруулах боломжтой. Өнөөдөр 140 мянга гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 80 мянга аж ахуй нэгж НӨАТ төлж байгаа бол хувиараа хөдөлмөр эрхлэгч нарын хувьд 250 мянга гаруйгаас зөвхөн 50 хан мянган гаруй л НӨАТ төлж байна. НӨАТ-ын буцаан олголт 5 хувь болсноор энэ тоо өсөх боломжтой. Харин улсын төсөв хэлэлцэж буй энэ цагт үр ашиггүй соёлын төвийн засвар зэрэг тэвчиж болох зардлуудыг царцааж 600 тэрбум төгрөгийг гаргах боломжтой.
Т.ЦАЦРАЛ: УЛСАД БОЛОН ТАТВАР ТӨЛӨГЧДӨД БҮР Л ХҮНД НӨХЦӨЛ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОЖ БОЛЗОШГҮЙ
(Түмэн аялал ХХК-ийн захирал)
-НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх боломжгүй. Учир нь төсвийн зарлагад үүнээс илүү нэн шаардлагатай бусад зардлууд бий. Жишээ нь, хүний нөөц, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, гацсан эсвэл удаашралтай явагдаж байгаа төсөл хөтөлбөрүүд. Бидний өмнө шийдэх чухал асуудлууд зөндөө бий, үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгох зэрэг асуудлууд хангалттай байна.
Халамжийн чиг хандлагатай бэлэн мөнгө тараах санал, санаачилгаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Бизнес эрхлэгчдэд нөлөөгүй гэж үзэж байна.
НӨАТ-ын буцаан олголт 5 хувь болсноор иргэдийн баримтаа шаардах нь ихсэнэ. Үүнийг дагаад далд эдийн засагтай тэмцэхэд нэмэртэй гэж харагдах байх. Гэхдээ урт хугацаандаа 2 хувь, 5 хувийн ялгаа гарахгүй. Харин ч эсрэгээрээ улсад болон татвар төлөгчдөд бүр л хүнд нөхцөл байдлыг бий болгож болзошгүй. Иргэдийн хувьд өндөр хэрэглээтэй цөөнхөд ашигтай, мэдрэгдэхүйц буцаан олголт орж ирнэ. Харин бага хэрэглээтэй иргэдэд төдийлөн мэдрэгдэхгүй. Өөрөөр хэлбэл одоо байгаагаас нээх ялгаагүй.
Нэргүй 2023-10-27 202.21.107.36
Далд эдийн засгиййг илрүүлэх хамгийн оновчтой арга мөн
САНАЛ 2023-10-27 103.111.68.3
ТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГАА ЖИЛИЙН АШГИЙГ НЬ ХУВААЖ АВНА ГЭЖ ОРИЛОХ,ИЙМ ХЭМЖЭЭГҮЙ ш**** БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ ГЭЖ ЯРИХААР ТОМЧУУЛ ИДЭЭД ДУУСЧ БАЙНА ГЭХ.АВСАН ИДСЭНП НЬ ХАТУУ ЯЛ ЯМАРЧ ХӨНГӨЛӨЛТ БАЙХГҮЙГЭЭР ӨГЧ БАЙМААР БАЙНА.ОЛСНОО ИДЭЭД ЯМАРЧ ХУРИМТЛАЛГҮЙ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХГҮЙ ИДЭЭД БАЙХ УУ,ЭНЭ МӨНГӨ БАЯЛАГГАР БАТАЛГААЖДАГ ТЭГЭХГҮЙ БОЛ МӨНГӨ НЭГ Л ӨДӨР БӨГСНИЙ ЦААС БОЛНО. ТЭГЭХГҮЙ Л ГЭЖ ТӨР БАЙГАА ШҮҮ ДЭЭ
САНАЛ 2023-10-27 103.111.68.3
МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭЛГЭЭ ИХ МУУДЖЭЭ ХӨДӨӨГИЙН СОЁЛЫН ТӨВҮҮДИЙГ ЦАРЦААЯ ГЭХ ЮМ УГ НЬ МОНГОЛ ОРНЫХОО ХЯЗГААР НУТАГТ ЭЗЭН БОЛЖ СУУГАА АРД ТҮМЭНД СОЁЛЫН ҮРИЙГ ХҮРГЭХ ГЭХЭЭР ТЭР ХЭРЭГГҮЙ ГЭХ.ТЭГЭЭД ХӨДӨӨ ХОЦРОГДСОН ГЭЭД БҮГД 4 УУЛЫНХАА ДУНД ШАВААД СУУЦГААХ УУ. ТЭГМЭЭРГҮЙ БАЙНА. ЕР НЬ АВАХ ГЭХЭЭР ҮНЭГҮЙ ЮМАНД НУГАСГҮЙ БОЛСОН АРД ТҮМЭНД ЭНЭ ХҮСЛИЙГ НЬ ДАРЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ УЛСАД АЖИЛЛАЖ НДШ ТӨЛӨӨГҮЙ МӨРТЛӨӨ НАСААРАА АЖИЛЛАСАН ХҮНТЭЙ БАРЬЦАЖ ТЭТГЭВЭР АВАХ ГЭНЭ. ЭХ ОНЫ ГАНЦ МӨНГӨНИЙ ЭХ ҮҮСВЭР БОЛСОН ТАВАН
Нэргүй 2023-10-27 202.131.235.198
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597
ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597
Нэргүй 2023-10-27 213.87.154.37
Харуулах боломжгүй.
Нэргүй 2023-10-27 66.181.168.8
ТЭНЭГ ХҮМҮҮС БАЙНА КОМПАНИЙГ НЬ БОЙКОТ ХИЙЦГЭЭЕ
ЗОЧИН 2023-10-27 202.9.40.136
Сугалаагийн татюарын албан арын хаалганууд авдаг байхНаад сугалаагаа боль Сугалааны улс юмуу хаашаа юм
Иргэн 2023-10-27 103.57.92.207
Тэр сугалааг болиулаачээ . Хэний гарт булхаагаар очоод байнаа
zochin 2023-10-27 43.242.242.65
ul buteh atsnuud min bitgii hudlaa aashtsgaagaad baiiiiiiiiiiiiiii
Нэргүй 2023-10-27 202.9.40.239
PAPAPA YAADAG IH MEDEGCHID VE?
Зочин 2023-10-27 66.181.181.92
НӨАТ чинь албан татвар мөн. Иймээс татвараасаа буцааж өгөх санал авах нь эхнээсээ утгагүй, бас Улсын төсөвт хохиролтой ажиллагаа болчлоо. Хорсох, хорлох ажилтай зарим нам бүлэглэлд бэлэн хоол бэлдэж өглөө
ЗОЧИН 2023-10-27 202.9.40.136
НӨАТ хаана үүсдэгийг мэдэхүү малаа,Наадах чинь худалдааны 10 хувь иргэн тэгээд худалпаа эрхлээд байна уу,эсвэл үйлпвэр эрхлээд байна уу,НӨАТ-ы хь хаана үүсдэг вэ,үЙпДвэрлэл эрхлэгчид худалдаа эрхлэгчидэд үүсдэг татвар,Тэд энэ татварыг шингэгээд ашгаа тооцдог болохоор бид түр зуур НӨАТ*тэй бараа худалдан авч байна,Тийм учраас эргүүлж авах чстой
Зочин 2023-10-27 103.57.93.162
2 талыг хооронд мэтгэлцүүльеэ . Хэн үнэн хэн нь худал яриад байгааг сайн мэдэхгүй л байна . Телевизээр зохион байгуулаач учирыг нь үнэн зөв ойлгомоор байна
Нэргүй 2023-10-27 202.9.46.196
Ёоо юун баахан мангар бацаанууд вэ? МАНын хиамчид уу? Ярьж байгаа юмыг нь уншаад савж унатлаа инээв
Нэргүй 2023-10-27 66.181.180.192
За боль доо! 100 гаруй мянган хүн саналаа өгчихөөд байна. Тэр чинь татвар төлөгч ард иргэдийн юу хүсээд бна, яамаар бна, юу нь зөв эсвэл буруу гэдгийн илэрхийлэл төлөөлөл мөн биз дээ! Эрх баригч нарын татвараас бүрдсэн улсын төсвийг хамгийн чухал зайлшгүй зардалдаа зарцуулаа, хувийн хөрөнгө оруулалтаар хийлгэж болох юмыг битгий татвар төлөгчдийн мөнгөөр үрэн таран хий, хэмнээ, төсвийн зардлаа танаа гээд бна!
Нэргүй 2023-10-27 66.181.184.32
цацрал жингэрийн санхүүг сайн ух ял авах дайны зөрчилтэй кампани өрвийсөн хар яаашка
Нэргүй 2023-10-27 66.181.184.32
түмэн аялал хулхиний газардаа хөгийн аялал гэх нэртэй мөнгө саасан тур
Нэргүй 2023-10-27 66.181.184.32
бүгдийн шалга
Нэргүй 2023-10-27 66.181.184.32
эд нарыг бүгдын гудманд таарвал зод нүд гурил цац даварсан ацнууд өөрсдөө тулцан авилгалчид би шууд цус нөжтөйн холино
Батцэнгэл 2023-10-27 203.98.76.55
Харуулах боломжгүй.